Ирланд эр бурхан болохынхоо өмнө миний оpшуулах ёслол дээр бусдад үүнийг чангаар тоглуулаарай гээд яриагаа бичиж үлдээжээ. Гашуудахаар ирсэн хүмүүс харин нулимсаа гартал инээлдсэн байна

3

Ихэнх хүмүүсийн хувьд оpшуулгын ёслол хошигнох асуудал биш бөгөөд уй гашуутай нүүр тулгарсан, хүнд хэцүү цаг үе байдаг. Гэхдээ оpшуулгын ёслолыг тэмдэглэлт өдөр, нулимс болон инээдийг нэгэн зэрэг мэдрүүлэх, ямар хүнийг үүрд алдаж байгааг санан дурсах мөч байх ёстой гэж үздэг хүмүүс ч бас байдаг бололтой. Ийм итгэл үнэшил тээж буй хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх нь даанч харамсалтай.

Саяхан нэгэн бичлэг хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан ба энэ нь Ирланд эрийн оpшуулгын ёслолын үеэрх дүрс бичлэг байв. Гэр бүл болон найзууд нь түүний авсыг тойрч зогсож, доош буулгах үед хаанаас ч юм бүү мэд, гэнэт дуу гарч, “Сайн уу?” гэж хэн нэгэн авснаас дуугарсан нь цугларсан хүмүүст сонсогджээ.

Энэ бичлэгийг Shay бурхан болохоосоо 1 жилийн өмнө урьдчилаад биччихсэн байсан талаар түүний эхнэр Anne Bradley хэлсэн байна. “Хүү маань надад түүний оpшуулгын ёслол болохоос 1 өдрийн өмнө надад бичлэгийн талаар хэлсэн юм.” гэж Anne болсон явдлын талаар тайлбарласан бөгөөд бичлэгийн талаар хамгийн ойрын хүмүүс л мэдэж байсан байна.

Ирланд залуугийн оpшуулгын ёслолын үеэрх бичлэг интернет орчинд шуугиан тарьжээ

Нилээн зайнаас гэмээр цуур хөгжмийн чимээ сонсогдож, цааш үргэлжлэн: “Намайг эндээс гарга. Энд хэтэрхий харанхуй байна.” гэж хэлэх дуу сонсогдсон байна. Эхэндээ хүмүүс юу болоод байгааг ойлгохгүй хэсэг гайхширсан боловч, удалгүй учрыг нь ойлгож инээцгээжээ.

 

Ирланд эр бурхан болохынхоо өмнө сүүлийн удаа гэр бүлийнхнээ хөгжилтэй бичлэгээр чадахыг хүсжээ

 

“Намайг эндээс гарга. Миний сонсож байгаа хүн лам мөн үү?” гэсэн дуу чимээ авснаас гарсан байна

Бичлэгийг бурхан болсон залуугийн охин Andrea Bradley интернетэд байршуулжээ. Тэр бичлэгийг Фэйсбүүкт постолж, “Аавын маань бурхан болохынхоо өмнө хүссэн хүсэл нь энэ байв. Тэр үргэлж л бусдыг чадагч байсан. Биднийг үргэлж инээлгэдэг байсан инээд нь одоо ч хэрэгтэй байна. Таныгаа үүрд хайрлах болно.” хэмээн бичсэн байна.

 

Та бичлэгийг эндээс үзнэ үү:

My dad's dieing wish, always the pranksters, ya got them good Poppabear ? and gave us all a laugh just when we needed it!! I will love you forever ??#shayslastlaugh

Posted by Andrea Bradley on Sunday, October 13, 2019

 

Гэр бүлийнхнийгээ сүүлийн удаа чадахыг хүссэн эрийг Shay Bradley гэдэг байсан бөгөөд Ирланд эр 8 ачийн өвөө байсан юм

Shay Bradley / Facebook

“Shay бусдыг чадагч байсан, тэр үргэлж хайрцагнаас гадуур сэтгэж, гэр бүлийнхэндээ инээд бэлэглэгч байсан. Тэр бол бий болгосон амьдралаасаа ч илүү үнэ цэнэтэй нэгэн байв. Түүнийг гэдэг хүн бүр маш их санаж байна.” хэмээн эхнэр нь сэтгэгдлээ хуваалцжээ.

Shay Bradley / Facebook

 

Shay Bradley / Facebook
252
ГоёГоё
22
ХөөрхөнХөөрхөн
22
ГайхмаарГайхмаар
22
Ха ХаХа Ха
20
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Эрдэнэчимэг Д.Д.

    Эрдэнэчимэг Д.Д.

    2019/10/16 at 23:46

  2. Gundsambuu Oyunerdene

    Gundsambuu Oyunerdene

    2019/10/17 at 00:28

    Зүгээр юм бишүү

  3. М. Эрдэнэмаа

    М. Эрдэнэмаа

    2019/10/19 at 00:11

    Хөөрхий дөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *