Ачааны машины жолооч хийдэг Шведийн царайлаг бүсгүй Анжелика Ларссон

0

Ачааны машины жолооч гэхээр л бидний санаанд махлаг, сахалтай, буурь суусан эр хүн орж ирдэг. Гэхдээ Шведийн Angelica Larsson гэх бүсгүй энэ бодлыг эвдэж орхино.

Энэ өхөөрдөм бүсгүйг харсан хүн болгон түүнийг загвар өмсөгч хийж төрөл бүрийн загварын сэтгүүлд зургаа даруулдаг байх гэж бодмоор. Анжеликаг ачааны машины жолооч гэж хэн ч хэлж чадахгүй. Тэр бол тээврийн жолооч бүсгүй.

Ларссон 29 настай, удахгүй 30 хүрнэ. Амьдралынхаа 10 жилийг ачааны машины ард өнгөрөөжээ. Ажил л болсон хойно бэрхшээл гарна. Гэхдээ бүсгүй ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой хүндрэл бус харин мөр зэрэгцэн ажиллах бусад жолооч нар танилцах гэж төвөг уддаг ажээ.

Ийм шалтгаанаас болж бүсгүй ачааны машины жолоочийн мэргэжлээ орхих бодолгүй байна. Цаашид хэдэн арван жил ажиллах төлөвлөгөөтэй. Үүнээс гадна Анжелика цас цэвэрлэдэг машин, экскаватор жолоодож чаддаг.

Түүнийг хамгийн царайлаг “ачааны машины жолооч” гэж олон хүн дүгнэжээ.

Ларссон өөрийгөө зөвхөн гадаад үзэмжээрээ үнэлүүлээд байхыг хүсдэггүй, мөн мэргэжлийн хувьд ч бусдаар үнэлүүлэхийг хүсдэг. Өөрийн Instagram–д тавьсан зарим нэг гэрэл зургуудыг харсан эрчүүд түүнийг жолооч гэдэг утгаар нь хүлээж авч чадахгүй байгаа ажээ. Түүнийг зөвхөн царайлаг бүсгүй л гэж хардагт Ларссон бага зэрэг сэтгэл дундуур явдаг байна.

Ларссоны Instagram-д 135 мянган дагагчтай. Бүсгүй шүтэн бишрэгчдээсээ өдөр болгон хайр дурлалын сэдэвтэй зурвас хүлээн авдаг.

Тэр үед Анжелика жолооны ард ажлаа хийсээр л. Амралтын өдрүүдэд мотоцикл унаж салхи татуулан давхих дуртай ажээ.

6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2022/05/25 at 13:08

    хөл богинохон

  2. Bambar Bambar

    Bambar Bambar

    2022/05/25 at 14:38

    Шведэд эмэгтэй том тэрэгний жолооч бол зөндөө энгийн үзэгдэл метро,хурдний галт тэрэг,хүнд техник гээд бүх салбарт ажилдаг тэрийгээ дагаад цалин ч маш өндөр байдаг.Хүнд машин механизмийн оператор дудажаар Монгол мөнгөөр сард 15,000,000 төгрөгний цалин авдаг.Ачааний авто машиний жолооч 8-н цагаар ажиллаж сард 10,000,000 төгрөгний цалинтай байдаг.

  3. Ч. Тэмка

    Ч. Тэмка

    2022/05/25 at 17:33

    Nuursnii urtiin teevert yavuulmaar yum bn daa

  4. Oogii Oogii

    Oogii Oogii

    2022/05/26 at 19:54

    enenii kabinii bor n boloy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *