Нэгэн эр салхилж яваад “төмрийн хэлтэрхий” шиг гялалзсан зүйл олж харжээ. Сайтар ойртоод хартал өнөөх зүйл нь…

1

Коста-Рикад амьдардаг нэгэн эр салхилж яваад “төмрийн хэлтэрхий” олж харжээ. Хальт хараад л тэгж бодсон хэрэг. Сайтар харсны дараа тэр болгон таараад байдаггүй хорхой болохыг ойлгосон байна – Chrysina limbata. Үнэхээр гайхалтай толин, ямар сайндаа л тоглоом эсвэл төмрийн хэлтэрхий гэж харах вэ дээ.

Chrysina limbata – Төв Америкийн ширэнгэн ойд амьдардаг нэгэн төрлийн хорхой. Өөрийн этгээд хачин “толин” хальсаараа алдартай бөгөөд байгальд хамгийн үзэсгэлэнтэй хорхойд тооцогддог. Хальсны өөрийн онцлог бүтцээсээ болоод ийн толь шиг харагддаг ажээ. Түүний хальс гэрлийн 97 орчим хувийг ойлгодог учраас ширэнгэн ойд бараг л үл үзэгдэгч буюу усны дусал шиг гялалзаж харагддаг байна.

odditycentral.com

Энэ ховор шавьж цуглуулагчдын дунд маш их эрэлттэй. Энэ шалтгааны улмаас хорхой шавьжны худалдааны объект болдог нь харамсалтай санагдана. Сайнаараа хадгалагдсан ийм хорхой ойролцоогоор 500 орчим ам.доллар хүрдэг. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд энэ хорхой улам ховордож байгаа нь дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдолтой холбон тайлбарлагдаж байгаа юм.

odditycentral.com

Коста-Рикад амьдардаг Майкл Фармер (Michael Farmer) тус гэрэл зургийг хуваалцжээ. Гэрээсээ холгүйхэн салхилж яваад гуава модны навчин дээр нэгэн жижигхэн төмөр байгааг олж харж л дээ. Ойртоод очтол нөгөө “төмөр” хөдөлж байна гэнэ. “Үнэхээр гоё хорхой санагдсан. Урьд нь ийм шавьж харж байсангүй. Яг л толь гэсэн үг, туссан болгон ойж харагдана” гэж Майкл сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

odditycentral.com
odditycentral.com
odditycentral.com
74
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Num Sum постыг чинь гусчихаж

  2. Eeyee Mooyoo

    Eeyee Mooyoo

    2022/07/27 at 18:47

    Сэжиг

  3. Saranchimeg Bolooj

    Saranchimeg Bolooj

    2022/07/27 at 19:11

    Цох

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *