Ус хүрэлцэхээ больж, шувууд тэнгэрээс унана: Вангагийн 2022 оныг зөгнөсөн зөгнөл биеллээ олж байна

4

2022 он талдаа ороод өнгөрч байна. Энэ жил тийм ч амаргүй байлаа – дэлхий даяараа. “Хоёр хоёр”-той жилийг Болгарын зөнч эмгэн Ванга сэтгэл зовоосон үйл явдал өрнөнө гэж зөгнөн хэлж байжээ. Тэрээр ирээдүй хойч үедээ хүн төрөлхтөнд томоохон өөрчлөлт гарах бөгөөд бид үүнд маш болгоомжтой, нухацтай хандах ёстой гэж анхааруулж байв.

Вангагийн зөгнөлөөс харахад 2022 онд байгалийн гамшигт үзэгдэл гарна гэжээ: зарим нэг бүс нутгуудад үер усны аюул, нөгөөд нь – ган гачиг болно. Түүний хэлсэн зөгнөл биеллээ олоод байх шиг. Сүүлийн хэдэн өдөр Европт аймшигтай халж байгаа нь хүмүүсийн тав тухыг алдагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд нь ч хохирол учруулж эхэлжээ.

Их Британид энэ долоо хоногт термометрийн зүү 40 хэм хүрч улсын хэмжээнд аюулын улаан түвшинг зарласан. Ард иргэдээ онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг зөвлөж байна, сургуулиуд үүд хаалгаа хаасан, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалжээ. Төмөр замын тээвэр хүртэл тодорхой хязгаарлалтад ороод байгаа юм: галт тэрэгний хуваарьт тээвэр ар араасаа цуцлагдсаар. Галт тэрэгний бүгчим бүхээгт эрүүл мэндийн асуудалтай хүн суувал онцгой аюултай байж болзошгүй гэж болгоомжилсонтой холбоотой авч буй арга хэмжээ юм.

Эмчид урьдчилан цаг авсан ч үзүүлэх боломжгүй байна. Эмч нар зөвхөн онцгой нөхцөлд л ажиллах ажээ – төлөвлөгөөт өвчтөнөө үзэх хүч чадал ч тэдэнд алга, цаг ч алга.

Их Британи – хэт их халалтад өртөж байгаа цорын ганц улс орон биш юм. Португалийн ард иргэд ундны цэвэр усны хэрэглээндээ ухамсартай хандахгүй бол харамсах цаг болоод байна. Испанид хэт их халалтаас болоод шувууд тэнгэрээс газарт шууд үxэтхийн унацгаах болжээ. Хорватад ой мод түймэрт дүрэлзэн шатаж байгаа бол Францад гал түймрээс болгоомжлон аливаа салют зэргийг хориглох зохицуулалт хийжээ.

Мөн Европ эрчим хүчний хомстолд орж байгааг бид сүүлийн үеийн мэдээнээс харж байгаа. Төр засгаас агааржуулагч зэргээ унтрааж цахилгаанаа хэмнэхийг ард иргэддээ уриалж байна. Хүмүүс уг уриаг даанч дагах боломжгүй – үнэндээ агааржуулагч ашиглахаас өөр арга тэдэнд байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт хэт халалт буурна, гэхдээ эрдэмтдийн таамаглан тооцоолж байгаагаар бол жил ирэх тусам энэ нөхцөл байдал улам хүндрэх ажээ.

“Хүлэмжийн хийн ялгаруулалт тэг хүртлээ буухаас нааш хэт халалт байсаар л байх болно, магадгүй илүү их халуун бас удаан үргэлжилж мэдэх юм” гэж Пьер-Симон-Лаплас институтын мэргэжилтэн Роберт Воарда мэдэгджээ.

2022 онд болох үйл явдлын талаарх Вангагийн бас нэг зөгнөл бол шинэ халдварт өвчний аюул тулгарахтай холбоотой юм. Зөнч эмгэн коронавирус цар тахлын дэгдэлтийн дараа дэлхийд шинэ аюул ирнэ гэжээ.

“Бид тэгэхэд түүнтэй өвчний тухай ярьж байлаа л даа. Би түүнээс: “Энэ юу вэ? Тахал уу?” гэж асуусан юм. Надад: “Цэцэг өвчин, сармагчин модод дагуу дүүлэн ниснэ, инээд алдаад л, тэнд та нарыг гэнэтийн бэлэг хүлээж байгаа” гэсэн дээ” хэмээн зөнчийн “шавь” Сергей Косторной хэлжээ.

Энэ үгийг Вангагаас 1995 онд сонссон гэдэг, тэр үед зөнч эмгэний хэлсэн үгэнд онцын ач холбогдол өгөөгүй. Харин өнөөдрийн байдлаар дэлхий дээр сармагчны цэцэг өвчнөөр 30 гаруй мянган хүн өвдөөд байгаа юм.

245
ХарамсалтайХарамсалтай
65
ГайхмаарГайхмаар
59
БурууБуруу
59
ТэнэглэлТэнэглэл
59
Ха ХаХа Ха
32
ГоёГоё
28
БахархмаарБахархмаар
28
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Tamir Gantumur

    Tamir Gantumur

    2022/07/29 at 18:51

    цэцэг өвчин гарангуут ванга хэлсэн болгоод нэмсэн байх юм өмнө уншихад байгаагүй дээ тэхээр сошиалд бичсэн болгонд итгээд байх хэрэггүй л юм байна

  2. Dugarmaa Lodoisambuu

    Dugarmaa Lodoisambuu

    2022/07/29 at 18:58

    Яахаараа дандаа муу юм зөгнөсөнийг шүүрэн авч мэдээллээд байдаг юм бэ.
    Үнэн ч юмуу худлаа ч юмуу яршиг цаашаа

  3. Holimog Huurga

    Holimog Huurga

    2022/07/29 at 19:13

    Шаадаг ванга

  4. Nicky Davaa

    Nicky Davaa

    2022/07/29 at 19:20

    Төмөр зам вагон нь халуун бүгчим бишээ дотроо агааржуулагч байгаа Монгол шиг юм бодож бичих юм.Хэт халалтаас төмөр зам тэлэлт өгч галт тэрэг замаас гарч болзошгүй гэсэн мэдээ байгаа бас Испанид шувууд тэнгэрээс унаад байсан юм байхгүй.

  5. Ganbaatar Enkhzaya

    Ganbaatar Enkhzaya

    2022/07/29 at 19:21

    Uldeesen xelsen zuil ni odoo duusaa bailgui de. Odoo bolix xeregtei.

  6. Ganbaatar Enkhzaya

    Ganbaatar Enkhzaya

    2022/07/29 at 19:22

    Dandaa Banga gex um.

  7. Нямка Ж.

    Нямка Ж.

    2022/07/29 at 19:26

    Danda shan ym yrij bai humuucee…

  8. Ш. Дэнсмаа

    Ш. Дэнсмаа

    2022/07/29 at 19:34

    Агуу зөнч.Өвчин .тахлыг илиаршуулах.багасгах талаар зөвлөлгөө авч л байсан байхдаа. НУУЦ л биз дээ.

  9. Tsultem Narmandakh

    Tsultem Narmandakh

    2022/07/29 at 19:50

    Hudlaa bailguide kkk

  10. Sodnompil Lkh

    Sodnompil Lkh

    2022/07/29 at 19:52

    Хаана шувууд буугаад байгаа юм бол

  11. Цэцгээ Гунгаа

    Цэцгээ Гунгаа

    2022/07/29 at 19:55

    ГЭТЭЛ МИНИЙ МОНГОЛ Д ХУР АРИВАН ….

  12. Batsvren Nergvi

    Batsvren Nergvi

    2022/07/29 at 20:06

    Tegxed bidnii saixan ex orond min xur boroo arvintai delger saixan zun bolj bna.xuvitai xvn l mongold xvn bolj turdug gedegde….

  13. Сувд Дашзэвэг

    Сувд Дашзэвэг

    2022/07/29 at 20:20

    Зассс худлаа хуц. Одоо бүүр амар үйл явдал , өвчин зовлон болоод ирэнгүүт л Ванга болгочихийн. Урьд нь л хэлсийн бол урьдчилаад л зарлана биздээ. Хөгийн юм аа

  14. Horichar Mergen

    Horichar Mergen

    2022/07/29 at 20:30

    Вангагийн нэр барьж элдэв юм бичих, тэрэнд итгэх нь солиорол шд. Эмгэн амьдралдаа тун цөөхөн зүйлийг таасан. Ирээдүй 2000 оноос цааш юу болох талаар нэг ч үг хэлээгүй байдаг

  15. Гаамаа Дэчин

    Гаамаа Дэчин

    2022/07/29 at 20:37

    Мундаг зөнч бжээ

  16. Zol Zoluush

    Zol Zoluush

    2022/07/29 at 20:44

    Ene neg laitai hugshing engelee teglee geel Sur bolhiin er ni jam jamaaraa l boliishd naana ni engene tegne gej heleh hereg yu bdiin

  17. Irgen

    2022/07/30 at 11:51

    Haa negteegees sanaa awaad bichsen hunii ugend itgeed bhiin Uneheer zunch bol garah arga zamiig n dawhar zaaj ugnu bizdee.

  18. zochin

    2022/07/30 at 14:15

    уул уурхай гээд ухаад сэглээд байвал монгол улс усгүй болход ойрхон байна даа зарим улс орнууд усны гачигдалд ороод яая гэж байхад монгол улс гол усруугаа алтны компаниуд алт угаасан болон бохирдсон усаа хийгээл сууж байдаг хайран сайхан газар нутаг эх орон минь хэдэн эрлийз новшнуудл баяжаад дуусч байна

  19. Дорж

    2022/08/01 at 15:02

    Өдрийн мэнд. Муу зүйлс их л болох юм. Манай улсад газар зүйн маш том өөрчлөлтүүд болж байгааг мэдээсэй. Хэт өөдрөг хүмүүсээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *