Нүд унагам гоёмсог урт үсээрээ Рапунзельтэй ч өрсөлдөж чадах үзэсгэлэнт 3 бүсгүй өөрсдийн нууцаасаа дэлгэлээ

0

Өтгөн бас урт үстэй байх бүсгүйчүүдийн мөрөөдөл. Үс сайхан бол зүс сайхан ч гэж ярьдаг. Гоёмсог үс – бие махбод эрүүл байгаагийн илэрхийлэл. Эрчүүд зүгээр ч нэг урт үстэй бүсгүйг сонирхдоггүй болов уу, яагаад гэвэл тэр бүсгүйд сайн ген байгааг илтгэж байна. Тэгэхээр эр хүн өөрийн мэдэлгүй л тэр хүчтэй генд татагддаг байгалийн зөн совингоороо явж байгаа хэрэг.

lyuba_tyshchenko / Instagram

Өндөр цамхагийн цонхоор үсээ шидэж цагаан морь унасан зоригт баатартай учрахад туслах өтгөн, бат бөх бас урт гэзэгтэй болох нууц гэж байдаг уу? Instragram-ын блогер урт, эрүүл үсний эзэд болох бүсгүйчүүд өөрсдийнхөө сэтгэгдлээс хуваалцаж байна.

lyuba_tyshchenko / Instagram

Үс өтгөн байх эсэх нь бидний генээс шалтгаална. Хэрвээ генетик өтгөн үстэй болгох учиргүй бол та яаж ч хичээгээд чадахгүй. Үсний уутанцрын тоо цаанаасаа генетикээр зохицуулагдсан, бид үүнд ямар ч аргаар нөлөөлж чадахгүй.

Мөн унасан үсийг харин зохих арчилгааны аргаар тодорхой түвшинд сэргээж болох юм гэж бүсгүй дурджээ.

sidorovaanastasiya / Instagram

Бас нэгэн блогер бүсгүйн хэлснээр бол цаг тухайд нь үсний үзүүрээ засаж байх хэрэгтэй гэсэн байна. Үсний үзүүрийг зассанаар үс тань гоё харагдаад зогсохгүй мөн үсний гэмтсэн үзүүрийг засаж авахад хэрэгтэй гэжээ.

Үсний үзүүрийг байнга засаад байвал үс улам хурдан ургадаг гэж буруу бодох хүн зөндөө бий. Энэ нь ам дамжсан худлаа яриа төдий л зүйл шүү. Та үсний үxэжсэн хэсгийг л тайрч авч байна, тэр хэсэг үсний уутанцарт ямар ч нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл үсний ургалтад ямар ч хамаагүй юм.

Урт үстэй болохын тулд тэвчээр, хөдөлмөр, уйгагүй арчилгаа л тус болно. Өөрийн үсний төрөлд тохирох арчилгааны бодисыг сонгож аваад ургалтыг эрчимжүүлж болно, гэхдээ үүнд мэдээж цаг хугацаа орно.

“Рапунзель” мэт бүсгүйчүүдийн зөвлөгөөнөөс харахад бид нэг зүйл ойлгох шиг боллоо: өөрт тохирох арчилгааны бүтээгдэхүүн сонгох, үсний үзүүртээ анхаарал хандуулах, тэгээд тэвчээртэй байх. Хөдөлмөрийн ард амжилт байгааг бүү март.

sidorovaanastasiya / Instagram
36
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *