Разерын Разер Нага тоглоомын хулганы 2014 оны хувилбар

0

Разерын Разер Нага тоглоомын хулганы 2014 оны хувилбарКомпьютерын нэмэлт тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгч Разер /Razer/ компанийг компьютер хэрэглэгчид тоглоомчдод зориулсан бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлэдэг гэдгээр нь мэднэ. Разер брэнд өөрийн Разер Нага /Razer Naga/ нэртэй 12 механик товчлуур бүхий тоглоомын хулганы 2014 оны хувилбарын албан ёсоор танилцуулжээ. Razer Naga MMO тоглоомын хулганы 2014 оны хувилбарын эрхий хурууны доор байрлах 12 товчлуур нь механик унтраалгуудаар тоноглогдсон нь мэдрэгдэх чанар, хурд, нарийвчлалыг илүү нэмэгдүүлж өгсөн байна. Түүнээс гадна хэлбэрийн хувьд илүү өргөн болсон нь хэрэглэгчийн гарын хэмжээг үл харгалзан тав тухтай, эвтэйхэн болж өгчээ. Хэрэглэгчийн дөрөв, тав дахь хурууны хэсэгт их бие нь налуу хэлбэртэй болсон нь эдгээр хуруунуудын тавиур гэмээр болсон ба хулганыг барихад илүү эвтэйхэн болгож, удаан хугацаагаар тоглох үед гар ядрахыг багасгах аж. Скроллын баруун зүүн талд мөн ард нь байгаа дээш доош чиглэлд хөдлөхөд ашиглах товчлуурууд нь хэрэглэгчдэд удирдлагыг гартаа бүрэн авах боломжийг бүрдүүлсэн байна. Компьютер тоглоомын мэргэжилтнүүдийн хувьд гол багаж болох энэхүү хулгана 79,99 долларын үнэтэй аж.

1. Хулганы зүүн товчлуур
2. Хулганы баруун товчлуур
3. Скролл
4. Хулганы 5-р товчлуур
5. Хулганы 4-р товчлуур
6. Зүүн Тилт-Клик /Tilt-Click/ – доош гүйлгэх давтамж
7. Баруун Тилт-Клик – дээш гүйлгэх давтамж
8. Программчлагдах 12 механик товчлуур
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *