Диснейн бүтээлүүдийн тухай таны хэзээ ч сонсож байгаагүй сонирхолтой 25 баримт

0

Дисней студи дэлхий ертөнцийг итгэл дүүрэн эзэлсээр л байна: өнөөдрийн байдлаар тус компани 500 гаруй төрлийн уран сайхны болон хүүхэлдэйн кино бүтээжээ. Жил ирэх тусам энэ тоо улам их нэмэгдэнэ. Хүн энэ насны амьдралдаа нэг удаа ч болов (багаар бодоход л гарын арван хуруунаас илүү гарна) Дисней студийн кино үзсэн л байгаа. Та Диснейн талаар хэр их зүйл мэдэх вэ?

1. “Toy Story” хүүхэлдэйн киноны Энди эцэггүй, яагаад гэхээр хүний дүрийг бүтээж амилуулахад маш үнэтэй тусдаг ажээ

buzznicked.com

 

2. “Pirates of the Caribbean: On Stranger Tides” уран сайхны кино одоогийн байдлаар түүхэнд бүтээгдсэн хамгийн үнэтэй кино юм

buzznicked.com

 

3. “Toy Story” хүүхэлдэйн киноны эхний ангид гардаг Сид мөн гуравдугаар ангид гарна. Тэр том болоод хог ачигч болжээ

buzznicked.com

 

4. “Monsters, Inc.” хүүхэлдэйн кинонд Бу-гийн жинхэнэ нэрийг дурддаг. Охиныг Мэри гэдэг

buzznicked.com

 

5. “Up” хүүхэлдэйн киноны Расселийн төрхийг Pixar-ын нэгэн ажилтнаас санаа авч гаргажээ

buzznicked.com

 

6. “Sleeping Beauty” студийн хувьд жинхэнэ бүтэлгүйтэл болж байв. Үүнээс болоод олон ажилтныг халсан төдийгүй дараагийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “The Little Mermaid” нь 30 жилийн дараа гарчээ

buzznicked.com

 

7. “Peter Pan” хүүхэлдэйн кино бүтээгчид зохиогчийн эрхээ хүүхдийн эмнэлэгт шилжүүлэн өгсний ачаар олон жилийн турш эмнэлгийн санхүүжилтэд тус нэмэр болж байв

buzznicked.com

 

8. “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны Лилод дуу оруулсан жүжигчин “The Ring” уран сайхны киноны Самарад мөн дуу оруулсан байна

buzznicked.com

 

9. “Snow White and the Seven Dwarfs” хүүхэлдэйн кино Оскарын шагнал авахад Уолт Диснейд нэг ердийн баримал дээрээс нь жижигхэн долоон баримлыг гардуулжээ

buzznicked.com

 

10. “The Princess and the Frog” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарснаас хойш 50 гаруй хүүхэд сальмонеллёз оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байжээ. Шалтгаан нь уу? Тэд мэлхий үнсэцгээсэн байна

buzznicked.com

 

11. Хорт хавдраар өвдсөн нэгэн охин “Up” хүүхэлдэйн кино үзэхийг ихэд хүсдэг байжээ. Хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарах албан ёсны өдрийг өвчиндөө шаналсан охин хүлээж чадахааргүй хүнд байсан гэдэг. Тийм учраас Pixar-ийнхан хүүхэлдэйн киногоо DVD дээр хуулаад хувийн хэрэгцээнд үзүүлэхээр ажилтнаа илгээсэн юм. Охин хүүхэлдэйн киног үзсэнээс хойш 7 цагийн дараа бурхан болжээ

buzznicked.com

 

12. Дээд зэргийн айдас төрүүлмээр баримт: “Finding Nemo” хүүхэлдэйн киноны үйл явдал бодитоор өрнөсөн бол Немогийн ээж, ах, дүү нарыг бүгдийг нь идэж орхино, харин Немогийн аавд нь эмэгтэй бэлэг эрxтэн ургаж Немотой үржилд орно

buzznicked.com

 

13. “Frozen” – эмэгтэй найруулагч хийсэн Диснейн анхны хүүхэлдэйн кино

buzznicked.com

 

14. “Beauty and the Beast” хүүхэлдэйн киноны Мангасны гадаад төрх өөртөө хэд хэдэн амьтны шинж төрхийг агуулсан. Түүний толгой нь бухных, гориллын хөмсөг, баавгайн их бие, арслангийн дэл, зэрлэг гахайн соёо бас чонын сарвуу, сүүлтэй ажээ

buzznicked.com

 

15. Цөөвөр чоныг тусгайлан судалдаг биологич Диснейг шүүхэд өгч байсан удаатай. “The Lion King” хүүхэлдэйн кинонд уг амьтныг сөрөг талаас нь харуулсан гэж студийг буруутгажээ

buzznicked.com

 

16. “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” киноны “Эдинбургийн ордон” хөлөг онгоц нь Сэнди хар салхины үеэр Хойд Каролинагийн эрэг хавьд живжээ

buzznicked.com

 

17. “It’s a Small World After All” дууг зохиосон Диснейн хөгжмийн зохиолч Роберт Шерман Дэлхийн хоёрдугаар дaйны үед америкийн цэpгийг Дахауд удирдан орсон офицeруудын нэг юм

buzznicked.com

 

18. “WALL-E” хүүхэлдэйн киноны Иви-гийн дизайнеруудын нэг iPod, iMac болон iPhone-г боловсруулах төсөлд мөн оролцож байжээ

buzznicked.com

 

19. Покахонтаст Улаан Өдөт нэртэй гэрийн тэжээвэр цацагт хяруул байх ёстой байсан юм. Шувуунд Жон Кэнди дуу оруулахаар яригдаж байсан боловч жүжигчнийг өөд болсны дараа уг дүрийг бүрэн хасжээ

buzznicked.com

 

20. “The Hunchback of Notre Dame” хүүхэлдэйн киноны сүмийн нэгэн хөшөөнөөс The Lion King”-ийн Пумбаг харж болно

buzznicked.com

 

21. “Lilo & Stitch” хүүхэлдэйн кинонд Муланы нэрээр нэрлэсэн жижигхэн ресторан байдаг

buzznicked.com

 

22. “The Little Mermaid” хүүхэлдэйн кинонд Кермитийн Мэлхийг олж харж болох юм

buzznicked.com

 

23. Харин “A Goofy Movie”-гийн концерт дээр Микки Маус өөрийн биеэр хүрэлцэн иржээ

buzznicked.com

Уншигч та сонирхолтой баримт мэддэг бол сэтгэгдэл хэсэг нэмж бичээрэй.

72
БахархмаарБахархмаар
21
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Real Nina

    2022/12/09 at 09:45

    Hamgiin aimar ni Nemo bailaa🤞🏻

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *