21 дүгээр зууны 10-аад оны үед хамгийн их шуугиан тарьсан, трэнд болсон, шинээр бүтээгдсэн хэмээн дурсагдах 25 үйл явдал

3

“21 дүгээр зууны 10-аад он” – 3019 оны энэ үед ингэж л дурсах нь, тэр үед юу өөрчлөгдөж хөгжсөнийг эргэн дурсан санацгаах биз.

Энэ зууны эхний арван жил хүн төрөлхтөн тэр чигтээ интернетэд умбасан гэхэд буруудахгүй, 2010 он гэхэд Дэлхийн хүн амын ихэнх хувь халаасандаа интернеттэй алхдаг болсон байв. Энэхүү өөрчлөлт хүний амьдралд маш том хүчин зүйл болжээ – дэлхийн нэг өнцөгт өрнөсөн үйл явдал хэдхэн секундын дотор дэлхийгээр нэг тархаж шуугиан дэгдээнэ. Дэлхийн улс орны олон үндэстнүүд нэгэн зэрэг нэг л ажил эрхлэх боломжтой, үндэсний үгийн сандаа нэг л үгийг нэгэн зэрэг нэмж, нэг ойлголттой болох болжээ. 21 дүгээр зууны 10-аад оныг арван жилийн тренд он болж чадсан гэж зоригтой хэлэх байна.

3019 онд амьдарч байх дэлхийн хүн амд багахан “будаа идэх” мэдээлэл бэлдлээ. Энэхүү мэдээллийн тусламжтайгаар тэд 2010 – 2019 онуудад хүмүүс юу ярьж, юугаар зугаацаж байсныг олж мэдэцгээх биз ээ.

1. Спиннер

smeyaka

Алдартай болсон он: 2017

2017 онд бараг бүх сурагчдын гарт эргэлдэж байсан зүйл дээ – тэр оны 5-р сард спиннер Amazon-ы хамгийн их борлуулалттай барааны жагсаалтын 20-д бичигдэж байв. Мөн оныхоо намар нь оргилын тавцангаас аль хэдийнээ бууж мартагдах шахуу болжээ.

 

2. Pokemon Go

pokemongoapp

Алдартай болсон он: 2016

Дэлхий дахиныг Покемонд дахин дурлуулж чадсан төдийгүй бараг “солиоруулсан” гэж хэлж болохоор тоглоом. Pokemon Go-оор тоглогчид өөрсдийн гар утасны тусламжтайгаар өөрийн хотоос хоосон Покемоныг олох ёстой, үүнд дэлхийн хэдэн сая хүмүүс оролцжээ (судалгааны тооцооноос харахад, 2016 оны төгсгөл гэхэд покемон хайсан хүмүүс Дэлхийн бүслүүрийг 200,000 удаа тойрох хэмжээний зай туулсан ажээ).

 

3. Gangnam Style

Алдартай болсон он: 2012

Өмнөд Солонгосын алдартай дуучин PSY–ийн алдартай дууны клип болон бүжиг нь дэлхийг донсолгосон. YouTube-ийн үзэлт нь бараг 3 тэрбум орчим гаран болжээ.

 

4. Harlem shake

Алдартай болсон он: 2013

Интернет-мем болон үүний зэрэгцээ флешмоб болсон бөгөөд америкийн Baauer-ийн дуулсан адил нэртэй дуун дээр хэсэг бүлэг хүмүүс (олон хүн байх тусмаа зүгээр) тодорхой үйлдэл хөдөлгөөнийг тодорхой дэс дараалалтайгаар хийдэг (бичлэгийг үзнэ үү).

Анхны пародыг Filthy Frank гэх нэртэй австрали-японы блогерууд хамтран хийжээ.

 

5. Андеркат (сүүлтэй) үсний засалт

thehairtrend

Алдартай болсон он: 2013-2018

Энэ тохиолдолд хипстерүүдийг дурсах хэрэгтэй – чухам энэ л урсгалаас алдартай үсний засалт үүссэн юм – тэр үедээ ардын дунд “хогны уут” нэрээр явдаг байжээ. 2019 оны дунд үеэс эхлэн “хипстер хэв маяг” буурч эхэлсэн байна.

 

6. Планкинг

Donkey100

Алдартай болсон он: 2011

Австралиас гаралтай флешмоб-үйлдэл – пардон гэдэг утгыг агуулна. Дурын гадаргуун дээр доош харан хэвтэх юм. Дурын гадаргуун дээр шүү. Байрлал хүнд байх тусам, мөн их хүн эргэн тойрондоо цуглуулж чадсан бол янзтай.

 

7. Ice Bucket Challenge болон бусад челленжүүд

Gallo The Guy You Know

Алдартай болсон он: 2014

“Хувинтай мөстэй ус асгах”- челленжид орж байгаа хүний толгой дээр мөстэй усыг хувингаар асгана, уг үйлдлийг камераар бичлэг хийж дараагийн гурван (+/-)  танилаа адилхан ус асгахыг уриална.

Уг челленжийн анх гарсан санаа нь бол угтаа тархины судас нарийсалд олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн байсан юм. Үүнд олон ч алдартнууд оролцсон – энэ удаад бид рэпер Эминемийн оролцоотой зургийг байрлуулав.

Бусад алдартай челленжүүдээс дурдвал: устай сав шидэх, 10yearchallenge, маш хэрэгтэй Trashtag Challenge зэрэг байв.

 

8. 2012 оны Дэлхийн сүйрэл

lennard_remesch

Алдартай болсон он: 2007 – 2012 онуудад

2012 оны 12 дугаар сард дэлхий сөнөнө гэдгийг ямар их хүн нухацтайгаар хүлээж авч байсныг та санах биз ээ. Майячуудын хуанли чухам энэ л өдрөөр дууссан байдаг гэлцэнэ. Дэлхий сүйрсэнгүй, гэхдээ хүмүүс Майя-ийн тухай ихийг мэддэг болсон байна, мөн энэ шуугианаар зарим нэг хүмүүс ч баяжаад авч. Жишээ нь гэхэд л аливааг ашигладаг Холливуд 2009 онд адил нэртэй киног бүтээж их орлого олжээ.

 

9. 51-р бүс рүү довтлох

Facebook

Алдартай болсон он: 2019

Фейсбүүкийн жирийн нэг пост үнэхээр АНУ-ын “51-р бүс” цэргийн баазыг эзлэх төлөвлөгөө болж хувирсан юм. Тэр баазад чухам юу болоод байгааг олж мэдэх зорилготой (арай харь гаригийн хүмүүсийг өсгөөд байгаа юм биш биз). Уг үйл ажиллагаанд бараг 2 сая гаруй сошиал хэрэглэгч оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бодит байдал дээр ямар ч сонирхолтой зүйл болоогүй ч гэлээ меме-нүүд бол хэдэн мянгаараа гарчээ.

 

10. Хар хөх/цагаан алтлаг өнгийн даашинз

independent

Алдартай болсон он: 2015

Хөх-хар уу? Цагаан-алтан уу? Дэлхий энэ сэдвээр яг дундуураа хуваагдсан, олон хүн өөр өөр өнгө харж байгаа юм, тэгээд үүнийг одоо яалтай ч билээ дээ. Даашинзны өнгийг тодорхойлох асуудал бүр эрдэмтдийн түвшинд хүрч, тэд ч сонирхолтой нээлт хийж чаджээ: бүх буруутан нь зургийн чанар байна, тэгээд ч арын хэсэг мөн нөлөөлжээ. Эрдэмтдээс болж олон хүний өнгө ялгах чадвар алдагдаж эхэлсэн. Тэдний тархи нь хөх болон хар туяаг үл тоон даашинзны гэрэл муутай хэсгээс болоод, харин цагаан-алтан хоёрыг гэрэл зурагны арын хэсгээс болж өнгөө ялгахаа больж.

Энэ шуугианаас хойш хүмүүс харааны чадварыг шалгах шинэ зүйлийг эрэлхийлсээр байгаа юм.

 

11. Game of Thrones

gameofthrones

Алдартай болсон он: 2019 он (чухам сүүлийн хэсэг гарах жил олон үзэгчдийг татаж шуугисан)

Энэ кино үнэхээр алдаршиж чадсан юм. 8 улирлаар цуврал болон гарсан уг киног Р.Р.Мартины “Мөс, Галын Дуулал” цуврал зохиолоор бүтээсэн. Номыг хэн ч сонирхоогүй мөртлөө дэлгэцийн бүтээлд дурлаагүй хүн гэж үгүй ажээ.

 

12. TikTok

tiktok.com

Алдартай болсон он: 2018 оноос өнөөг хүртэл

Залуучуудын дурлах болсон нэгэн төрлийн зугаа бөгөөд Инстаграмтай эн зэрэгцэн явж байна. Богино хэмжээний бичлэг байх бөгөөд зарим нэг хүмүүст этгээд санагдана. Гэхдээ адил давалгаалах гэдэг утгаараа зэрэгцээд л үзээд байна даа.

Тикток ирэх арван жилд хэрхэн үргэлжлэхийг харцгаая.

 

13. Селфи болон селфиний гар

__aix.s.__

Алдартай болсон он: 2012 оноос өнөөг хүртэл

Он удаан жилийн тэртээгээс түүхтэй боловч одоо ч алдартай хэвээрээ байна. Гэрэл зургийн нэгэн бие даасан төрөл мөн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Өнөө цагт “өөрийгөө” авч үзээгүй хүн байхгүй биз, хуучинсаг үзэлтнүүд ч мөн адил хоцроогүй. “Би өөрөө өөрийнхөө гэрэл зургийг дараад зогсож байх тэнэг амьтан биш” гэж гүрийж байсан хүмүүс одоо бүр үг дуугарахаа ч больсон. 2013 оноос хойш селфи гэдэг үг олноо тархаад Оксфордын тольд бичигдэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Селфиний гар ч гэсэн зохион бүтээгдээд удаж байгаа, гэхдээ тэр үедээ төдийлөн хэрэггүй эд гэж тооцогдож байв. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.

 

14. Дрон болон дроноор авсан гэрэл зураг

limitlessfilms; dronephotography10

Алдартай болсон он: 2016 оноос өнөөг хүртэл

Тогтсон нэг л томьёоллын дагуу явж байна: цэрэг армийнх байсан тэгээд ард нийтийнх болсон. Боломжийн үнэ тэгээд гайхалтай үүрэг гүйцэтгэнэ. Одоо энэ төхөөрөмжийн тусламжтайгаар шувуу дүүлэн нисэх өндрөөс гэрэл зураг дарах боломжтой болсон. Үүнийг дагаад шилдэг гэрэл зураг шалгаруулах төрөл ч нэмэгдээд ирж – “Drone Awards юу ч билээ дээ” мартаж орхив.

Энэ зууны нэгэн арван жилд дэлхийн бүх гэрэл зурагчдад шинэ ракурс нэмэгдсэн гэж хэлж болно.

 

15. Ухаалаг цаг (эсвэл идэвхтэй хөдөлгөөн хэмжигч гэх нь ч бий)

sportactivesdk

Алдартай болсон он: 2017 оноос өнөөг хүртэл

Цаг хугацаагаа харах үндсэн үүргээсээ хальсан шинэ төрлийн цаг юм. Бугуйндаа уг цагийг зүүсэн хүн ухаалаг утастайгаа цагийг холбоход тухайн хүний бие махбодийн тухай их зүйлийг, бүр маш их зүйлийг үзүүлнэ дээ. Зүрхний цохилт, алхалтын тоо, тэр ч бүү хэл хэр их гүн нойронд автаж байгааг хүртэл заана.

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс ийм цагтай байх хэрэгтэй, гэхдээ зарим нэг судалгаанаас харахад жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүст ямар нэгэн үр дүнг өгөхгүй гэжээ.

 

16. Сегвей болон гироскутерууд

shantelwithasexys; katherine.davidova

Алдартай болсон он: 2013 оноос өнөөг хүртэл

21 дүгээр зууны “унадаг дугуй” энэ байна даа. Хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл, цахилгаанаар ажиллана, одоо дэлхийн аль ч өнцөгт харж болно. Үнэхээр хэрэгтэй зүйл болж чадсан – хэрэглэхэд эвтэйхэн бас байгальд ээлтэй. Замын хөдөлгөөнд зөв зүгшрүүлэх ажил л хэрэгтэй байгаа юм, тэгээд бас аюулгүй байдал талаас нь жаахан анхаарчихвал ч – үнийн хувьд хүмүүсийг айлгаад байхаар өндөр биш юм.

Үүний зэрэгцээ цахилгаан скүүтерийг мөн дурсах хэрэгтэй. Уламжлалт скүүтерийг сайжруулан эргээд хэрэглээнд оруулж байна.

 

17. Тверк, Дэб, Флосс зэрэг бусад бүжгүүд

khapare_xy

Дэбийн шуугисан он: 2015

Флоссын шуугисан он: 2018

Тверкийн шуугисан он: 2013

Энэ зууны хоёрдугаар арван жилд бүжгийн хэд хэдэн төрөл болон хөдөлгөөн залуучуудын дунд ихэд алдаршиж дэлхий дахинаа флешмоб боллоо. Гэхдээ бүжгийн хөдөлгөөнийг тасалж авч хийгээд байгаа юм (тверкийг тэгээ биз дээ).

 

18. FaceApp болон бусад аппууд

Алдартай болсон он: 2017

Хэн гэдэг нь мэдэгдэхийн зэрэгцээ бодитоор хөгширсөн мэт харагдана – ийм дүр зургийг FaceApp аппликейшн гаргана. “Хөгшрөх” – алдартай тренд болсноос гадна өөр бусад адил төстэй аппликейшнууд ар араасаа цуварчээ.

Одоо шуугиад байгаанууд нь:

  • Хүнийг хөгшрүүлэх
  • Хүнийг залуужуулах
  • Хүний хүйсийг солих
  • Ямар алдартантай адилханыг тодорхойлох
  • Байхгүй хүнээр шинэ хүний нүүр царай зохиох
  • Уран зургийн баатрыг амилуулах
  • Хүнийг аниме-ийн дүрд хувиргах
  • Хүнийг дурын кинонд нэмэх

гээд энэ жагсаалт цааш үргэлжилнэ. Зөвхөн гэрэл зурагтай холбоотойг л бид дурдсан гэдгийг сануулъя.

 

19. Клауд-рэп

asaprocky

Алдартай болсон он: 2010-2011 онуудад

Үүлэн рэп нь хип-хоп хөгжмийн дэд төрлийн шинэ урсгал. Залуучуудын дунд “манантсан”, минималист болон бага хэлбэлзлээр дуугарч байгаа байдлаараа ихэд алдаршиж чадсан. Уг урсгалаар дуулдаг алдартай рэпер гэвэл A$AP Rocky хэлж болно (гэрэл зураг дээрх дуучин).

 

20. Tesla

elonmusk

Алдартай болсон он: 2012 оноос өнөөг хүртэл

Илон Маскыг дурдахгүй бол нүгэл болно. Чухам энэ хүн бас нэгэн цахилгаан машин зохион бүтээж чадсан юм, гэхдээ байгальд ээлтэйг хэмнэлттэй чанартай хослуулж, мөн техникийн өндөр үзүүлэлттэй, гадаад үзэмжээрээ ямар ч автомашинаас дутахааргүй тийм л тээврийн хэрэгсэл гаргаж чадсан. Энэ хүний тусламжтайгаар цахилгаан машин гэгч жирийн ард иргэдэд холын ирээдүйн хэрэгсэл бус харин өдөр тутмын хөл дүүжлэх унаа нь болжээ. Tesla Model S үүгээр ажлаа зогсоосонгүй тансаг зэрэглэлийн седан үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх чадвартай болтлоо томорчээ – Mercedes-Benz компани ч бас сандраад эхэлсэн гэнэ шүү.

 

21. Биткойн

thereza__ribeiro

Алдартай болсон он: 2018

Анхны бөгөөд хамгийн алдартай крипто валют (өөрөөр хэлбэл бэлэн бус, зөвхөн программын кодоор) 2009 онд үүссэн. Зарим нэг улс орнуудад уг валютыг хэрэглэхийг хориглодог, харин зарим нэг улсад төлбөр тооцоо хийхдээ ашигласаар байна (жишээ нь Япон). Биткойн алдаршихад зарим нэг улсууд ихээхэн баяжиж амжсан. Одоо энэ валютыг нэг их сонирхохоо больж дээ.

 

22. Angry birds

angrybirds

Алдартай болсон он: 2011-2012 онуудад

Ухаалаг утсан дээр тоглох тоглоом 2011 онд адил төстэй тоглоомуудыг бодвол хамгийн их орлого олжээ. Өнөөдрийн хувьд уг тоглоом гахай, шувууг оролцуулсан хэдэн сая удаагийн таталттай буюу түүхэн амжилт тогтоож чадсан тоглоом юм. Уг сэдвээр хүүхэлдэйн кино бүтээж мөн багагүй орлого хураажээ.

 

23. АСМR

Алдартай болсон он: 2018 оноос өнөөг хүртэл

Мэдрэхүйн эрхтний хариу үйлдэл гэх үү дээ – дуу чимээ хүлээн авах, харах, хүрэх зэрэг мэдрэхүйгээр дамжуулан авах мэдрэмж юм. Уг нэршил нь одоогоор шинжлэх ухааны ямар нэгэн үндэслэл, тайлбар байхгүй. Гэхдээ YouTube сайт АСМR гэх контентээр дүүрчихсэн. Эдгээр бичлэгүүдийн тусламжтайгаар хүмүүс маш энгийн гэхдээ өндөр чанартай дуу чимээгээр таны биеийг арзайлгахад хүргэнэ. Туршиж үзээрэй.

 

24. Boston Dynamics-ын роботууд

bostondynamicsofficial

Алдартай болсон он: компани шинэ роботын бичлэг гаргах тоолонд

Нохой дүрстэй эдгээр шар роботуудыг бид ямар их өрөвддөг гэж санана. Тэднийг түлхэнэ, өшиглөнө бас “зодно” – тэдний шинэ чадварыг шалгахын тулд юу эсийг хийж байна. Роботууд нь өөрсдөө үсрэх юм, түлхэж унагасны дараа босоод л ирэх юм, хаалга онгойлгож өгөх гээд тэдний хийж чадах ажил маш их. Boston Dynamics компанийн ажил иймэрхүү байдлаар яваад байвал тун удахгүй Терминатор кино биелэлээ олох нь.

Бид юуг мартсан байна вэ? Энэ он дуустал бас нэг шуугиулах үйл явдал болж амжих болов уу? Дуусах гэж буй энэ арван жил таны амьдралд ямар эерэг өөрчлөлт гарав?

2010-2019: бидний зүрх сэтгэлд үүрд оршино

15
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ghdee tsenher tsamts shu

    2019/10/16 at 12:40

    Ene tsamts bol best2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *