Эцсээ хүртэл хойшлуулж явсаар, нас тогтсон хойноо хүүхэдтэй болсон 15 од

0

Статистикаас харахад эрчүүдийн 1 хүрэхгүй хувь 50 наснаас хойш эцэг болж байна. Нас тогтсон хойноо эцэг, эх болох нь бас өөрийн гэсэн давуу талтай. Санхүүгийн хувьд баталгаатай, сэтгэл хөдлөл тэнцвэртэй бас амьдралын тодорхой туршлага, амжилтад хүрсэн байдаг ажээ.

Нас тогтсон хойноо хүүхэдтэй болсон алдартай эрчүүдийг сонирхлоо л доо. Тэд 50, 60 тэр ч бүү хэл 70 настайдаа эцэг болохын жаргалыг мэдэрсэн байна.

Жефф Голдблюм 62 настайдаа анх аав болжээ. Жүжигчний гэргий хэдэн жилийн дараа дахиад нэг төрүүлж өгсөн байна

© Jordan Strauss / Invision / AP / East News, © Wiese / face to face / FaceToFace / REPORTER / East News

 

Ричард Гир 50 настайдаа өв залгамжлагчтай болсон. Харин Александра Сильватай гэр бүл болоод дахиад 2 хүүхдийн эцэг болжээ: 69 болон 70 настайдаа

© Getty Images / Hulton Archive / Getty Images

 

Бидэнд Дарт Вейдер болон Муфасагийн дуу хоолойг бэлэглэсэн Жеймс Эрл Жонс 51 нас хүртлээ эцэг болох үүргийг хойшлуулсаар явжээ

© Bruce Glikas / FilmMagic

 

Хью Грант бас л хожуу насандаа хүүхэдтэй болсон. Анхны хүүхэд нь 51 настайд, жилийн дараа дахин нэг хүүхэдтэй болж ам бүл нэмжээ

© AFP / East News

 

Крис Нот 53 настайдаа анх хүүхэдтэй болжээ, харин 12 жилийн дараа хууль ёсны гэргий нь түүнд хоёр дахь хүүг нь бэлэглэжээ

 

Жорж Клуни олон жилийн турш Холливудын гоонь эр явсан. Энэ үед хүүхдийн тухай огт боддоггүй байсан гэдэг. Гэхдээ 56 настайдаа “Оскар”-ын эзэн болсныхоо дараа ихрийн аав болж байсан удаатай

© East News

 

Уоррен Битти 54 нас хүртлээ үр хүүхэдгүй явсан. Гэнэт хүүхэдтэй байхын сайхныг мэдрээд зогсож чадаагүй гэхэд буруудахгүй. Жүжигчин Аннетт Бенингтэй гэр бүл болоод 4 хүүхдийн эцэг болжээ

© AP / East News, © NPA / The Grosby Group / East News

 

Дэвид Леттерманы хүү аавыгаа 56 настай байхад нь энэ дэлхийд мэндэлжээ

© AP / East News

 

Жон Стэймос хүүхэдтэй болохыг их хүлээсэн гэдгээ нуулгүй ярьдаг. Хүү нь төрөхөд тэрээр 54 настай байсан юм

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News

 

The X Factor шоуны хөтлөгч Саймон Коуэлл 60 нас хүрэхийн даваан дээр эцэг болсон. Хүү Эрик нь түүнийг 54 настай байхад мэндэлжээ

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News, © Sthanlee Mirador / Sipa USA / East News

 

Рок дуучин Брайан Адамс аавтайгаа хүнд хэцүү харилцаатай байсны улмаас гэр бүл зохиохыг огт яардаггүй нэгэн байв. Гэхдээ 51 настайдаа бууж өгчээ. Дуучин одоо хоёр охиноо өсгөн хүмүүжүүлж байна

© ddp images / BUG / East News

 

Аль Пачино – гурван хүүхдийн эцэг хүн. Оскарын шагналтан 49 настайдаа анх эцэг болж байжээ

© Jef Hernandez / Everett Collection / East News, © Grosby Group / East News

 

Энрике Иглесиас, Анна Курникова нар 2001 онд танилцаж байсан ч 2017 онд л эцэг, эх болцгоосон. Тэр үед дуучин 42 настай байв. Хосууд өнөөдөр 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна

 

U2 хамтлагийн гишүүн Адам Клейтон эцэг байхын жаргалыг анх 50 настайдаа мэдэрчээ

© AFP / East News

 

Гай Пирс 50 настайгаа уралдаж эцэг болж байсан юм. “Game of Thrones” киноны од Карис ван Хаутен жүжигчнийг 49 настай байхад нь анхны хүүг нь бэлэглэжээ

Таны бодлоор хэдэн настайдаа хүүхэдтэй болбол илүү тохиромжтой вэ?

4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *