Эмэгтэй хүний биед хамгийн их хэрэгтэй 10 витамин + таны биеийг цоо эрүүл болгох хоолны дэглэм

2

Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодоход өөр төрлийн шим тэжээл авах ёстой байдаг.

Эмэгтэйчүүдэд маш их хэрэгтэй 10 төрлийн витамин болон эрдэс бодисуудыг танилцуулж байна – дараах витамин, эрдэс бодисуудыг агуулсан хоол хүнсийг тогтмол идэх хэрэгтэй.

 

1. Витамин А /лууван, тарвас/

Бета-каротинтай хоол хүнс витамин А амин дэмээр баялаг байдаг ба дархлааны систем болон нүдний харааг сайжруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх ач тустай болохыг зөвлөж байна.

 

2. Витамин B /бүхэл үрийн талх, хэрээн нүд, шош/

Та нийт 8 төрлийн витамин B амин дэм байдгийг мэдэх үү? Энэ витамин нь бодисын солилцоог хэвийн болгох, булчинг амраах болон оюун ухааныг сийрэг байлгана. Залуухан эмэгтэйчүүд B9 фолийн хүчлийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй ба зохих хэмжээгээр хэрэглэвэл улаан цусны эсийг эрүүл байлгаж, хорт хавдар тусах болон төрөх үеийн хүндрэлээс сэргийлнэ.

 

3. Витамин C /исгэлэн жимс, улаан чинжүү, брокколи/

Витамин C амин дэмийн тусламжтай зүрхний өвчин, төрөлтийн өмнөх хүндрэл болон нүдний өвчнөөс сэргийлж болно. Мөн арьс үрчлээтэхээс хамгаална.

 

4. Витамин D /нарны туяа, сальмон загас, сүү, жүржийн шүүс/

Витамин D амин дэмийг нарны гэрлээс биедээ шингээж авч болно. Витамин D амин дэм эмэгтэй хүнийг хөх болон өндгөвчний хорт хавдар бас чихрийн шижин өвчин тусахаас сэргийлэх ач тустай.

 

5. Витамин Е /ойн самар, газрын самрын тос, өвсөн гүргэм/

Зарим эрүүл мэндийн байгууллагаас витамин Е амин дэм нь эсийг эрүүл байлгах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй антиоксидантаар баялаг болохыг хэлж байна.

 

6. Витамин К /цэцэгт болон буржгар байцаа, үхрийн мах/

Витамин К амин дэм – гэдэс доторх бактерийн хэмжээг 75% бууруулж, цус бүлэгнэлтийг зогсооно. Энэ витаминаар баялаг хоол хүнс болон пробиотик хэрэглэснээр витамин К амин дэмийн хэрэгцээгээ хангах боломжтой.

 

7. Кальци /сүү, тараг, бяслаг/

Эмэгтэй хүний ясны бэхжилт 20 нас хүрээд сулардаг тул энэ үед кальцийн тусламжтай ясыг бэхжүүлэх нь чухал юм. Кальци бол яс /шүд/-ыг бэхжүүлэх, эрүүл байлгах болон мэдрэлийн системийн аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл гэдгийг санах хэрэгтэй. Иймд болж өгвөл цагаан идээ тогтмол хэрэглэх ёстой аж.

 

8. Төмөр /элэг, хясаа, хулууны үр, шар буурцаг/

Төмрийн дутагдалд орсноор улаан цусны эсийг алдах болон цусны дутагдалд орох аюултай. Төмөр бол дархлааны системийг хамгийн сайн дэмждэг эрдэс бодис – сарын тэмдгийн үеэр өвдөлт бага мэдрэхэд тусална. Төмрийг амьтан болон ургамлын аль алинаас авах боломжтой ба үүнийг “New York Times”-ийн сэтгүүлийн нийтлэлч, бестселлерийн эзэн Франчез Ларжмэн Рот баталсан байна. Хэрэв та цагаан хоолтон бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

 

9. Биотин /өндөгний цагаан, самар, шар буурцаг, мөөг/

Хумс болон үс ургуулахад биотиныг ашигладаг. Түүнээс гадна үр хөврөлийн өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлөөд зогсохгүй арьсыг эрүүл болгох, нүд болон элэг, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах ач тустай аж.

 

10. Фолат /бууцай, хэрээн нүд, исгэлэн жимс, гүзээлзгэнэ, элэг, сэвэг зарам/

“DNA” болон “RNA”-ийг бий болгох, эсийг төлжүүлэх болон эсийг мутацид орж, хорт хавдар үүсэхээс сэргийлэх гээд фолатын гайхалтай нөлөөг дурдаад байвал дуусахгүй. Түүнчлэн тархи болон нуруу нугасны үйл ажиллагааг сайжруулах ба давхар улаан цусны эсийг төлжүүлнэ. Харин жирэмсэн эмэгтэй хүн энэхүү эрдэс бодисыг бага хэмжээгээр хэрэглэх ёстой ба эс бөгөөс төрөлтөнд муугаар нөлөөлж болзошгүй.

Та хангалттай витамин болон шим тэжээлээ авч чаддаг гэж боддог уу? Хэрэв үгүй бол дараах шим тэжээлээр баялаг хоолны дэглэмийг баримтлаарай:

Өглөөний цай: Улаан чинжүү болон хэрээн нүд, гүзээлзгэнэтэй омлет. Сүүтэй кофе болон 230 мл стакан жүржийн шүүс

Өдрийн хоол: Буржгар байцаа, буталсан бяслаг болон наранцэцгийн үртэй мөөгтэй салат

Хөнгөн зууш: Чацаргана болон самартай лууван

Оройн хоол: Тахианы цээж махтай сальмон загас болон хүнсний ногоо

Мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авах ёстой гэдгийг бүү мартаарай. Бүх төрлийн зөвлөгөө, эрүүл мэндэд ач тустай аргуудыг үргэлж эмчийн заавар зөвлөгөөний дагуу туршиж үзэх хэрэгтэй.

Та шим тэжээлээр баялаг ямар хоол хүнс иддэг вэ? Энэхүү мэдээг найзууддаа заавал дуулгаарай.

3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *