Хэрэв та шүдээ эрүүл байлгахыг хүсэж л байвал дараах 7 зүйлийг хийхээ яг одооноос зогсоогоорой!

2

Шүдний паалан бол хүний биеийн хамгийн хүчтэй бодис. Хэдийгээр хүчтэй боловч элэгддэг. Таны сүүн шүднүүд бүгд унаснаас хойш та магадгүй амаа ангайлгаж, шүдээ гаргах эсвэл амтат чипс идэх шийдвэр гаргахынхаа өмнө хоёр ч удаа бодохыг үгүйсгэхгүй!

Өнөөдөр бид та бүхэнд, огт мэдэлгүйгээр шүдний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг хамгийн түгээмэл 7 алдааг хүргэхээр бэлтгэлээ.

1. Их хэмжээний хар бараан өнгийн бүтээгдэхүүн хэрэглэх

Кофе, улаан дарс болон хар цай зэрэг уух зүйлс нь найрлагандаа таннин гэх бодис агуулдаг. Энэ өнгөлөг бодис шүдэнд наалддаг ба шүдийг шарлуулдаг байна. Гүзээлзгэнэ, нэрс болон интоор, улаан лооль, жимстэй мөхөөлдөс болон чихэр ч гэсэн ялгаагүй шүдэнд толбо үлдээнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Шүдээ буруу угаах эсвэл хэтэрхий удаан сойздох

  • Шүдээ битгий хүчтэй сойздоорой. Эс бөгөөс шүд болон буйлыг гэмтээж, үр дүнд нь таны шүд мэдрэмтгий болно.
  • Зүүнээс баруун чиглэлд сойздох нь хангалттай биш. Зөв арга: Буйлнаас эхэл, тэгээд дээш болон доош, тойрог хэлбэрээр дээш болон доош гэж угаана. Хамгийн дээд тал нь шүдээ угаахдаа 2 минутыг зарцуулах ба хэтэрхий удвал толбо, өнгөр зэргийг арилгаж чадахгүй.
  • Юм идсэнийхээ дараа шууд шүдээ угаах хэрэггүй. Хоол хүнс найрлагандаа хүчил агуулдаг ба энэ нь пааланг эмзэг болгоно, тиймээс амархан гэмтэх эрсдэлтэй байдаг, тэгэхээр шүдний гүнд хүчил нэвтэртэл хүлээх хэрэгтэй.
  • Шүдээ угаасны дараа амаа бүү зайлаарай, эс бөгөөс таны шүдийг хамгаалах үйлчилгээтэй фтор арилна.
  • Нэг сойзыг хэтэрхий удаан бүү хэрэглэ. 3-4 сар тутамд сольж байх нь чухал, үүний зэрэгцээ нэг сойзыг удаан хэрэглэх тусам үс нь багасч үр дүн нь муу байна.
© lauragtwo / reddit

 

3. Бөглөө, таглаа зэргийг шүдээрээ онгойлгох

Шүдээ шил шар айраг эсвэл юм таслах хэрэгсэл болгон ашиглах нь магадгүй тохиромжтой байдаг байх. Гэвч энэ нь шүдний эрүүл мэндэд үнэхээр муу нөлөөтэй.

© The Tonight Show Starring Jimmy Fallon / NBC

 

4. Муу зуршилтай байх

  • Хумсаа мэрэх нь таны буйлыг гэмтээж, шүдийг хөдөлгөөнд оруулдаг. Өөр бусад идэж болдоггүй зүйлс, тухайлбал харандаа болон бал ижил сөрөг нөлөөтэй.
  • Нунтаглаж зажлах нь шүд хугарах, эрүүг гажуудах болон нүүрний дүр төрхөнд сөргөөр нөлөөлнө.
© Depositphotos.com © pexels.com

 

5. Шүдний утсыг буруу хэрэглэх

Шүдний утасны тусламжтай шүдний завсар үлдсэн хоол хүнсний үлдэгдлийг авч болно, ингэснээр буйлны өвчнөөс хамгаална. Хэдий тийм боловч зарим хүмүүс шүдний утсыг буруу хэрэглэснээс болж буйлаа гэмтээдэг. Өөр нэгэн алдаа бол шүдний утсаар хөрөөдөж буй мэт нааш цааш гүйлгэж хоол хүнсний үлдэгдлийг авах нь буйлыг ноцтой гэмтээх үндэс болдог.

© Depositphotos.com

 

6. Байнга амттан идэх

Хэрэв та тогтмол амттан идэх юм бол тухайн хүнсэнд агуулагдах хүчил нь таны шүдтэй контактад орох гэж удах бөгөөд үр дүнд нь гэмтэл учруулна, шүд цоорох аюултай.

© 30 Rock / NBC

 

7. Шүдээ буруу эсвэл тогтмол цайруулах

Шүдээ аюулгүй цайруулах арга зам бол чадвартай эмч дээр очих явдал юм. Хэрэв та цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахаар шийдэж, өөрөө туршиж үзэх гэж байгаа бол хэрхэн зөв хэрэглэхийг нь сайтар мэдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл та буруу хэрэглэх юм бол шүдээ мэдрэмтгий болгох, буйлаа үрэвсүүлэх эрсдэлтэй. Эхлээд эмчээс зөвлөгөө аваарай, хэрэв шүдний ямар нэгэн асуудалтай бол, тухайлбал шүд цоорсон эсвэл буйлны үрэвсэлтэй бол цайруулалт хийж болохгүй.

© Depositphotos.com

Та дээрх үйлдлүүдийг хийж шүдээ гэмтээдэг үү? Аль нэг зуршлаа өөрчлөх хэрэгтэй гэвэл, алийг нь өөрчлөх вэ? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

14
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chuba Erka

    Chuba Erka

    2019/10/16 at 14:23

    hairtau bol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *