Дэлхийн гар утасны операторууд, төхөөрөмж үйлдвэрлэгчид, технологийн ханган нийлүүлэгчид, худалдаачид, контент эзэмшигчдийг нэгэн дор цуглуулж чаддаг Мобайл Уорлд Конгресс /Mobile World Congress/ үйл ажиллагааны 2014 оны үйл явдал энэ 2-р сарын 24-нд Испаний Барселон хотод эхлэх гэж байгаа. Гар утасны салбар дахь хамгийн том үйл явдал болох энэхүү үйл ажиллагаанд дэлхийн нэг хүндтэй гар утас үйлдвэрлэгчдийн нэг болох Самсунг компани Samsung Unpacked 5 арга хэмжээгээр оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийд худалдан авалтаараа тэргүүлэгч ухаалаг гар утасныхаа хамгийн сүүлийн загвар буюу Галакси Эс 5 /Galaxy S5/ загвараа албан ёсоор танилцуулах аж. Шинэ загварын тухай нэг зүйлийг хэлэхэд илүү дээд зэргийн харагдуулах металл оруулгатай болсон гэнэ.


Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2014/02/12 at 16:08
Таалагдаж байна