Энэ нийтлэлийг уншсаны дараа та дезодорантыг илүү ашигтай байдлаар хэрэглэж мэддэг болно

0

Дезодорант – олон хүний хувьд нэн хэрэгцээтэй ариун цэврийн бодис. Өглөө сугандаа түрхэхээ мартаад гарсан бол үдээс хойш таниас эвгүй үнэр үнэртээд эхэлнэ. Тиймээс дэлхийн гурван хүн тутмын нэг нь энэ бодисыг хэрэглэдэгт гайхаад байх зүйлгүй. Гэхдээ уг бодисыг өөр бусад зориулалтаар ашиглаж болдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй нь харамсалтай.

1. Хөхний доогуур хөлрөхөө болино

Хөхөвч зүүсэн эсэх нь хамаагүй зуны халуун өдрүүдэд хөхний доогуур ихээр хөлөрдөг. Таагүй мэдрэмж төдийгүй нян, вирус үржих орчин болж өгдөг. Үүнийг таслан зогсоохын тулд – өглөө болгон хөхний доогуур дезодорант түрхэж байгаарай. Энэ “арга”-ыг өөр бусад хэсгүүдэд ч ашиглаж болно, хаагуур их хөлөрч байна тэндээ түрхээрэй.

2. Батга хатаах

Дезодорант эвгүй үнэрийг дараад зогсохгүй батганаас ч бас салгана. Батган дээрээ дезодорант түрхээрэй, арилна шүү. Үүнд бөмбөлгөн дезодорант ч түрхэж болно. Хамгийн гол нь таны дезодорант хөлс дарагч бодистой байх ёстойг анхаарна уу.

3. Нарны шил гулсаад байна уу?

Халуун нартай өдрүүдэд зүүсэн шил хөлснөөсөө болоод гулсаж унаад байдаг. Нарныхаа шилэнд хөлс дарагчтай дезодорант түрхээд энэ таагүй байдлаас аврагдаж болно. Шил байрандаа.

4. Үс наалдахаас салъя

Халуун өдрүүдэд олон эмэгтэйчүүд энэ асуудалтай тулгардаг: гадаа гарангуут үс унжаад духанд наалдаж эхэлнэ. Духны эсвэл хүзүүний хөлс – таны үсний засалтыг эвдэж орхино. Энэ тохиолдолд бас л хөлс дарагчтай дезодорант тус болох ажээ. Үсний уртыг дагуулан дезодорантаа түрхээд гарсан байхад үс наалдах асуудал таныг зовоохгүй.

5. Нарийхан жинсэн өмдийг амархан өмсөнө

Нарийхан жинсэн өмдөнд охид бүсгүйчүүд их дурладаг, даанч өмсөх гэж төвөгтэй. Маш бариу учраас багагүй хүч гаргаж байж углана. Шилбэ болон гуяараа дезодорант түрхэхэд ямар ч асуудалгүй нарийхан жинсэн өмдөндөө орно.

6. Хөлийн эвгүй үнэр дарах

Муухай үнэртэй хөлийн асуудлыг мөн шийднэ. Хөлөнд 250,000 гаруй хөлсний булчирхай ажилладаг – маш их өндөр тоо. Тиймээс энэ хэсгийн ариун цэврийг та байнга сахих хэрэгтэй. Хөлөндөө дезодорант түрхэж байгаарай, бас гутлаа ч мартаж болохгүй.

7. Цэврүүнээс салах

Саяхан авсан шинэ гутлаа өмсөх гэж байна уу, хөл цэврүүтнэ гэсэн айдастай байан уу? Гутлын чийг нь цэврүү үүсгэдэг. Хөлс дарагчтай дезодорант нь энэ таагүй өвчнөөс таныг салгана. Хөлсийг өөртөө шингээж цэврүү үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

8. Сахлын хутганаас үлдэх таагүй мэдрэмж

Олон эмэгтэйчүүд зуны өдрүүдэд бикини хэсгийн үсийг хусдаг. Үс хуссаны дараа арьс үрэвсэж улайх нь элбэг. Харин хөлс дарагчтай дезодорант нь энэ таагүй мэдрэмжээс хамгаалж чадна. Үсийг нь авсны дараа шууд түрхээрэй, арьс зөөлөн байх болно.

Бидний өгсөн зөвлөгөөг ашиглаарай. Этгээд санагдаж болох хэдий ч биеийн асуудалтай хэсгүүдээрээ түрхээд үз, үр дүнг нь та мэдрэх болно.

7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Gantsooj

    Nergui Gantsooj

    2017/11/11 at 12:50

    Uuhgicity9fiyfoyfyofyof

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *