Зөвхөн Энэтхэгт л олж харах боломжтой 15+ сонирхолтой зүйл. Жуулчид ийм зүйл хараад ангайж орхих нь аргагүй ажээ

0

Орчин цагийн техник, технологийн ачаар бид олон зүйлийг ширээнээсээ холдолгүй мэддэг болсон. Энэтхэг улсын тухайд ч мөн адил. Энэ улсын нэрийг сонсоод бидний санаанд Таж-Махал, хогондоо дарагдсан ядуусын хороолол, Холи гэх өнгөлөг баяр орж ирнэ. Энэтхэгийн зарим нэг мужуудад цас орж цанаар гулгах баазууд байдаг гэдгийг харин тэр болгон мэддэггүй. Энэтхэгийн нижгэр хуримд хүссэн нь очиж болдгийг ч гадарладаггүй.

Энэтхэг улс нутгийн ард иргэд болон энэ улсаар аялах завшаан тохиосон хүмүүсийн нүдэнд хэрхэн бууж байгааг танд сонирхуулахаар бэлдлээ.

Хоол хүнсээр дүүргэсэн 8 килограммын жинтэй поднос. Энд байгаа хоолыг 40 минутад идэж дуусгаж чадвал 11 мянган ам.доллар хожно

© GroundbreakingSet187 / Reddit

 

Энэтхэгийн 1 рупигийн зоосон дээр гозойлгосон эрхий хурууны зураг байдаг

© Markisworking / Reddit

 

Энэтхэгийн зарим нэг бүс нутгуудад гэнэт цас орвол хэдэн өдөр цахилгаангүй болох нь элбэг

© RealisticAardvark966 / Reddit

 

Миний амьдардаг нутгийн дэлгүүрт 40 килограмын торхонд савласан мангоны чатни зардаг

© Granite-M / Reddit

Чатни – энэтхэгийн амтлаг сүмс.

 

Миний цонхон дээр ийм гоё шувуу ирж суудаг юм

© blinking*** / Reddit

 

Би Мумбайд амьдардаг, энэ залуус өглөө болгон над дээр нисэж ирэх дуртай

© 7-methyltheophylline / Reddit

 

Энэтхэгийн инженер тусгай мөсөн цамхаг зохион бүтээсэн байдаг. Хавар хайлж Гималайн хуурайшилттай тэмцэхэд тустай

© Various images / Shutterstock

 

Энэтхэгийн хурим нэг иймэрхүү харагдана. Сүйт хархүү, бүсгүй хоёр зочдын дунд том цагаан сандал дээр сууцгааж байна

© kabornman / Reddit

Сонирхуулж хэлэхэд, хурим хийж байгаа зарим нэг хосууд жуулчдад тасалбар зардаг ажээ.

 

Энэтхэгийн үхэр – замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрхтэй

© GoneHippocamping / Reddit

 

Найзын маань аав энэ бяцхан залуугийн зургийг дарж чаджээ – цайны навчны тариалангийн талбай дундаас толгойгоо цухуйлгасан могой

© babyboybelcher18 / Reddit

 

Тус улсын өмнөд хэсгийн мужууд хоол аягалах уламжлалт ёсоо алдаагүй л байна. Тэд гадилын модны навчин дээр хоолоо тавьж иддэг

© sad_grimreaper / Reddit

 

Гар сүлжмэл сагс зарж буй залуу

© ande_bean / Reddit

 

Энэтхэгт өөрийн гэсэн бяцхан Швейцар бий – Кашмир

© i_samg / Reddit

 

Эндхийн бөөрөлзгөнө нь хүртэл өөр өнгөтэй

© Pixabay, © Rapama2 / Reddit

 

Бид оюутны байрны эргэн тойронд байгаа хогоо цэвэрлэлээ

© thou_are_curious / Reddit

 

Миний төрөлх хот Патнад нар жаргаж байна

© SYEDALI2210 / Reddit

 

Касоль. Манай тагтан дээрээс өглөөний 5 цагт ингэж харагддаг

© Asher_notroth / Reddit

 

Зарим нэг охид бүсгүйчүүд зөвхөн зүүн гаран дээрээ л маникюр хийлгэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нутгийн ард иргэд хоолоо халбага, сэрээгээр иддэггүй харин баруун гараараа авч иддэг. Тиймээс ариун цэвэр сахих үүднээс баруун гарын хумсаа буддаггүй ажээ.

Та Энэтхэгт очиж үзмээр байна уу? Та ямар хотоор нь аялмаар байна вэ?

11
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *