Гэрийн нөхцөлд өргөст хэмхийн тусламжтай нүүрний цацлага хийгээрэй. Миний арьс дахин шинээр төрсөн мэт л залуужсан!

2

Гадаа халуун уур амьсгалтай байх үед, хүйтэн цацлагаас өөр сайхан зүйл гэж юу байх билээ! Энэ цацлага арьсыг тайвшруулж, нөхөн сэргээхээс гадна арьсанд чийгшил өгөх гэх мэт олон талын ач тустай. Цацлагыг зөвхөн зуны улиралд хэрэглэнэ гэж бодож байвал та эндүүрч байна. Өвлийн хүйтэн саруудад ч гэсэн энэ цацлага таны арьсыг хамгаалж, бас аврах болно.

Байгалийн гаралтай хэдхэн орцуудын тусламжтай нүүрний цацлага хийж, арьсаа бүрэн хамгаалаарай.

Танд эфирийн тос, кокосын шингэн, сарнайн ус болон бусад ургамал, жимс байхад л болно. Үр дүн нь үнэхээр гайхалтай!

 

Найрлаганд нь багтаж буй зарим орцуудын ач тусыг дурдвал:

Өргөст хэмх

Өргөст хэмх аскорбины хүчил (витамин C), пантотеникийн хүчил, витамин К, ретинол (витамин А) болон силик агуулдаг тул арьсыг тайвшруулж, меланины хэмжээ ихсэхээс сэргийлэх бөгөөд коллагеныг үүсгэдэг гэдгээрээ онцлогтой.

Нимбэг

Нимбэг бол арьсыг гэрэлтүүлэх болон гуужуулах үйлчилгээтэй байгалийн гаралтай жимс юм.

Зуун настын ургамал

Арьсыг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй, арьсны торгомсог байдлыг бүрэн хангана.

Skin rejuvenation concept.Digital composit. Grain added in postproduction.

Сарнайн ус

Арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээнэ.

Хэрэг болох зүйлс:

  • Өргөст хэмхийн шүүс (нэг ширхэг өргөст хэмх)
  • Нимбэгийн шүүс (½ нимбэг)
  • Зуун настын ургамал – 1 цайны халбага
  • Сарнайн ус – 1 хоолны халбага

Бэлтгэх заавар:

  1. Өргөст хэмхийг хэрчиж, холигчид хийнэ. Зуурмаг болтол нь сайтар холино.
  2. Зуурмагийг марьл дээр асгаж, доор нь сав тосно.
  3. Марьлыг сайтар мушгиж, өргөст хэмхийн шүүсийг шахаж гаргана.
  4. Тал нимбэгийг дээр нь шахаж, шүүсийг нь авна.
  5. Дээр нь 1 цайны халбага зуун настын ургамлын шингэн хийнэ.
  6. Дээр нь 1 хоолны халбага сарнайн ус хийнэ.
  7. Орцуудыг хамтад нь сайтар холино.
  8. Бэлэн болсон бэлдмэлийг хуванцар цацлагын саванд хийнэ.

Та өдөрт нүүр рүүгээ 3 удаа энэ цацлагаас цацаарай.

3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ichko Setee

    Ichko Setee

    2019/09/09 at 15:40

    Сарнайн цацлагын ус гэж юуг хэлж байшаа юм бол.тайлбарлаад өгөхгүй юу

  2. Tsagaan Baasanjav

    Tsagaan Baasanjav

    2019/09/09 at 15:48

    Ooroo hiideg bol zarahuu

  3. Uranchimeg Urnaa

    Uranchimeg Urnaa

    2019/09/10 at 08:08

    sarnain us haana bdag be

  4. Damdinsuren Otgonzaya

    Damdinsuren Otgonzaya

    2019/09/10 at 12:36

    ….

  5. Atarsuren Batmunkh

    Atarsuren Batmunkh

    2019/09/10 at 13:43

    сарнайн ус хаана бдаг вэ

  6. Myagmarsuren Gantuya

    Myagmarsuren Gantuya

    2019/09/10 at 21:19

    kkk teriig Jangvm l medej bga bh. ( sarnain usiig )

  7. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/09/11 at 22:11

    Oyuka Oyuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *