Жүжигчдийн сонголт нь бүтэлгүйтсэн гэж тооцогдож байсан ч бүх зүйл эсрэгээрээ болсон 8 тохиолдол

0

Кино бүтээгч, үзэгчдийн сэтгэлд зэрэг нийцэх жүжигчнийг олж киноны дүрд сонгоно гэдэг амаргүй ажлын нэг. Тухайн дүр тэгж харагдах ёстой гэсэн төсөөлөл аль алинд нь байдаг. Ялангуяа уг кино комикс, ном зохиол эсвэл түүхэн бодит хүний амьдралаас сэдэвлэгдэн хийгдэж байгаа бол том асуудалтай тулгарна. Сонголтод тухайн дүрд яригдаж байгаа жүжигчний бүтээсэн хуучин дүрүүд ч нөлөөлж болзошгүй. Сонголт амжилттай боллоо гэж бодоход шалгарч үлдсэн жүжигчин хэнийг ч гомдоохооргүй чадварлаг жүжиглэж дүрийг бүрэн гаргах ёстой болно. Энэ удаад та бүхэндээ жүжигчний сонголтыг амжилтгүй болсон гэж тооцож байсан ч тэд эсрэгээр нь баталсан тохиолдлуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. “Wonder Woman” киноны гол дүрд шалгарсан Галь Гадот

DC Films / Universal Pictures

Киноны найруулагч Пэтти Женкинсийн хэлснээр бол Wonder Woman-ы дүрд америк гаралтай хүн тоглоосой гэж хүсэж байжээ. Пэтти гадаад улсаас жүжигчин хайх бодолгүй байсан тул Галь Гадотыг нэг их тоолгүй орхижээ. Гэхдээ найруулагч жүжигчин бүсгүйтэй нүүр тулж уулзсаныхаа дараа тохирох хүн гэдгийг нь ойлгосон байна.

Үүний дараа комиксийн шүтэн бишрэгчдийн дунд асуудал үүсэж эхэлжээ. Галь гадаад төрхөөрөө комиксийн эрэлхэг бүсгүйг санагдуулж чадахааргүй байв. Гэхдээ тэрээр спорт зааланд олон цагаар бэлтгэл сургуулилт хийж дэлгэцээр дaйчин бүсгүйн дүрийг бүрэн гаргаж чадсан юм. Ингээд л бүгд сэтгэл хангалуун үлдэх нь тэр.

 

2. “The Shawshank Redemption” киноны Эллис Бойд Реддингийн дүрд Морган Фриман

Castle Rock Entertainment / Warner Bros.

Киног Стивен Кингийн “Rita Hayworth and Shawshank Redemption” зохиолоор сэдэвлэн бүтээсэн. Зохиол дээрээ Эллис Бойд Реддинг – ирланд хүн бөгөөд үснийхээ өнгөнөөс болоод Ред (Шаргал) гэдэг хочтой болдог. Морган Фриман ийм төрлийн хүнд яагаад ч тохирохгүй, гэхдээ Редийн дүрийг чадварлагаар гаргахад түүнд юу ч саад болоогүй юм даа.

 

3. “Monster” киноны Эйлин Уорносын дүрд Шарлиз Терон

Denver & Delilah Films / Warner Bros.

Гуалиг, үзэсгэлэнтэй Шарлиз Терон сэтгэл мэдpэлийн өвчтэй цуврал aлуурчин Уорносын дүрийг гаргаж чадна гэдэгтээ өөрөө ч итгэлгүй байжээ. Үнэмшилтэй нүүр хувиргалт, жүжигчний авьяас чадал, мөн киноны найруулагч Пэтти Женкинсийн хөдөлмөр үр шимээ өгчээ. Энэ дүрээрээ Терон “Оскар” авсан юм.

 

4. “Breaking Bad” олон ангит киноны Уолтер Уайтын дүрд Брайн Крэнстон

Warner Bros. / 20th Century Fox Television

“Breaking Bad” кинонд тоглохоосоо өмнө Брайан Крэнстон “Malcolm in the Middle” олон ангит киноны хачирхалтай аавын дүрээрээ тодорхой хүрээний үзэгчдэд л танил байжээ. Энэ дүр нь “Breaking Bad” кинонд Крэнстоны бүтээх хaр тамxи дaмлагчийн дүртэй нь огт адилгүй.

Олон ангит киноны найруулагч Винс Гллиган жүжигчинтэй “The X-Files” киноны зураг авалтын үеэр цуг ажиллаж байсан тул Крэнстон дүрийг гаргаж чадна гэдэгт итгэж байжээ. Тэр ч алдсангүй! Крэнстоны бүтээсэн дүрийн ачаар кино өндөр амжилт олсон юм.

 

5. “Titanic” киноны Роузын дүрд Кейт Уинслет

Paramount Pictures / Castle Rock Entertainment

Киноны найруулагч Роузын дүрд Гвинет Пэлтроу зэрэг туранхай, зөөлөн бүсгүйг харахыг хүсэж байжээ. Кейт Уинслет тохирох жүжигчин биш гэж бодож явав. Уинслет найруулагчийг бараг алхам холдолгүй мөрдсөөр боломж олгохыг гуйжээ. Ингээд Леонардо Ди Каприотой цуг пробод ороход жүжигчдийн дунд чухам найруулагчийн хүсэж байсан харилцаа харагдсан байна. Ингээд л Уинслет хүсэн хүлээсэн дүрээ авсан гэдэг.

 

6. 1976 оны “Carrie” киноны Кэрригийн дүрд Сисси Спейсек

United Artists / Warner Brothers

Кэррийн дүрд Сиссийг сонгоход олон хүн гайхсан юм. Жүжигчин 27 настай, тоглох дүр нь 17 настай охин байдаг. Үүнээс гадна жүжигчин гадаад төрхөөрөө гол дүрийн охинтой адилгүй. Кэрри зохиолоороо бол махлаг бас царай муутай, харин Сисси бол гуалиг, үзэсгэлэнтэй жүжигчин. Жүжигчин энэ бүх ялгааг марттал дүрийг чадварлаг бүтээж чаджээ. Кэрригийнхээ дүрээр Сисси “Оскар”-т нэр дэвшиж байсан түүхтэй.

 

7. “Die Hard” киноны Жон Макклейн дүрд Брюс Уиллис

TriStar Pictures / 20th Century Fox
The Journal News

Брюс Уиллисийг цaгдаагийн офицер Жон Макклейн дүрд сонгоход олон хүнд таалагдаагүй гэдэг. Үзэгч олон түүнийг ийм төрөлд тохирохгүй гэж үзэж байжээ, ямар сайндаа л киноны сурталчилгааны зурагт хуудас дээр хүртэл түүнийг оруулаагүй байх вэ. Кино театруудаар гарч шуугиан тарьж эхэлсний дараа л Уиллисийн зургийг байрлуулах болжээ.

 

8. “Captain America: The First Avenger” киноны Ахмад Америкийн дүрд Крис Эванс

Marvel Studios / Constantin Film

Крис Эванс “Fantastic Four” уран зөгнөлт кинонд супер баатрын дүрд буюу Галт Хүний дүрийг бүтээчихсэн байсан. Уг кино төдийлөн амжилт олоогүй тул жүжигчинд супер баатрын өөр хувцас амжилт авчрах нь юу бол гэж үзэж байжээ. Ялангуяа Ахмад Америкийн дүр! Энэ супер баатрын шүтэн бишрэгчид нь бүр ч хүлээж авахыг хүсээгүй гэдэг. Харин одоо ямар байна? Өөр Ахмад Америк байна гэхээр хэний ч санаанд буухгүй дээ.

15
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *