Мэдээллийн технологийн алдартай компаний оффис

0

Мэдээллийн технологийн алдартай компаний оффисТа бүхний мэлмийд хүрч буй энэхүү нийтлэл нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхий дахинаа алдартай нэгэн компаний оффисоор хийсэн фото аялалын зургуудаас бүрдэж байгаа юм. Одоогоор бид танд энэ ямар компани болох тухай хэлэхээс түдгэлзэж байгаа ба зургуудыг үзсэнээр ямар компаний оффисоор фото аялал хийж байгаа тань тодорхой болох юм. Ямартай ч ажиллах орчныг ингэж бүрдүүлсэн болохоороо энэ компани ихэд амжилттай ажилладаг нь гарцаагүй гэдгийг заавал өгүүлэх хэрэгтэй бизээ.

Ямар компаний оффис болохыг таах гээд үзээрэй.
Гадаад орчны байдлыг харахад Барууны хэв шинж ажиглагдаж байгаа биз?
Компани гурван барилгатай. Хоёрт нь өөрсдөө байрлаж, нэг барилгаа BMW, TELE2 зэрэг компаниуд мөн зарим нэг банкуудад түрээслэдэг аж. Дугуйн зогсоолыг тусгайлан гаргаж өгснөөс гадна тамхи татах хэсгийг барилгын ар талд, гол хаалганаас алс байрлуулжээ.
 
Ногоон зогсоол, зүлэг, гайхалтай том цонхнууд. Энэ нь маш үзэсгэлэнтэй харагдаад зогсохгүй маш зөв шийдэл болж байгаа юм. Барилгын 10,000 гаруй кв.м талбайг эзэлсэн энэ том цонхнууд байгалийн гэрэлтүүлэг их хэмжээгээр барилгын дотогш нэвтрэх зам болж байгаа ба энэ нь хиймэл гэрэлтүүлгийг тэр хэрээр бага ашиглана гэсэн үг юм.
Газар доорх үнэгүй авто зогсоол
Зугаацаж, алжаалаа тайлах газар үр бүтээмжийн үндэс. Энд хүмүүс тархиа амраадаг.
Тоглоход ч бас хэсэгхэн хугацааны амралт шаардлагатай. Энд амарч болно.
Дата центр. Доор харагдаж байгаа гэрэлтүүлэгтэй хэсгийг дизайнерын онцгой шийдэл гэж бүү бодоорой. Энэ бол үнэгүй хөргөх систем. Өвөлдөө гадаа хасах температуртай байгаа үед үүгээр гадаах хүйтэн агаар нэвтэрнэ.
Хоёр дэлгэц бүхий дөрвөн компьютер нь компаний бүтээгдэхүүнүүдийг шалгахад хэрэгтэй.
Оффист йог болон биеийн тамираар хичээллэх танхим, саун болон бусад янз бүрийн тоноглолууд
 
Бодибилдинг сонирхогчдын танхим
 
Үнэгүй хятад хэлний хичээл
 
Хотын үзэмж, гадаах байдал, цаг агаар үнэхээр тааламжтай сайхан харагдаж байна.
Энэ хэн гэдгийг таньж байна уу?
Ямар компани болох нь одоо тодорхой боллоо. Энэ бол компьютерын аюулгүй байдлын төлөө ажилладаг Касперский /Kaspersky/.
 
Евгений Касперский, энэ тэрбумтан эрхэм хуучны гар утас барьдаг.
Ажилтнуудын хоол
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *