Маш цөөхөн хүн л бодитоор нь харж байсан байгалийн 10 ховор үзэгдэл. Та нэг харсан л бол мөддөө мартаж чадахгүй

0

Зөв газраа зөв цагтаа байж чадвал тусгай эффект гэмээр зүйлийн гэрч болох боломжтой. Ийм юм үзсэнээс хойш холливудын ямар ч алдартай кино таныг гайхшруулж чадахгүй. Дээшээ гараад харахад л дугуй солонго, жинхэнэ хий үзэгдэл… Данид гэхэд л нэг дор сая орчим хар тодол шувуу цугларсан байна, далайн эрэг дээр гэрэлтэх давлагаа, Антарктидад маргад эрдэнийн мөсөн уул байх ажээ.

Бид олон л сайхан гоо үзэсгэлэнтэй учирч байсан, гэхдээ байгаль эхийн гайхамшгийг хэзээ ч биширч дуусахгүй юм.

Хар нар

© Christoffer A Rasmussen / Wikimedia Commons

Та хар тодол шувууны аварга том сүрэг харж байна гээд төсөөл дөө? Сүрэг шувуу агаарт удаан хугацаагаар дүүлэн ниснэ. Хавар, намрын цагаар Данийн намгархаг нутагт иймэрхүү зүйл олж харж болох юм. Энэ нь нүүдэллэж байгаа шувуу хоног төөрүүлэх газар хайж байгаатай таарсан гэсэн үг. Ийм “үүл”-энд сая орчим шувуу тоологдоно, тиймээс хоноглох газраа удаан сонгож байгаад гайхах зүйлгүй.

Яагаад хар нар гэдэг нэртэй болсон юм бэ гэж үү? Яагаад гэвэл жаргаж байгаа нар олон мянган шувууны цаанаас харагдахгүй болохоор л тэр.

 

Цагираг солонго

© Khrime / Reddit

Үнэн хэрэгтээ солонго гэдэг зүйл чинь бүтэн цагираг юм шүү дээ. Бид газар дээр байгаа болохоор нэг хэсгийг нь л буюу зөвхөн тал нумарсан хэсгийг л харж байгаа юм. Дээш гарч чадвал бид солонгыг бүтнээр нь харах боломжтой. Жишээ нь, онгоцоор нисэж байгаа бол эсвэл өндөр уулын орой дээр зогсож байгаа үед.

 

Гэгээн Эльмагийн гал

© Nitromethane / Wikimedia Commons

Хурц хэлбэртэй (онгоцны шураг, цамхгийн ганжир) өндөр объектод үүсэх гэрлийг нэн эртнээс ажиглаж иржээ. Зарим нэг далайчид үүнийг сайны шинж гэж үзэж гэгээн Эльмагийн нэр хайрласан. Гэгээн Эльма – далайчдыг ивээх бурхан. Цахилгаан цахих үеэр газар, үүлний завсар хүчдэл багасаж нөгөө өндөр объектуудад тухайлбал далайд хөвөх усан онгоцны шураг дээр цахилгаан талбай, ион (цэнэгт бөөмс) үүсэж гэрэл үүсгэдэг ажээ.

 

Биолюминесценц усны замаг

© jackfusco / Reddit

Зарим нэг организм, тэр дундаа замаг өөрийн химийн явцаас шалтгаалан гэрэлтэж чадна. Замаг цэцэглэх үеэр ийм үзэсгэлэнтэй давлагаа бий болох ажээ. Цорын ганц нөхцөл – замаг хөдөлгөөнд байх ёстой. Чухам усны давлагаа замгийг гэрэлтэхэд хүргэж байгаа юм.

 

Сардины нүүдэл

© TANAKA Juuyoh (田中十洋) / Wikimedia Commons

5 дугаар сараас 7 дугаар сар хүртэл Африкийн өмнөд хэсэгт сардин загас ёстой буцлах шиг л болдог. Нүүдлийн цар хүрээ үнэхээр аугаа, ямар сайндаа л загасыг тэнгэрт нисэж байгаа онгоцоор харж байх уу. Энэ бөөгнөрөл хэмжээний хувьд үнэхээр том: уртаараа 7 км гаруй, өргөнөөрөө 1,5 км орчим, 30 метрийн гүнд үргэлжилнэ. Сардины нүүдэлд усны хэм чухал үүрэгтэй ба тодорхой хэмжээнд байх ёстой – 21 хэмээс хэтрэхгүй.

 

Мөсөн цунами

© Guardian News / YouTube

Усан сангийн мөс хайлах үед ажиглаж болох байгалийн үзэгдэл. Хүчтэй салхины улмаас эрэг дээр бөөгнөрөх мөсөн уулс шиг харагдана. Ийм цунамигийн хурд бидний мэдэх усан цунамигийнхаас бага, гэхдээ хор хохирол учруулах хэмжээнд. Мөс зам эвдэх эсвэл боож болох талтай, үүнээс улбаалан замын хөдөлгөөнд удаашрал гарна, гэрлийн шон гэмтэнэ. Зарим нэг тохиолдолд хүмүүсийн орон байрыг ч сүйтгэсэн байдаг. Тэгээд бас их дуу чимээтэй байгалийн үзэгдэл ажээ.

 

Улаан түлхэлт

© melvil / Wikimedia Commons

Энэхүү үзэгдэл нь замаг цэцэглэх үеэр бий болдог. Далай болон тэнгисийн эрэг орчмоос харж болно. Замагны өнгө улаанаас бор өнгөтэй байх нь бий. Этгээд хачин өнгөтэй байхаас гадна мөн усыг хортой болгодог талтай. Замгаас ялгарах бодис нь эрэг дээрх амьтад болон далай, тэнгисийн усны амьтдад хортой байж болзошгүй.

 

Шаврын галт уул

© Nick Taylor / Wikimedia Commons

Бидний мэдэх галт уулын оронд шаврын галт уул дэлбэpлээ гэхэд лава урсгахгүй. Тэгээд ч магмын идэвхжлээс болж идэвхжээгүй юм. Ихэнх тохиолдолд ус болон нягтаршсан хийн улмаас идэвхждэг. Хөрсний ус нь эрдэс бодисын хуримтлалтай урвалд орж гадагшилдаг үйл явц юм. Ийм “лав”-ын хэм 2-100 цельсийн хооронд хэлбэлзэнэ. Тийм учраас зарим нэг шаврын галт уулыг (хэтэрхий халуун биш бол) рашаан сувилал байдлаар ашиглах нь бий.

 

Цагирган хиртэлт

© Chine Nouvelle / SIPA / Sipa Press Russia / East News

Сар Нартай яг нэг шулуунд таарахаар Нарыг хааж хиртэлт явагддаг. Энэ үед Сарны хэмжээ нь Нарнаас жижиг харагдвал Сарны эргэн тойронд бөгжилсөн юм шиг гэрэл цацарч харагдана. Энэ үзэгдлийг хамгаалах шилгүйгээр харах аюултай, яг л Нар руу эгц харж байгаа юм шиг. Тийм учраас байгалийн ховор үзэгдлийн гэрч болж байгаа бол нүдээ хамгаалах нь чухал.

 

Маргад эрдэнийн мөсөн уул

© East News

Мөсөн уул хөлдөх явцад дотор нь агаарын бөмбөлөг үлддэг бөгөөд гэрэл тусахад мөсөн уул цасан цагаан харагдана. Хэрвээ мөсөн уул агаарын бөмбөлөггүй нягт байдалтай байвал бидэнд гүн хөx өнгөтэй харагдах ажээ. Хөлдөж байх үед нь усанд хүнд тоос орсон бол Антарктидын мөсөн уулс бидэнд бүр маргад эрдэнийн чулууг санагдуулах болно. Байгаль эх уран зургийн хичээлээрээ бидэнд үндсэн мэдлэгийг ийн олгож байна. Өнгийн ялгаа ямар их байгааг гэрэл зургаас харж болно. Баруун талынх – жирийн мөсөн уул, харин зүүн талынх – маргад эрдэнийн.

Та байгалийн ямар нэгэн сонирхолтой үзэгдлийг өөрийн нүдээр харах завшаан тохиож байв уу? Та эдгээр үзэгдлүүдээс ямрыг нь бодитоор хармаар байна?

24
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *