Самурай нарын амьдралдаа баримталдаг 25 сургаал

0

Япон – мандах наран, цэцэглэх сакура моддын эх орон. Гоо сайхан нь чанд сахилга баттайгаа нийцэж, харин яруу найраг нь тулааны урлагтайгаа зохицох ажээ.

Самурайн амьдралд баримталдаг хамгийн түгээмэл сургаалыг танд танилцуулж байна. Самурай – нэр хүнд, төгс байдал нь юунаас дээгүүр байдаг Японы дайчид юм.

Самурай нарын 25 сургаал 1

1. Хүнд бодол санаагаа илэрхийлэхээс өмнө таны саналыг хүлээж авах чадалтай хүн эсэхийг нь эхлээд бодолцож үзээрэй.

2. Алдаа гаргамагц алдаагаа засах хэрэгтэй. Аль хэр хурдан алдаагаа засна төдий чинээ хийсэн алдааг чинь хурдан мартана.

3. Согтуудаа сэлэм барьсан хүн ухаангүйгээ харуулахаас гадна хулчгараа илчилж байгаа хэрэг.

4. Самурай хүн их хэмжээний сакэ, биеэ тоосон байдал, их тансаглалаас ангид байх ёстой.

5. Мэдэж байгаагаа асууж байгаа нь эелдэг тэнэглэл. Мэдэхгүйгээ асууж байгаа нь аргагүй шаардлага.

6. Азгүйтэл, бэрхшээлтэй тулгарахад зүгээр санаа зовох хангалтгүй. Энэ үед бэрхшээлийг даван туулахаар баяр хөөртэйгөөр тэмцлээ зоригтой эхлэх ёстой.

7. Өвчний хүнд байдал болон бусад золгүй тохиолдол бидний хэрхэн хандаж байгаагаар тодорхойлогдоно.

8. Хүн хэрвээ “одоо” болон “яг тэр цаг мөч” хоёрыг нэг зүйл гэдгийг ойлгоогүй бол хэн ч биш.

9. Хүн эхнээсээ л өөрийнхөө бие, сэтгэлийг эзэмдэж чадаагүй бол хэзээ ч дайснаа дарж чадахгүй.

10. Нэг өдөрт хийж дуусгах ажлыг л барьж авах ёстой. Маргааш бас ганц өдөр л байгаа шүү дээ.

11. Яг одоогийн мөч л үнэн бодит. Хүний бүхий л амьдрал цуварсан одоогийн мөчийн хэлхээс юм.

12. Хэлэх үг, асуух асуулт болгоноо эхлээд өөртөө хэлж асууж бай, хэлэх гэж байгаа үг чинь үнэн эсэхийг сайтар мэдэр.

13. Байгалиас ухаантай хүнийг сургууль улам ухаантай болгоно, байгалиас тэнэг хүнийг – улам найдваргүй болгоно.

14. Хүн бусдын хийсэн алдааг дахин давтах албагүй.

15. Хүн залхуурч, баяр цэнгэл нь ихэсч ирээдүйдээ худлаа найдаж эхлэх тэр цаг мөчид зовлон ирдэг: худлаа маргалдаж, цэцэрхсэний дараа яаралтай ажлыг маргааш гэж хойш тавихад таныг азгүйтэл хүлээж байх болно.

16. Амьдралынхаа зарим нэг зүйлийг анхааралгүй орхисон цагт хүн тайван амьдарч болно. Хүнийг дүгнэж байхдаа үүнийг ойлгох болно.

17. Нэг ажлын арга ухааныг ойлгоход – чамд дахин 8 шинэ хаалга нээгдэж байгаа мэт болно.

18. Өөрийн хүч, сэтгэлийг илэрхийлэхэд ганц үг л хангалттай.

19. Өгөөмөр зан гэдэг бол үнэндээ өрөвдөх сэтгэл юм.

20. Хүний гадаад байдлыг илэрхийлэх гурван шинж – гадаад үзэмж, бичих болон ярих чадвар.

21. Чамайг унхиагүй харагдахад дайсан чинь сэтгэлээр гутарна.

22. Насанд туршдаа суралц. Өдөр ирэх тусам өмнөхөөсөө илүү чадварлаг бол, дараагийн өдөр өнөөдрийнхөөсөө илүү улам чадварлаг бол.

23. Чи хичнээн завгүй байсан ч чамайг гээд зориод ирсэн хүнийг битгий үл тоомсорлоорой.

24. Урсаж буй бодол санаандаа итгэлтэй бай, бүү сатаар. Олон зүйл бодож байхаар нэгээс нөгөө рүү уялдаа холбоотойгоор шилжиж бай. Бодол санаагаа огцом өөрчлөхийг цээрлэ.

25. Өөрийнхөө тухай ихийг ярих – ямар ч ашиггүй. Муугаар бодоход чиний тухай дам яриа их гарч олон дайсантай болгож мэднэ. Үүний оронд гэртээ суугаад яруу найргийн цаад утгыг ухаад сууж байсан нь дээр.

12
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  2. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  3. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  4. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  5. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  6. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  7. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  8. Fever Dvrk

    Fever Dvrk

    2015/10/16 at 19:52

    Dania Swat

  9. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  10. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  11. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  12. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  13. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  14. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  15. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  16. Glücklich Dunkelheit

    Glücklich Dunkelheit

    2015/10/16 at 22:48

    HUN SHIG HUMUUS BAISIIN BISHVV HHA

  17. Зочин

    2015/10/17 at 17:05

    Сэтгэгдэл *йыбйыбйыб

  18. КЭРА

    2015/10/17 at 17:06

    Хүн шиг хүн байсан байна чи үхсэндээ шоолоод байгаан чамаас л илүү байдаг эргү гөлөг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *