Уилл Смит “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Крис Рокыг алгадсаны дараа түүний үйлдэлтэй холбоотой хэдэн зуун мийм сошиалд таржээ

0

“Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн арга хэмжээний үеэр үндсэн арга хэмжээг мартагнахад хүргэх нэгэн томоохон үйл явдал болж өнгөрлөө. Америкийн жүжигчин, комедиан Крис Рок “Шилдэг баримтат кино” төрлийн ялагчийг зарлаж, шагнал гардуулах гэж байхдаа жүжигчин Жада Пинкетт-Смитийн талаар хошигносон өнгө аястай зүйл хэлжээ. Рок: “Жада, би чамд хайртай, “Цэpэг Жейн 2” хэзээ гарна гэж хүлээх үү?” хэмээн жүжигчний мөлийтөл хуссан толгойг хошигнолын сэдэв болгосон юм. Үнэндээ жүжигчин эмэгтэй ямар нэгэн загвар хөөж үсээ хусуулаагүй, харин алопеци буюу үс уналтын улмаас үсээ хусуулахад хүрчээ.

Жүжигчин эмэгтэйн хажууд сууж байсан түүний нөхөр Уилл Смит эхлээд инээж байснаа Жадагийн нүүр хувирлыг хараад (түүний нүүр царайн дээр дургүйцэж байгаа нь мэдэгдэхүйц илэрчээ) эхний эгнээний суудлаасаа босон Рок дээр очоод хацрыг нь алгадаад авчээ. Энэ цагаас хойш шагнал гардуулах ёслол үндсэн арга хэмжээ бус харин Смитийн үйлдэл үйл явдлын төв болж хувирсан юм. Смитийн үйлдлийг зөв, буруу гэж шүүх хүмүүс ч танхимд гарсан. Жүжигчин Смит, Рок нар ч хүссэн хүсээгүй миймийн эзэд болцгоожээ.

Уилл Смит эхнэрийг нь шоолсон хэмээн үзэж Крис Рокийг алгадаад авлаа

Robyn Beck

Алгадаж байгаа үйл явдал эсвэл иймэрхүү нөхцөл байдлыг тавилттай үзэгдэл гэж үзэж болох хэдий ч Крис Рокын нүүр царайнаас харахад эргэлзээ төрж байгаа юм. Түүний цочирдсон, гайхсан бас эв хавгүй хөдөлгөөн (тэрээр жүжигчин хүн болохоор иймэрхүү зүйлийг ер зовохгүй гаргаж чадна л даа) жинхэнэ үйл явдал болохыг гэрчлэх шиг. Үүнээс гадна Смит байрандаа эргэж ирж суугаад Рикэд хэн ч сонсохыг хүсэхгүй тийм л үг шидсэн нь дэлхий дахинаа шууд цацагдаж байгаа иймэрхүү арга хэмжээний үеэр байж боломгүй тавилт юм.

 

Арга хэмжээ дуусахаас өмнө олон зуун мийм тархлаа

Wheatskins_
memepedia
memepedia

 

Ахуйн хувилбаргүйгээр хаа холдох билээ…

memepedia
memepedia

 

“Ноён, хатагтай Смит нар Крисийг үзэн яддaг”

onlyjoekin_

“Everybody Hates Chris” цуврал киноны алдартай хувилбар.

 

Эргэн тойронд нь байсан хүмүүст ямар санагдсан бол?

FrostedBlakes34
D0WNT0NABBEY
onlyjoekin_

 

Иймэрхүү үйл явдал өөрийн гэсэн миймтэй байх ёстой!

mauli_adam

 

Уилл Смитийн ойролцоо суугаад цуг инээлдэж байсан хүмүүс:

marrymehange

 

Олон ч зураачид өөрийн бүтээлээ тэр дор нь туурвиж эхэлжээ

ingesman

 

“Миний эхнэрийн нэрийг хэлж зүрхэлнэ гэнэ ээ!” – Уилл Смит хөтлөгчийг алгадсаныхаа дараа ингэж хэлсэн юм

justin_richburg

 

“Shark Tale” хүүхэлдэйн киноны Оскар “Madagascar”-ын Мартиг алгадаж байгаа нь

knowyourmeme

Эдгээр дүрүүдэд Смит, Рок нар дуу оруулсныг бид бүгд сайн мэднэ. Тийм ээ, загасыг үнэхээр Оскар гэдэг, ингэж ч таарах гэж дээ.

 

Энд ямар ч тайлбаргүйгээр бүгдэд ойлгомжтой

Graypfruit

 

Алгадсан бичлэг

 

Дээрх үйл явдлын дараа Уилл Смит анхныхаа “Оскар”-ыг хүртсэн бөгөөд шагнал авсны дараа нулимс дуслуулан сэтгэгдлээ хуваалцжээ

NEILSON BARNARD

Жүжигчин: “Энэ салбарт чи хүмүүс өөрийг чинь хүндлэхгүй байгааг анзаарахгүй өнгөрч сурах хэрэгтэй болдог. Чи бүх зүйл хэвийн байгаа юм шиг инээмсэглээд л явж байх ёстой” гэж хэлэхдээ Крис Рокын хошигнолыг хавчуулсан юм. Ингэж хэлээд тэрээр Академиас, зочдоос бас шагналд нэр дэвшигчдээс уучлалт хүссэн байна.

Та бүхэн намайг дахин урина гэж найдаж байгаа шүү.

 

Уилл Смит алгадсаныхаа дараа дэлхий дахинд ийн ханджээ

Sony Pictures Releasing

Жүжигчин сошиал сүлжээгээр дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан, тэр дундаа Крис Рокоос ч уучлалт хүсжээ.

Xүчирхийлэл гэгч зүйл ямар ч хэлбэрээр хортой бөгөөд xөнөөлтэй. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээрх миний өчигдрийн үйлдэл байж боломгүй бас уучлашгүй. Намайг шоолох – миний ажлын минь нэг хэсэг, харин Жадагийн эрүүл мэндийн байдлыг шоолох нь миний хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Би сэтгэл хөдлөлөөр энэ үйлдлийг хийжээ.

Крис, би чамаас олон түмний өмнө уучлалт гуйж байна. Би их уурлаж, миний буруу байж. Миний үйлдэл надаас гарахааргүй, би тийм байхыг огт хүсдэггүй. Хайр, сайхан сэтгэлийн энэ ертөнцөд xүчирхийлэл байх ёсгүй.

6
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/04/01 at 04:50

    Hamgiin goy site

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *