Instagram-ыг яагаад бизнесийн байгууллага бүр ашиглах хэрэгтэй вэ?

0

Өдөр бүр маш их хэмжээний контент сошиал сүлжээнүүдэд нийтлэгдэж байдаг. Зөвхөн Instagram-д гэхэд л секунд тутамд 2100 пост шинээр хийгддэг бөгөөд энэ нь өдөрт 180 сая зураг, видео постлогддог гэсэн үг. Энэ бүх хэрэглэгчдийн идэвхтэй оролцоо нь маркетерүүдийн хувьд алдаж болохгүй маш том боломж юм.

Бизнесийн байгууллагуудын хувьд сошиал ертөнцийн хамгийн өндөр өсөлттэй дээр нь идэвхтэй хэрэглэгчидтэй энэхүү платформыг өөрийн маркетингийн үйл ажиллагаанд ашиглах яагаад хэрэгтэй вэ гэсэн асуултын хариуг хайж байгаа бол дараах нийтлэлийг танд зориуллаа.

Instagram яагаад чухал гэж?

Instagram-н хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь ямар ч брэндийн хувьд мөрөөдөл болсон 18-24 насны, өндөр орлоготой залуус байдаг. Тэд л зах зээлийн трендийг тодорхойлж байдаг шүү дээ. Яг энэ сегмент орлого багатай хэсэгтэйгээ харьцуулахад илүү идэвхтэйгээр Instagram ашигладаг гэнэ.

Instagram хэрэглэгчид зүгээр л зураг гүйлгэж хараад байдаггүй харин шинэ брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах зорилгоор мөн ашигладаг. Судалгааны дүнгээс харахад Instagram хэрэглэгчдийн 47% нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл олж авдаг хамгийн гол 10 эх сурвалжын нэгээрээ энэхүү платформыг нэрлэсэн байна. Түүнчлэн Instagram хэрэглэгчдийн 45,6% нь ТВ болон бусад уламжлалт сурталчилгааны сувгуудаас илүү сошиал медиагаар дамжуулан үзсэн сурталчилгаагаа тогтоох нь их байдаг аж.

Тийм учраас л бизнесийн байгууллагууд өөрийн зорилтот хэрэглэгчдэд хүрэх, брэндийнхээ танигдсан байдлыг нэмэгдүүлэх, үнэнч хэрэглэгчдээ бий болгохын тулд Instagram-г заавал сонгох шаардлага гарч ирж байгаа юм.

Instagram илүү хүчирхэг болж байна.

Instagram хэрэглэгчид илүү идэвхтэй хэрэглэгчид байдаг. Facebook хэрэглэгчидтэй харьцуулахад 50 дахин илүү идэвхтэй харилцааг үүсгэдэг тэдгээр хэрэглэгчдийн тоо хэдийнэ 300 саяд хүрчихжээ. Гэхдээ зөвхөн идэвхтэй хэрэглэгчид нь шүү. Мөн тэд Instagram-д сард дунджаар 257 минутыг зарцуулдаг гэнэ. Хэрэглэхэд тааламжтай, хялбар байдал болон гайхалтай контентын үр дүнд гарч буй энэ өсөлт бол зөвхөн эхлэл нь. Instagram энэ онд 1 тэрбум ам.долларыг зар сурталчилгаанаас олохоор төлөвлөсөн бөгөөд энд танай бизнес бас багтаж л байх ёстой.

Дагагчдын тоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж үү?

Instagram данс үүсгэчихээд хүмүүс танайхыг олж дагахыг хүлээгээд байж мэдээж болохгүй. Та хүмүүст хүрэх гайхалтай контент гаргах хэрэгтэй үгүй бол амжилт олно гэж найдах хэрэггүй. Харин ч эсрэгээрээ танай брэндийн нэр хүнд унаж ч мэднэ.

Тэгэхээр амжилт олох контент бий болгож буй хэд хэдэн жишээг танд танилцуулъя:

Анхаарал татам гайхалтай зураг

Starbucks-н хувьд зөвхөн кофены зураг оруулаад зогсдоггүй. Тэд кофе оролцсон жор, хэрэглэгчдийн зураг, дэлхий дээрх хэдэн мянган кофе шофынхоо зургуудаас ч оруулдаг.

 

Minis in the wild! #Frappuccino #Regram: @Frappuccino

A photo posted by Starbucks Coffee ☕ (@starbucks) on

Зураг бүр нь урлагийн бүтээл гэж болохоор гайхалтай гоё мөн өөрсдийн бэлтгэсэн контентууд байдаг учраас л тэд 4,8 сая дагагчтай болж чаджээ. Тэгэхээр контент бэлтгэх хамгийн эхний дүрэм: бэлтгэсэн зургаа ханандаа өлгөх үү гэж та өөрөөсөө асуу. Хариулт тань ҮГҮЙ бол хангалттай сайн контент биш гэсэн үг. Тэс өөр харагдах өнцөг GoPro өөрийн бүтээгдэхүүний онцлогоо харуулахын тулд хамгийн адал явдалт орчины зураг, видео нийтлэдэг. Усан доорх, уулын дугуй, цанын, өндрөөс үсрэлтийн гэх мэт.

 

Илүү өөр, бүтээгдэхүүнийхээ давуу талыг харуулсан тэр л өнцгөөс нь сурталчилгаагаа харуул. Өөрийн хэрэглэгчдэд шинэ байх тийм л өнцгөөс зургаа ав.

Бүтээгдэхүүний байршуулалт

Гоо сайханы барааны Sephora’s брэндийн хувьд маш олон төрлийн бүтээгдэхүүнээ харуулсан постууд мөн хэрэглэгчдийнхээ зургуудыг дахин ашигладаг. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ пост бүрдээ хэнд ч харагдахаар донжыг нь олж байршуулдаг аж.

 

Брэндээ, бүтээгдэхүүнээ хүн бүрийн амьдралын нэгэн хэсэг болсон тэр л цаг хугацаа, орчинтой төгс хослуул. Хамгийн хүчирхэг маркетинг бол та өөрийн хүсч буй тэр л амьдралын хэв маягийг сайтар дүрслэн хэрэглэгчдэдээ сануулах.

Instagram бол сошиал сүлжээний ирээдүй

Судалгаанаас харахад тархины хүлээж авч буй мэдээллийн 90% нь дүрст мэдээлэл байдаг. Бид цагт 36,000 дүрст мэдээлэл боловсруулж чаддаг бол хүний нүд зургийг 13 милсекундэнд л боловсруулах чадвартай аж. Бид зурган мэдээлэлд яагаад илүү дуртай вэ гэвэл энэ нь сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өдөөж чаддаг гэнэ.

Гайхалтай зураг түүх өгүүлж, хүмүүний сэтгэлийг хөдөлгөн бидний хэлэх гэсэн зүйлийг нэг ч үггүйгээр хэлж өгдөг. Тохирсон зурагтай контент, зураггүйтэйгээ харьцуулахад 94% илүү хүний анхаарлыг татаж чаддаг байна. Хүмүүс уншиж чадах биш харин харж чадах зүйлдээ илүү татагддаг гэнэ.

Өөрөөр хэлбэл зураг, видео гэх мэт дүрст мэдээлэл, контент давамгайлсан сошиал сүлжээ бол ирээдүйд илүү амжилттай байна гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Зураг таны хэлэх гэснийг илүү ойлгуулж, олон хүнд хүргэнэ. Тиймээс ч танай байгууллага мөн адил текстээр биш зураг, видео гэх мэт дүрст хэлбэрийн контент ашиглан маркетингаа хийх шаардлага тулгарч байна. Таныг хамгийн идэвхтэй хэрэглэгчид бүхий ирээдүйн гэгдэж буй сошиал сүлжээ хүлээж байна. Энэ бол INSTAGRAM.

Хэрэв та сошиал медиа маркетингийнхаа үйл ажиллагааны үр дүнг эрс нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол бидний уламжлал болгон зохион байгуулдаг “СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ” сургалтанд бүртгүүлэх эсвэл бидэнтэй холбоо барьна уу.

“СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ”
СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *