Хүүхэдтэй болж аав болсноор эрэгтэй хүний бие махбодь болон тархинд өөрчлөлт ордог болохыг шинжлэх ухаанаар баталжээ

2

Зан ааш болон дааврын өөрчлөлт, стресс, хэдэн арван таамаглаагүй өөрчлөлтүүд биед явагдана – энэ бол жирэмслэлт болон төрөлтийн үед эмэгтэй хүний амьдралд ирдэг зүйлс юм. Аавуудад ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж хүмүүс боддог, яагаад гэвэл тэд хүүхэд тээдэггүй бас төрдөггүй. Хэдий тийм боловч саяхан хийсэн судалгаагаар, хүүхэд нь хорвоод мэндлэх үед аавуудад ч бас даавар, мэдрэлийн систем болон зан аашийн өөрчлөлт явагддаг болохыг олж тогтоожээ.

Бид та бүхэнд эхнэр нь жирэмсэн болон төрсний дараа эрэгтэй хүний бие болон оюун санаанд ямар өөрчлөлт гардаг болох талаар шинжлэх ухааны баталсан сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Тестостероны хэмжээ багасаж байгаа юм шиг санагдана

Тестостерон бол “эрэгтэй” даавар бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагааг хөгжүүлэх болон хамтрагч олоход нь урам зоригоор тэтгэх үүргийг гүйцэтгэдэг. Судалгаар тестостероны хэмжээ их байгаа эрэгтэй хүн эмэгтэй хүнд илүү их татагддаг болохыг олж тогтоосон байна. Хэдий тийм боловч аав болсон эрчүүдийн тестостероны хэмжээ 34%-иар өсөх боломжтой гэнэ. Эрдэмтэд үүнийг хүүхэд нь хорвоод мэндэлсэн ч гэсэн анхаарлаа гэр бүлээсээ өөр хамтрагч хайхад зориулдаг эрэгтэй хүмүүстэй холбож тайлбарлажээ. Дээрээс нь тестостероны хэмжээ бага байгаа шинэхэн аавуудын хувьд, дөнгөж мэндэлсэн хүүхдэдээ анхаарал халамж тавьж, гэр орны ажил хийдэг байна.

vindiesel / Instagram

 

Окситоцины хэмжээ нэмэгдэж магадгүй

Эрдэмтэд шинэ аавын хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх оролцоо болон дааврын хэмжээний хооронд ямар нэгэн холбоо байгаа эсэхийг судалж, сонирхолтой үр дүнд хүрчээ. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд идэвхтэй оролцдог аавуудын цусан дахь окситоцины хэмжээ хүүхдэдээ анхараал тавьдаггүй аавуудынхтай харьцуулахад хамаагүй өндөр байдаг болох нь тогтоогдсон байна. Окситоцин бол амрах, хайрлах, эерэг мэдрэмж мэдрэх болон хүмүүсийн хоорондын харилцааг бэхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг даавар юм. Эхнэр нь жирэмсэн байх үед болон амаржсаны дараа эрэгтэй хүний энэ дааврын хэмжээ нэмэгддэг байна.

vindiesel / Instagram

 

Шинэ аавуудын тархи бас өөрчлөгдөх хандлагатай байдаг

Удахгүй аав болох 16 хүний “MRI” зургийг судалгаанд хамруулахад, сонирхолтой үр дүн гарчээ: эрэгтэй хүний тархинд шинэхэн ээжүүдийнх шиг тодорхой хэдэн өөрчлөлтүүд ажиглагдсан байна. Тархины хэсгүүдэд жирэмслэлтийн эхний үеэс илүү 12-16 долоо хоногтой байхад хүүхэдтэйгээ ярилцах, хайрлаж энэрэх шинж тэмдэг илэрдэг болохыг баталжээ. Эрдэмтэд энэхүү тархины бүтцийн өөрчлөлт эхнэр нь жирэмсэн үед, эрэгтэй хүний асран хамгаалан чадвар илүү сайжирдаг болохыг харуулж байгаа юм. Эмч нар ч гэсэн үүнтэй санал нэг байгаа бөгөөд эрэгтэй хүн хэдийгээр төрж, хүүхэд тээдэггүй боловч аавын тархи хүүхдийнхтэй холбогдох гэж хичээдэг байна.

therock / Instagram

 

Эрэгтэй хүнд бас төрсний дараах сэтгэлийн хямрал мэдрэгдэх боломжтой

Төрсний дараах сэтгэл санааны хямрал бол зан аашийн эмгэг бөгөөд жирэмслэлт болон төрөлт үүнд нөлөөлнө. Ихэнхдээ гуниглах, итгэл найдвар алдагдах болон цочрох байдлаар илэрнэ. Судлаачид төрсний дараах сэтгэл санааны хямрал зөвхөн эмэгтэй хүнд нөлөөлдөггүй гэж үзжээ. Судалгаагаар эрчүүдийн 10%-д нь төрсний дараах сэтгэл санааны хямрал ажиглагддаг болохыг тогтоосон байна. Энэ нь магадгүй шинэхэн аавуудад тестостероны хэмжээ бага байдагтай холбоотой байж болно. “Тестостероны хэмжээ бага байх нь уйтгар гуниг болон сонирхол буурах мэдрэмжтэй холбоотой байх магадлалтай.” гэж Өмнөд Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын дэд профессор Darby Saxbe хэлжээ.

therock / Instagram

Төрсний дараа бага тестостероны хэмжээ ажиглагдаж буй хамтрагчтай эмэгтэй хүнд төрсний дараах сэтгэлийн хямрал арай бага мэдрэгддэг гэсэн сонирхолтой судалгаа ч бас байдаг байна. Яагаад ийм байх боломжтой вэ? Бага тестостеронтой хамтрагчийн харилцаан дахь оролцоо их байдаг бөгөөд эмэгтэй хүнийг сэтгэл санаагаар дэмжиж, сэтгэлийн хямралд орохоос сэргийлдэг байна.

jensenackles / Instagram

Та урьд өмнө шинэхэн аавуудын зан аашийн өөрчлөлтийг анзаарч байсан уу? Хэрэв та өөрөө аав болсон бол эхнэр тань амаржсаны дараа танд ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байсан бэ?

3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *