
Энэтхэгийн 91mobiles компани Google компанид зориулан Nexus 360 ухаалаг гар утасны концепцийн санал дэвшүүлж байгаагаа зарлажээ. Ирээдүйн ухаалаг гар утасны этгээд чамин бөгөөд шинэлэг төсөөллийг бидэнд толилуулж буй тус компаний төсөөллөөр орчин үеийн ухаалаг гар утас нь бугуйн цаг хэлбэрээр зүүдэг байх ба гар утаснаас гадна компьютерын үүргийг гүйцэтгэх аж. Хурууны хээ танигч болон зүрхний хэм хянагч бүхий энэ төхөөрөмж нь аюулгүй байдлыг илүү сайн хангасны дээр эрүүл мэндийн тогтвортой байдлыг ч давхар хянах юм байна.
Бугуйн цаг болгон зүүж болох Nexus 360 нь уян хатан, зурааснаас хамгаалах материалаар хийгдсэн OLED дэлгэцтэй. Мөн ямар ч өнцгөөс хялбархан зураг авах боломжийг бүрдүүлсэн хоолой хэлбэрийн камертай юм.







