Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол

0

Израилийн соёлд хоол маш том байр суурь эзэлдэг. Эдгээр хоолнууд барууны гал тогоонд аль хэдийнээ өөрийн байр сууриа олж аваад байгаа ажээ. Ойрхи Дорнодын жинхэнэ амтыг гүйцэх амт өөр хаана ч байхгүй.

Дараах хоолнуудыг заавал идэж үзэхийг санал болгож байна.

1.Шакшука

Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол 2

Шинэ өглөөг шакшукагаар эхлээрэй. Энэ нь хойд африкийн хоол бөгөөд Израильд алдартай өглөөний унд юм. Шакшукагийн олон төрөл байдаг ч ерөнхийдөө орцонд нь өндөг, шинэхэн улаан лооль, сармис, амтлагч, оливийн тос, ногоо ордог. Үүнийг хайруулын тавганд бин эсвэл зүсмэл талхтай иддэг.

2.Нут

Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол 3

Хэрэв та Израильд байхдаа нут идээгүй бол та том алдаа гаргасан байна. Энэхүү даруухан хоолонд хамгийн алдартай хоолнууд багтсан байдаг…

Хумус: оливийн тос, сармис, нимбэгний шүүс, амтат чинжүү, гүнжидийн паста ордог нутын нухаш юм. Хумусыг бинтэй иддэг. Өөрөөр хэлбэл бингээр хумустай тавгаа “арчиж” иддэг.

Мсаббаха: энэ ч бас хумустай адил. Гэхдээ чанасан вандуй нэмж хийдгээрээ л ялгаатай.

Фалафель: энэ хямдхан хоолыг Израилийн аль ч өнцөг булангаас олж авч болно. Жижиглэсэн нуттай халуун ногоогоор амталсан амтлаг шаржигнуур бөмбөгнүүдийг шинэхэн салат, хумус, халуун сүмс, даршилсан ногоо, бинтэй иддэг.

3.Шаурма

Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол 4

Бүх төрлийн шаурма болон туркийн донер-кебабаас израилийн шаурма нь цацагт хяруул, тахиа эсвэл хурганы мах ордгоороо ялгаатай. Махаа бин дээр тавьж салат болон амтлагчаар амталдаг.

4.Салат

Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол 5

Израиль салатыг шинэхэн ногоо, нимбэгний шүүс, оливийн тосоор амталсан байдаг. Танд табуле (улаан лооль, яншуй, гаа, сонгино), тахинитай цэцэгт байцаа, даршилсан хаш, даршилсан лууван санал болгомоор байна. Том олив болон лаазалсан нимбэг хоолонд гайхалтай амт нэмэх болно.

5.Муртабак

Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол 6

Энэ хоолыг анх Иерусалимд хийсэн бөгөөд түүний өвөрмөц амтны нууц зөөлөн цагаан бяслаг, самар, жимстэй нимгэн зуурмагт агуулагдана. Зуурмагийг шанзтай нь шарах шүүгээнд жигнэх ба идэхдээ дээр нь хайлуулсан цөцгийн тос болон сахарын пудр цацаж иддэг.

6.Анарын шүүс

Израиль улсад очвол заавал идэж үзэх хэрэгтэй 6 хоол 7

Энэхүү амны цангаа тайлах ундаа нь ихэнхи худалдааны дэлгүүрүүдээр зарагддаг. Израилийн халуун бүгчим өдрүүдэд анарын шүүс хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Хэрэв анарын цэвэр шүүс танд хэтэрхий гашуун санагдвал дээр нь бага зэрэг жүржийн шүүс нэмүүлээрэй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *