Зөвхөн кинонд дурлагсад л олж анзаарч байсан алдартай кинонууд дээрх 10 алдаа

0

Кино үзэх дургүй хүн гэж үгүй. Анх үзэхэд анзаараагүй ч хожим кино найруулагч, эвлүүлэгч ч ажиглаагүй хачирхалтай алдаа буйг анхаарах явдал цөөнгүй гардаг билээ. Манай сайт уншигч танд алдартай кинонууд дээрх хүмүүсийн төдийлөн анзаарч байгаагүй алдаануудыг хүргэхээр бэлдлээ.

1. Titanic (1997)

© Titanic / Twentieth Century Fox and co-producers, © Titanic / Twentieth Century Fox and co-producers

Цэл залуухан жүжигчин Kate Winslet алдарт “Titanic” кинонд Rose-ийн дүрийг бүтээсэн билээ. Тус кинонд анх тэрээр малгай өмссөн толгойгоо өргөн гарч ирэх үед нь зүүн хацар дээр нь жижиг мэнгэ байгаа нь харагддаг. Гэвч хожим Jack-тэй ярилцаж байх үеийн үзэгдэлд мэнгэ нь зүүн хацар дээр биш баруун хацар дээр нь харагдах ажээ.

 

2. Braveheart (1995)

© Braveheart / Icon Entertainment International and co-producers, © Braveheart / Icon Entertainment International and co-producers

Өнгөрсөн цаг үед Селтикчүүд дaйн тyлааны үеэр биеэ цэнхэр өнгөөр буддаг заншилтай байсан ч Ромын эзэнт гүрний үед уг уламжлалаа гээсэн гэдэг. Энэ нь “Braveheart” кинон дээр өгүүлж буй үйл явдлаас даруй 800 гаруй жилийн өмнө гэсэн үг юм. Түүнчлэн тус киноны дүрүүдийн өмсдөг нөмрөгт шотланд банзал нь харьцангуй хожим буюу Викториа хатан хааны үед анх хэрэглэгдэж эхэлсэн нь цаг хугацааны хувьд киноны үйл явдалтайгаа зохицдоггүй байна.

 

3. Dirty Dancing (1987)

© Dirty Dancing / Lions Gate Films Home Entertainment

“Dirty Dancing” киноны гол дүрийн бүсгүйн өмссөн богино загварын шорт нь 1980-аад онд дэлгэрсэн аж. Гэвч уг киноны үйл явдал нь 1963 онд өрнөж буйгаар гардаг билээ.

 

4. King Arthur (2004)

© King Arthur / Touchstone and co-producers, © King Arthur / Touchstone and co-producers

НТ 400-аад онд үйл явдал нь өрнөдөг “King Arthur” кинонд хүлэг баатрууд нь хамгаалалтын төмөр цамц өмссөн байдаг нь харагддаг. Гэвч Европ тивд Баруун Ромын эзэнт гүрэн бутарсны дараах үеэс энэ төрлийн хувцас хэрэглэл дэлгэрсэн ажээ.

 

5. Harry Potter and the Order of the Phoenix (2007)

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros and co-producers

“Harry Potter” киноны үйл явдал 1990-ээд онд өрнөдөг. Гэвч Dudley Dursley уг кинонд G-Unit брендийн логотой богино өмд өмссөн байгаа нь харагддаг. Тэгвэл тус брендийг 2003 онд реппер 50 Cent үүсгэн байгуулж байжээ.

 

6. The Danish Girl (2015)

© The Danish Girl / Artémis Productions and co-producers

Үйл явдал нь 1926 оны үед өрнөдөг “The Danish Girl” кинонд бариу загварын хувцастай бүсгүй харагддаг. Гэвч тухайн цаг үед бүсгүйчүүд сул загварын хувцас өмсдөг байсан ажээ.

 

7. Django Unchained: Django Time Travels (2012)

© Django Unchained / Columbia Pictures and co-producers

Django-ын нарны шил түүнийг маш загварлаг, дэгжин харагдуулдаг гэхэд маргах хүн үгүй биз ээ. Гэвч тус киноны үйл явдал өрнөж буй 1858 оны үед хар өнгийн нүдний шил зохион бүтээгдээгүй байсан ажээ.

 

8. Pretty Woman (1990)

© Pretty Woman / Touchstone Pictures and co-producers, © Pretty Woman / Touchstone Pictures and co-producers

Julia Roberts жүжигчний бүтээсэн Vivian-ы нэгэн үзэгдэл дээр франц круассан хазаж байгаа нь харагддаг ч хэдхэн хормын дараа идэж зүй круассан нь жигнэмэг болон хувирсан байх ажээ.

 

9. Notting Hill (1999)

© Notting Hill / Polygram Filmed Entertainment and co-producers

Алдарт жүжигчин Hugh Grant-ын гол дүрд нь тоглосон “Notting Hill” киноны нэгэн үзэгдэлд тэрээр Julia Roberts жүжигчний бүтээсэн дүр болох Anna-тай ярилцаж суух үед түүний арын хаалганы бариул хэсгийн өнгө өөрчлөгдөж байгааг ажиглах боломжтой.

 

10. Хүн Аалзын шүтэн бишрэгчдэд зориулан хийсэн мийм зургийг нийтлэлийнхээ төгсгөлд та бүхэнд хүргэж байна.

© EAST NEWS, © s_bukley / Depositphotos.com, © SPIDER-MAN 2 / Columbia pictures and co-producers
57
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.