Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ

0

Телевизээр оддыг харахад тэдний төрх гайхалтай сайхан харагддаг билээ. Хууртаж болохгүй ээ – сайхан харагдахын тулд тэд маш их мөнгө төлдөг юм. Наснаасаа залуу харагдах, үрчлээгээ арилгах зэрэг гоо сайхны элдэв мэс ажилбар, эмчилгээ нь хэдэн мянган бүр заримдаа хэдэн сая долларын өртөгтэй байдаг. Галзуурмаар үнэтэй оддын гоо сайхны 15 эмчилгээг танд сонирхуулъя.

1. Ихэсээр нүүрний арьсаа арчлах эмчилгээ – 1000 ам.доллар

Энэ эмчилгээ нь дэлхийн гоо сайхны хамгийн үнэтэйд тооцогдохгүй ч хамгийн этгээд эмчилгээнд тооцогдоно. Энэхүү эмчилгээнд хонины эсвэл гахайн ихэс яг тохирдог юм байна.

Энэхүү этгээд эмчилгээ хийлгэснээр арьсны уян хатан чанар сайжрах, арьсны эсүүд сэргэх, коллаген болон протеины ялгарлыг ихэсгэх тул арьс залууждаг ажээ. Jennifer Lopez, Harry Styles болон Victoria Beckham нар энэхүү эмчилгээний шүтэн бишрэгчид бөгөөд ойролцоогоор 500-1000 ам.доллар төлдөг байна.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 1

2. Цус сорогчийн эмчилгээ – 1,500 ам.доллар

Энэ эмчилгээгээр таныг цус сорогч ч юм уу, гажиг амьтан болгохгүй, харин таны цусыг сорж таны нүүрэнд түрхэнэ.

Kim Kardashian цусаа нүүрэндээ түрхсэн зургаа өөрийн хэдэн сая шүтэн бишрэгчиддээ үзүүлснээр дэлхий даяар тархсан юм. Энэхүү эмчилгээгээр үрчлээ, шархны сорив зэргээсээ мэс заслын тусламжгүйгээр салах боломжтой байна. Үнэ ойролцоогоор 1,500 ам.доллар.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 2

3. 24-К алтан эмчилгээ – 4,000 ам.доллар

Малибу дахь нэгэн спа-д 4000 ам.доллараар бүх биеийн эмчилгээнд 24-К алтан нүүрний маск багтдаг. 24-К алтан нимгэн хуудсан маскны чийгшил нь нүүрэнд шингэх бөгөөд нано хэт авианы болон ионы уураар нүүрэнд шингээнэ. Уг эмчилгээ бүтэн 4 цаг үргэлжилнэ.

Алт нь арьсны эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна эсийн нөхөн үржихүйг нэмэгдүүлнэ.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 3

4. Evian усан сан – 5000 ам.доллар

Миами хот дах Victor зочид буудлын тусгай зочдод санал болгодог үйлчилгээний онцгой багц ажээ.

1000 гаруй литрийн байгалийн рашаан болон хэдэн зуун сарнайн дэлбээгээр дүүргэсэн усан санд тухлан хэвтэнэ. Энэхүү багцандаа хэд хэдэн спа эмчилгээ, оргилуун дарс, амтат дессерт багтаажээ.

Алдарт теннисчин Serena Williams тус багцыг турших азтан болж багцын үйлчилгээг авсан байна.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 4

5. Алмаз болон бадмаараг чулуун маск – 7000 ам.доллар

Mila Kunis 7000 ам.долларын үнэтэй энэхүү нүүрний маск болон пилингийн шүтэн бишрэгч болоод байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Бадмаараг чулуу болон алмаз эрдэнийн чулууны нунтгаар нүүрэнд пиллинг хийсний дараа парафин торгомсог маск тавьж LED улаан гэрлээр төөнөх ажээ. Алдарт гоо зүй судлаач Scott Vincent Borba хэлэхдээ, энэ эмчилгээ үнэтэй ч гайхалтай үр дүн өгөх гоо сайхны арчилгаа мөн гэжээ.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 5

6. Гоо сайхны хувийн сургалт – 7,500 ам.доллар

Dangene Bailey нэг удаагийн 1,250 ам.долларын төлбөртэй “Гоо сайхны хувийн сургалт”-ыг санал болгож байна, долоон хоногт нэг сургалт өгөх бөгөөд 6 долоон хоног нэг багц сургалт болно. Ингээд нийт 7,500 ам.доллар.

Сургалтаар химийн пилинг, гэрлэн эмчилгээ, лазер болон хүчилтөрөгчийн эмчилгээ зэрэг багтана. Супермодель Heidi Klum нь Bailey-гийн үйлчлүүлэгч юм.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 6

7. La Creme – 13,200 ам.доллар

Японы Cle de Peau Beaute гоо сайхны сүлжээ 30 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бөгөөд 8,500 фунт буюу 13,300 ам.долларын үнэтэй чийгшүүлэгч тосыг зах зээлд гаргажээ. 1 грамм тос төдий хэмжээний алтнаас 5 дахин илүү үнэтэй ажээ.

La Creme тос нь 30 үе болрыг гараар тусгайлан саванд хийсэн бөгөөд гурван платинум холбоосоор чимэглэжээ. Тосоо жүжигчин Amanda Seyfried-аар сурталчилуулсан байна.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 7

8. Захиалгын үнэртэй ус – 25,000 ам.доллар

Krigler компанийн 25,000 ам.доллараас эхлэх захиалгын үнэртэй ус нь “давтагдашгүй үнэр”-ээрээ шинэ нээлт хийлээ. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан түүхий эдээр хүссэн үнэртнийг нь хийж өгдөг байна.

Үнэртэнг 6 сарын турш хийх бөгөөд дуусангуут нь Petite Malle-ийн гараар урласан үйлчлүүлэгчид зориулсан талст саванд хийж захиалгыг гүйцэтгэнэ. Мөн аялалын савалгаа буюу үнэт эдлэлээ хийж болох нууц шургуулгатай савыг бэлэглэх ажээ.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 8

9. Зөгийн хорны маск – 55,200 ам.доллар

Deborah Mitchell-ийн нэг сав “Зөгийн хорны маск” 55,200 долларын үнэ нь үйлчилгээндээ тохирсон үнэ юм. Нэрнээс нь харахад өвтгөх байх гэсэн сэтгэгдэл төрөх хэдий ч тосны 1 хувь нь зөгийн хор эзэлнэ. Лаванд цэцгийн тос, shea тос болон manuka зөгийн балын хольцтой. Гүнж Kate Middleton-ы сайхан дүр төрхийн нууц бол энэ тосыг хэдэн жил хэрэглэж байгаад оршиж буй ажээ.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 9

10. Алт болон алмаз эрдэнийн чулуутай уруулын будаг – 62,000 ам.доллар

Guerlain-ы “kisskiss” уруулын будгийг 199 алмаз эрдэнийн чулуу болон 18К алтаар хийжээ. Уруулын будагны тогтсон үнэ 62,000 доллар. Өнгийн сонголттойгоос гадна туршилтын түрхэлтийг багагүй үнээр хийлгэж байна.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 10

11. Cellupulse долгионы эмчилгээ – 75,000 ам.доллар

Поп хөгжмийн хатан хаанаар өргөмжлөгдсөн Madonna 75,000 доллараар Cellupulse долгионы эмчилгээ хийлгэж илүүдэл өөхнөөсөө хагацжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дуучин маань хөл орчимдоо илүүдэл өөхгүй залуу байхын тулд долоо хоногт 2 удаа энэ эмчилгээг хийлгэдэг байна.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 11

12. Azature хар алмаз бүхий хумсны будаг – 250,000 ам.доллар

267 каратын хар алмаз эрдэнийн чулуугаар хийсэн хумсны будагны үнэ 250,000 доллар.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 12

13. Цагаан алмаз эрдэнийн маникюр – 1 сая доллар

ТВ-ийн од Kelly Osbourne энэ дэлхийн хамгийн үнэтэй маникюр хийлгэсэн байна. Цагаан алмаз эрдэнийн маникюр 1 сая долларын үнэтэй ажээ.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 13

14. Чийгшүүлэгч – 2 сая доллар

Чийгшүүлэгч нь гоо сайхны бараа бүтээгдэхүүн, эмчилгээний жагсаалтад орохгүй хэдий ч Celine Dion өөрийн хоолойн чийгшлийг барихын тулд 2 сая доллар төлжээ. Дуучин өөрийн хүчтэй хоолойгоороо нэрд гарсан нэгэн бөгөөд хоолойгоо хадгалж үлдэхийн тулд энэ зэргийн мөнгө зарах нь зөв биз ээ. Мэдээж, гоо сайхны уламжлалт бүтээгдэхүүн биш, гэхдээ л тэр үнэхээр гайхамшигтай хоолойтой гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 14

15. H. Couture сормуусны будаг – 14 сая доллар

Ийм өндөр үнэтэй сормуусны будаг гэхээр хүмүүс бүр алмайрч орхих байх, үнэхээр 14 сая долларын үнэтэй сормуусны будаг зах зээлд гараад жилийн нүүр үзэж байна.

Үнэт алмаз эрдэнийн чулуугаар чимэглэсэн сормуусны будагны сав, консержийн хөлс, будагны үнэ болон үйлчилгээний хөлсний тодорхой хувь багтжээ.

Алдартнуудын хамгийн үнэтэй 15 гоо сайхны эмчилгээ 15

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *