Нүүрнийхээ хэлбэрээр өөрийгөө ямар төрлийн хүн болохыг олж мэдээрэй!

2

Хүмүүс нэгнийгээ нүүрнийх нь хэлбэрээр хэрхэн дүгнэж, тодорхойлж болох вэ? Тэгвэл ингэж болох нэг арга байдаг ба үүнийг физиогномик гэж нэрлэдэг байна. Энэ арга танд тухайн хүнтэй харилцаж эхлээгүй байхдаа таньж мэдэх боломжийг олгоно.

Хамтдаа хүнийг нүүрний хэлбэрээр нь хэрхэн тодорхойлж болдгийг мэдэж авцгаая.

Зууван нүүр

Зууван нүүрний хэлбэр нь тэгш өнцөгт болон бөөрөнхий хэлбэрүүдээс бүрдэнэ. Ийм нүүрний хэлбэртэй хүн оюун ухаантай бас мэдрэмжтэй нэгэн юм. Бас сайхан сэтгэлтэйгээс гадна эерэг бодолтой. Түүнчлэн дүн шинжилгээ хийдэг, логик сэтгэхүйтэй болохыг илтгэнэ.

 

Гурвалжин нүүр

Ийм нүүртэй хүмүүс нэг бол урвагч эсвэл асар их ухаантай хүмүүс байдаг. Тэд олон нийтийн өмнө гарах дургүй ба үүнд тэдний зан чанар нөлөөлөх нь бий. Харин гурвалжин нүүртэй хүмүүс энерги, эрч хүчээ зөв зарцуулж чадвал богино хугацаанд амжилтад хүрэх боломжтой.

 

Бөөрөнхий нүүр

Бөөрөнхий нүүртэй бол та сайхан сэтгэлтэй бас уян хатан нэгэн юм. Энэ төрлийн хүмүүс ямар ч орчинд амархан дасдаг. Шанаа томтой нь зорьсон зорилгодоо тууштай байж чаддаг, хүчирхэг төрлийн хүн болохыг илтгэнэ – сайн удирдагч эсвэл дарга болж чадна.

 

Дөрвөлжин нүүр

Хэрэв та дөрвөлжин нүүртэй бол өөрийгөө хүчирхэг бас зоригтой хүн гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй. Ийм хүмүүс оюуны чадамжтай боловч удирдагч болж чаддаггүй. Хурдан уурладаг учир логик сэтгэхүй нь муу хөгжсөн байдаг. Дөрвөлжин нүүртэй хүмүүс дүрэм журамд баригдаж амьдрахыг илүүд үзэх нь бий. Харин ийм нүүртэй эмэгтэйчүүд ямар ч харилцаанд давамгайлах хандлагатай байдаг байна.

 

Тэгш өнцөгт нүүр

Тэгш өнцөгт хэлбэртэй нүүртэй бол та өөрийгөө 19-р зуунд амьдарч байсан язгууртнуудтай адилхан харагддаг гэж бодоход гэмгүй. Ийм нүүртэй хүмүүс оюуны чадамжтай, ухаалаг бас найдвартай байдаг. Тэд амархан урам зоригоор тэтгэгддэг. Улс төрийн эсвэл дипломат ажил эрхэлбэл амжилтад хүрнэ.

 

Трапец нүүр

Трапец нүүртэй хүмүүс ихэнхдээ эмзэг бас оюуны чадамжтай хүмүүс байдаг боловч харамсалтай нь амьдралын идэвх муутай. Иймд энэ төрлийн хүмүүс зорилгодоо хүрч чадахгүй, залхуурсаар цагийг өнгөрөөдөг. Замынхаа голоос амархан шантардаг ба хэрэв хичээж чадвал тэр дорхноо амжилтад хүрэх бүрэн боломжтой байдаг ажээ.

Ингээд та хэн нэгэнтэй харьцаж эхлэхээсээ өмнө тухайн хүний талаар бага ч болов зүйлийг мэдэж авах боломжтой боллоо. Мэдээж хэрэг хэнийг ч байсан нүүрнийх нь хэлбэрээр шууд дүгнэж болохгүй гэдгийг бүү мартаарай. Таны нүүр ямар хэлбэртэй вэ? Дээрх хариулттай таарч байна уу? Сэтгэгдлээ үлдээгээрэй.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *