Pixar-ийн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд

0

Жон Негрони-блогер, кино шүүмжлэгч. Түүний боловсруулсан онолоор Pixar-ийн хүүхэлдэйн кинонууд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд хүүхэлдэйн нэгэн ертөнц хэмээн үзжээ.

Энэ тухай тэрээр бүхэл бүтэн ном хэвлүүлэн гаргасан, номондоо хүүхэлдэйн кинонуудыг уялдаа холбооны дэс дарааллаар нь  оруулж, үйл явдлаар  нь холбосон байна. Та бүхэнд түүний бүтээлээс товчлон хүргэхээр шийдлээ.

Pixar-ийн хүүхэлдэйн киноны амьтан болон эд зүйлс бүгд хөдөлж, ярьдаг – энэ бүгд “Brave”-ийн ид шидтэй холбоотой

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 1

“Brave”-ээс л эхэлж Pixar-ийн цаг тоолол эхэлдэг гэж хэлж болно. Шуламсын ид шидийн хүчээр амьгүй бүхэн хүн шиг амьтай болно. Тэд хөгжиж  илүү ухаантай болсоор – нэг хүүхэлдэйн киноноос нэг хүүхэлдэйн кино хүртэл.

Ид шидтэй шуламсын учрыг бид олж чадаагүй л байна. Гэхдээ тэр ид шидтэй хаалганы талаар бодсоор л, хаалгаар ороод эргээд харахад алга болсон байдаг даа.

Амьтад улам ухаантай болж хүнийг орлох болно-яг л “Рататуе” киноны Реми шиг

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 2

Pixar-инй амьтад боловсорч оюун ухааны хувьд биднээс дутахааргүй болжээ. Энэ нь магадгүй Дэлхий дээрх дарангуйллынх нь эхлэл байж болно – хүн, амьтан болон хиймэл оюун санааны хооронд дахь өрсөлдөөн. Амьтан болон хиймэл оюун санааны хөгжил мөр зэрэгцэн хөгжиж байгаа, хүн төрөлхтөн биднийг хэрхэн гүйцэхийг бид харах үлдээд байна.

“Up” хүүхэлдэйн киноны хорон муу санаат Чарльз Манц үүнийг анзаарч амьтдын бодол санааг унших хүзүүвч зохион бүтээжээ

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 3

Магадгүй, Чарльз Манц амьтад улам ухаантай болоод байгааг анзаарч тун удахгүй хүн шиг сэтгэж эхлэхийг мэдсэн бололтой. Тийм учраас тэдний бодол санааг уншиж мэдэх хүзүүвч зохиожээ.

“Wall-E”-ийн BNL  корпораци үйлдвэрлэлийн хувьсал хийж “Up”-ын дүрүүд орон гэргүй болоход хүрдэг.

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 4

Машин зэрэг амьгүй эд зүйлс хөгжиж хүн төрөлхтөн, амьтны аймагт эргэлт авчирч байна. Дэлхий дээр өөрийн ноёрхлыг тогтоохын тулд хиймэл оюун санаанууд өөрийн корпорац болох “BNL” (Buy-n-Large)-аар дамжуулан хувьсгалаа хийж эхэлнэ. Корпорац өсөн дэвжиж “Wall-E”-ээс харахад засгийн эрхийг авсан байдаг. Тийм учраас “Up”-ийнхан байшингаа алдаж байгаа ажээ.

BNL-ийн ур мөр хаа сайгүй –  “Finding Nemo”, “Toy Story” …

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 5

“Немо” кино дээр амьтад хүмүүсийн эсрэг босдог: анчдын хулгайлсан бяцхан загасыг тэд хамтын хүчээр нийлж аврахаар зориглоно. BNL энд кино дээр “усан доорх ертөнц”-д харагдах болохыг та анзаараарай. BNL-гүй газар гэж байхгүй. “Toy Story”-д л гэхэд Баззын зайг үйлдвэрлэсэн байх юм.  

Маш олон хүүхэлдэйн кино дээр Pizza Planet-ийн ачааны тэрэг харагдана

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 6
A Bug’s Life (1), Finding Nemo (2), Monsters Inc (3), Cars (4)

Pixar-ийн ихэнх хүүхэлдэйн кино дээвэр дээрээ пуужинтай машинтай байдаг – Pizza Planet-ийн ачааны тэрэг. Тэгэхээр, үйл явдал нэг л ертөнцөд өрнөөд байгааг гэрчилж байгаа хэрэг юм.

Хүмүүс хиймэл оюун санаатай тэмцэх тэмцэлд ялагдаж Дэлхийг орхин  “Аксиом” руу нүүдэг (“Wall-E”)

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 7

BNL Times сонин дээрх гарчиг: “Дэлхий хогондоо дарагдлаа”, “BNL дэлхийн хүн төрөлхтнийг нүүлгэх болсныг зарлаж байна”

“Toy Story” киноны тоглоомууд хүмүүст сэтгэл дундуур байдаг, яагаад гэвэл хүмүүс шинэ дээрээ тоглож байгаад л уйдахаараа тоглоомыг эзэнгүй орхидог. Машинууд ч мөн адил, хүмүүс дэлхийг бохирдуулсаар байна гэж гомдоллох ажээ. Машин болон амь орсон эд зүйлс хүмүүсийн эсрэг босдог үйл явдлыг та “The Incredibles” –ээс харж болно. Өөрийн мэдэлд Омнидроид оруулсан байдгийг та санаж байна уу.

“The Incredibles”-ны машинууд энэ удаад ялалт байгуулж чаддаггүй, гэхдээ цаг хугацааны эрхэнд хүмүүс Дэлхийгээс явахад хүрдэг бөгөөд “Аксиом” гариг рүү нүүдэг. Энэ нүүлгэн шилжүүлэлт нь хүн төрөлхтнийг аврахын тулд хийгдэж байгаа гэдэг. Үнэндээ хүмүүс тэр чигээрээ машины бүрэн хяналтад орсон байдаг юм.  

Хүмүүс дэлхийг орхисон учраас дэлхий дээр ухаантай машинууд л үлдсэн. Тийм учраас “Cars”-д ганц ч хүн гараагүй

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 2

Хүмүүс нэгэнт Дэлхийг орхисон учраас дэлхий дээр хүн төрөлхтний уламжлал, хууль журмыг өвлөн авсан машинууд л амьдрах болжээ. Харамсалтай нь, “Wall-E” кино дээр хүмүүс дэлхий рүүгээ эргэж ирэхэд ганц ч машин үлдээгүй  байдаг. Магадгүй, машинуудыг цахилгааны хямрал эсвэл “Car 2”-ын Аплионол устгасан байж болох юм. 800 жилийн турш юу эс болох вэ дээ (“Wall-E” кино дээр хүмүүс дэлхийг орхиод эргэж ирэх хоорондох цаг хугацаа яг 800 жил болсон юм).

“Wall-E” киноны гуталнаас ургадаг мод бол “A Bug’s Life”-ийн мод дүрээрээ мөн

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 9

“Wall-E” киноны сүүл хэсэгт гуталнаас дээш тэмүүлэн ургах мод нэгэнт насанд хүрч том болжээ. “A Bug’s Life” кино дээр үйл явдал тэр модыг тойрон өрнөдөг. Модоор сэргэн мандалтын итгэл найдварыг илэрхийлсэн бололтой, даан ч хүмүүн бид анзаарсангүй.

Дэлхий дээрх хүн ам цөөрч, ухаантай хорхой ихсэх болжээ

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 10

“Wall-E”-гийн жоом хогондоо дарагдсан дэлхий дээр хорхой шавьж амьд байгааг хэлж өгдөг. “A Bug’s Life” кино дээр бүхэл бүтэн соёл иргэншил болтлоо хөгжсөн байхыг нь олж харна. Дэлхий дээрх хүн амын тоо цөөрсөн, орон гэргүй хоцорсон хорхойтой найзлах нэг хүү л харагдана. “Brave” – ийн ид шидтэй шулам амьгүй зүйлийг амьтай болгосны үр дүн гарч байгаа хэрэг юм уу даа: хорхойнууд өсөн дээшилж тэд өөрсдийн хот, бар цэнгээний газар, цирк гээд бүгд байх ажээ.

Алс холын ирээдүйд шинэ дүр төрх гарч ирнэ – “Monsters, Inc”-ийн мангасууд цаг хугацаагаар эргэн аялж хүмүүс дээр ирнэ

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 3

Хорхой шавьж, цөөн хэдэн хүн, машин өөр өөрсдийн  амьдралаас амьдарсаар – гэтэл Pixar-ийнхан шинэ төрлийн мангас гаргаж ирэх нь тэр. Тэд хаанаас гараад ирэв ээ? Жон Негронийн үзэж байгаагаар бол дэлхийн олон жилийн бохирдлын улмаас хувьсан бий болсон шинэ төрхтэй мангасууд ажээ. Хүмүүс нь юу болов? Хөөрхий хүмүүс амьд үлдэж чадаагүй юм.

Мангасуудын соёл иргэншил маш өндөр хөгжилтэй, өөрийн гэсэн их дээд сургууль, үйлдвэртэй. Машинуудын хийсэн хаалганы ачаар тэд өөр орон зайгаар аялна: хүн төрөлхтний ид сэргэн мандлын үе рүү аялах ажээ. Тэд хүмүүсийн ялгаруулах эрчим хүчийг цуглуулах зорилготой.

Хүүхэлдэйн киноны  үйл явдал 1313 онд тохионо, мангасууд он тооллоо өөрсдийнхөө соёл иргэншлийн хөгжлөөс эхлэн тоолсон нь илт. Тийм учраас, тус киноны үйл явдал Pixar-ийн алс ирээдүйн ертөнцөд болж байгаа юм.

“Monsters, Inc” болон “A Bug’s Life”-ын трейлерүүд адилхан

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 11

Трейлерууд тун ч адилхан. Ганц ялгаа гэвэл, “A Bug’s Life”-ийн трейлер нэлээд хуучирсан, харин “Monsters, Inc”-ийн Рендаллийнн очих трейлер шинээрээ хүмүүс амьдарч байдаг.

Тойрог нийлж байна: Саллийг хайж байсан Бу шулам болж өнгөрсөн үед очих бөгөөд Pixar ертөнцийн ид шидийг бий болгох ажээ

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 12

Pixar студийн нууцаас уншаад та кинонуудыг нь дахин үзмээр санагдана 13

Бу өөрийнхөө “муужгай”-д үнэхээр хайртай, бүх насаараа түүний эрэлд гарсан. Өөрийн хүчээр ид шидийг олж авсан бөгөөд ид шидтэй хаалга хийж цаг хугацааны аялалд гарч Саллийг хайж байгаа юм. “Brave”-ийн шулам бол хөгширсөн Бу охин. Жон үүнд яагаад ийм итгэлтэй байна вэ?

Шулмын урласан бүтээл дотор Саллийг дүрсэлсэн сийлбэр бий, тэгэхээр маш их санаж байгаа гэсэн үг. Мөн, Plannet Pizza-гийн машин урласан байхыг та харж болно. Дундад зууны үеийн ид шидтэн гэхэд сонин хачин зүйл урлаж байгаа биз дээ.

Жонын онолоор Pixar гэдэг ертөнц – маш уйтгартай мэт, гэхдээ охин мангас хоёрын үнэнч үерхэлд цаг хугацаа, орон зай, гадна төрх хамаагүйг харуулж байна. Хэрвээ та Pixar-ийн ертөнцийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Джона Негрони-ийн блогоор зочлоорой.

37
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Cheshire Cat

    Cheshire Cat

    2016/09/20 at 12:30

    Вэртувал Ертөнц

  2. харбоццгж

    2016/09/20 at 13:45

    Шааал утгагүй юм бичих юм!

  3. Зочин

    2016/09/20 at 14:26

    Аксиом гараг биш сансарын хөлөг онгоц.

  4. Sneakle Garciel

    Sneakle Garciel

    2016/09/20 at 18:32

    Гөтөө Донгорино rofl

  5. Гөтөө Донгорино

    Гөтөө Донгорино

    2016/09/20 at 18:32

    roflmao

  6. Choijamts Odsaikhan

    Choijamts Odsaikhan

    2016/09/21 at 19:50

    Wofl

  7. someone

    2016/09/23 at 16:33

    Ter nomiig ni orchuulj chadhuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *