Насны хол зөрүүг огтхон ч тоолгүй харилцаандаа сэтгэл хангалуун яваа 13 алдартай хос

0

Зарим нэг хүмүүс насны хол зөрүүтэй хосуудыг болгоомжлон харж тэдний харилцаа бат бөх байна гэдэгт эргэлздэг. Харин бас нэг хэсэг нь нас бол зүгээр л тоо гэх бөгөөд үүнд анхаарал хандуулах шаардлага огт байхгүй гэцгээнэ.

Өнөөдрийн нийтлэлд багтсан алдартай хосууд хоёр дахь төрөлд хамаарчээ. Тэд бие биенээ хэдэн онд төрснийг огт тоолгүйгээр чин сэтгэлээсээ хайрлаж дурлаж явна.

Харри Стайлз, Оливия Уайлд хоёр – 10 насны зөрүүтэй

© White Label / East News, © oliviawilde / Instagram

Жүжигчин Оливия Уайлд найз залуу, дуучин Харри Стайлзаас 10 насаар эгч. Тэдний харилцаа улам дотно болоод байгаа юм. 28 настай Харри хайртай бүсгүйнхээ хүүхдүүдтэй улам дотносохыг хичээх болжээ.

 

Алисия Викандер, Майкл Фассбендер хоёр — 11 нас

© Anthony Harvey/Getty Images

Майкл Фассбендер 2014 онд “The Light Between Oceans” киноны зураг авалтын үеэр Алисия Викандерт дурласан гэж дурсан ярьсан байдаг. Тэд уг кинонд дурлалт хосын дүрийг бүтээсэн нь удалгүй бодит болон хувирчээ. 2021 онд 33 настай жүжигчин бүсгүй, 44 настай жүжигчин залуу хоёр анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.

 

Ким Кардашьян болон Пит Дэвидсон — 13 нас

© kimkardashian / Instagram, © Dimitrios Kambouris / Getty Images Entertainment / Getty Images

Өнгөрсөн жил реалити-шоуны од Ким Кардашьян рэп дуучин Канье Уэстээс салсан. 41 настай америк од шинэ хайрттайгаа учирчээ: Ким 28 настай комик Пит Дэвидсонтой болзож байна.

 

Пейж Батчер болон Эдди Мерфи — 18 настай

© Emma McIntyre/Getty Images for Netflix

Эдди Мерфи 2012 оноос хойш загвар өмсөгч Пейж Батчертэй дотно байгаа. Жүжигчин хайртай бүсгүйгээсээ 18 насаар ах, хосууд хоёр хүүхэдтэй.

 

Бриттани Лопес болон Кристиан Слейтер — 18 нас

© Craig Barritt/Getty Images for The Buoniconti Fund To Cure Paralysis

Бриттани, Кристиан хоёр 2009 онд танилцацгаажээ. Тэр үед алдартай жүжигчин 39 настай, харин түүнд таалагдсан бүсгүй 21 настай байв. Тэд удалгүй гэрлэцгээж 10 жилийн дараа эцэг, эх болж байсан юм.

 

Эмбер Тэмблин, Дэвид Кросс нар — 19 нас

© Sean Zanni/Patrick McMullan via Getty Images

Жүжигчид 2012 онд гэрлэцгээсэн: Дэвид тэр үед 48-тай, харин Эмбер 29-тэй байжээ.

 

Зак Брафф, Флоренс Пью хоёр — 20 нас

© zachbraff / Instagram, © florencepugh / Instagram

Насны багагүй зөрүүтэй ч гэлээ тэд бие биедээ олон жилийн турш түшиг тулгуур болон амьдарцгааж байна. 46 настай жүжигчинтэй харилцаатай болсныг буруушаасан олон хүний үгнээс залхсан 26 настай жүжигчин бүсгүй бичлэг хийж хэний ч зөвлөгөө хэрэггүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

 

Жош, Кэтрин Бролин – 20 нас

© Samir Hussein/WireImage

Кэтрин урьд нь жүжигчин Жош Бролины хувийн туслах байжээ. 2013 онд тэд болзож эхэлсэн, 2016 онд гэрлэцгээсэн хос. Одоо хоёр хүүхдийн эцэг эх болцгоожээ.

 

Леонардо Ди Каприо, Камила Морроне хоёр — 23 нас

© Carlos Piaggio / The Grosby Group / Grosby Group / East News, © camilamorrone / Instagram

47 настай Леонардо Ди Каприо 24 настай загвар өмсөгч, жүжигчин Камила Морронед дурлаад байгаа юм. Тэдний харилцаа 4 орчим жил үргэлжилж байна.

 

Розалинда Росс болон Мел Гибсон — 34 нас

© Tristan Fewings/Getty Images

Мел Гибсон 34 насны ялгаанд ямар ч асуудал олж хардаггүй. Тэрээр нас гэдгийг зүгээр нэг тоо гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

Дэвид Фостер, Кэтрин Макфи нар — 35 нас

© instagram.com

Дэвид Фостер – 72 настай продюсер бөгөөд “Грэмми”-ийн 16 шагналын эзэн. Тэрээр 37 настай дуучин, жүжигчин Кэтрин Макфитэй гэрлэсэн юм.

 

Патрик Стюарт болон Санни Озелл — 38 нас

© madameozell / Instagram, © madameozell / Instagram

“Миний хадам надаас 5 насаар дүү, гэхдээ намайг миний хүү гэдэг” – гэж жүжигчин Патрик Стюарт ярьжээ. Тэр  81 настай, харин түүний эхнэр 43 настай.

 

Мик Жаггер, Мелани Хемрик хоёр — 43 нас

© instagram.com
© Dave J Hogan/Getty Images

78 настай рок дуучин Мик Жаггер олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан. Одоо 35 настай Мелани Хемриктэй цуг амьдардаг. Гэхдээ тэд гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байгаа ч 5 настай хүүгээ цугтаа өсгөн хүмүүжүүлж байна.

Насны хол зөрүүтэй ч бат бөх гэр бүл бий болгож болно гэж та боддог уу? Та 20, 30, 40 насны зөрүүг юу гэж бодож байна вэ?

9
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Бэгү Лейкер

    Бэгү Лейкер

    2022/02/27 at 02:35

    Патрик чинь ижил хүйстэн биш билүү?

  2. Gana Cenzoo

    Gana Cenzoo

    2022/02/27 at 03:50

    ter arai denduu yum bishuu har aristai hunii uand boldgo bn hehe tegeed hoghiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *