Энэ зургийг хараад сошиал хэрэглэгчид бага насны хүүхдийг хүчээр гэрлүүллээ гэж шүүмжилсэн боловч энэ нь бодож байснаас илүү гунигтай, мөн сэтгэл хөдөлгөсөн түүх байжээ

3

Мексикийн сошиал сүлжээнд сүйт залуу нь жоохон банди шиг харагдах нэгэн хуримын гэрэл зураг гарч багагүй шуугиулсан юм.

Сошиал сүлжээ хэрэглэгчид бага насны хүүхдийг хүчээр гэрлүүллээ гэж шүүмжилсэн боловч энэ нь бодож байснаас илүү гунигтай мөн илүү сэтгэл хөдөлгөсөн түүх байжээ.

Facebook / Esto Es Guerrero

 

Герреро мужийн Шальтьянгуис хотод хоёр өдөр үргэлжилсэн хуримын ёслолын үеэр гэр бүл болсон хосууд үнэхээр хуримын бөгж солилцсон болохыг сэтгүүлчид тогтоосон байна.

Facebook / Esto Es Guerrero

 

Сүйт залууг сургуулийн хүүхэд гэж ойлгож болох боловч үнэндээ 19 настай Жонатан гэдэг залуу юм. Тэрээр ховор тохиолдох генетикийн согогтой, үүнээсээ болоод наснаасаа бага харагддаг ажээ.

Facebook / Esto Es Guerrero

 

Жонатан ховор өвчтэй ч гэлээ амьдралынхаа хайртай учирж түүнтэйгээ эхнэрээ болгон тоонот гэрт толгой холбон амьдрах болжээ.

Facebook / Esto Es Guerrero

Жонатаны хуримын гэрэл зураг маргааш нь фейсбүүкийн Esto Es Guerrero хуудаснаа гарч эхэлсэн юм. Гэрэл зургийн доор сүйт залуугийн өвчний талаар бичсэн байсан ч зөвхөн гэрэл зураг нь л интернетээр вирус шиг таржээ.

 

Тэгэхээр та санаа зовох хэрэггүй: гэрэл зураг дээр xүчирхийллийн ямар ч ул мөр байхгүй, харин жинхэнэ хайр дурлалыг л олж харна!

Facebook / Esto Es Guerrero

Та ийм өвчний тухай урьд нь сонсож байсан уу?

60
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
11
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *