Энэ маскыг өдөр бүр нүүрэндээ 5 минут тавьж, үр дүнг нь хараарай! Таны нүүрэн дээрх бүх хар толгойтой батга болон толбонууд хумхын тоос шиг алга болох болно

2

Таны нүүр таны нэртэй яг ижилхэн. Учир нь бусдад анхны сэтгэгдлийг ямраар үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та гадуур их ажил хөөцөлддөг бол нүүрнийхээ арьсыг зайлшгүй гоё, сайхан болгох хэрэгтэй.

Сайхан арьстай байна гэдэг нь сорилт биш. Үүнд тогтмол арчилгаа хэрэгтэй ба сайн чанарын бүтээгдэхүүн болон зарим нэг эмчилгээ хийлгэж арьсаа хамгаалах боломжтой.

Гэсэн хэдий ч таны нүүрний арьс олон хүчин зүйлд өртөж байдаг. Тухайлбал сорви, батга, нарны толбо, үрчлээ болон хөгшрөлтийн толбо гэх мэт.

Хэрэв та зуу зуун мянган төгрөг үрж, үнэтэй эмчилгээ хийгүүлбэл мэдээж үр дүнгээ өгөх байх. Гэхдээ тэгэхийн өмнө сайтар бодож үзээрэй. Танд өндөр зэрэглэлийн тансаг үйлчилгээ хэрэггүй. Химийн хортой элементүүд давхар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай.

Энэхүү мэдээллээр дамжуулан бид та бүхэнд энгийн, аюулгүй нүүрний маскыг хэрхэн бэлтгэх тухай хүргэхээр бэлтгэлээ. Энэ маскыг хэд хэдэн удаа хэрэглэсний дараагаар таны нүүрний арьсыг цэвэрлэж, нөхөн төлжүүлнэ. Найрлаганд нь агуулагдаж буй орцууд бүгд байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Таны арьсыг цэвэрхэн бас торгомсог зөөлөн болгоно.

Орц:

  • Хүнсний сод
  • Алимны цуу
  • Зөгийн бал
  • ½ нимбэг

Бэлтгэх заавар:

1 хоолны халбага алимны цууг тал устай стаканд хийнэ. Дээр нь хүнсний содоо хийж удаанаар хутгана. Дээр нь нимбэг болон зөгийн балаа хийж дахин хутгаад, сайтар холино.

Хэрхэн хэрэглэх вэ?

Нүүрээ бүлээн усаар угааж, нүүрнийхээ будгийг арилгаж, нүхжилтүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрхэн алчуураар нүүрээ арчиж хатаана. Маскыг нүүрэндээ тавьж 5-10 минут болно. Бүлээн усаар угаана. Дараа нь хүйтэн усаар угаах ба ингэснээр нүхжилтийг багасгах юм.

Таны арьс сэтгэл татам бас гэрэлтсэн харагдах болно. Яг л байгалиасаа ийм сайхан арьс танд заяасан мэт сэтгэгдэл бусад хүмүүст төрнө.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Julia Ochirbat

    Julia Ochirbat

    2019/10/16 at 13:50

    Ortsniikh.n khemjee gramm gej baidaggui yumu?…iim khachin zuvluguu bitgii tavij bgaach!!!yag.l khagas galzuu aytai!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *