Америкийн компаниуд ажилд орохыг хүссэн хүмүүстэй хийсэн ярилцлагадаа ямар хачирхалтай асуултууд тавьдаг тухай нэгэн судалгааны компани мэдээлэл цуглуулж үзжээ. 2015-2016 онд явагдсан ярилцлагуудын “хачирхалтай” асуултуудаас хүргэж байна.
“Танд 40 мянган доллар байсан бол ямар бизнес эрхлэх байсан бэ?” (HubSpot)
“Хот-догийг сунгавал ямар хэсгүүдэд хуваагдах вэ?” (SpaceX)
“Та алинтай нь тулалдахыг сонгох вэ? Морь шиг том нэг галуутай юу? Эсвэл галуу шиг жижигхэн зуун морьтой юу?” (Whole Foods Market)
“Та компанийн ерөнхий захирал байсан бол бизнестэй чинь холбоотой ямар гурван зүйлийг өглөө босоод эхэлж шалгах байсан бэ?” (Dropbox)
“Анхны цомгоо юу гэж нэрлэх байсан бэ?” (Urban Outfitters)
“Флоридад халуун шоколад яаж худалдах байсан бэ?” (J.W. Business Acquisitions)
“Хөлдөөгчнөөс пингвин олвол та яах вэ?” (Trader Joe’s)
“Та брэнд байсан бол ямар уриатай байх вэ?” (Boston Consulting Group)
“Энэ өрөөнд хэдэн сагсан бөмбөг багтах вэ?” (Delta Air Lines)
“Та 2000 доллартай, түүнийгээ 24 цагийн дотор 2 дахин өсгөх ёстой бол яах байсан бэ?” (Uniqlo)
Судлаачид Канад, Их Британи, Герман, Франц, Нидерландад явагдсан ярилцлагын асуултуудыг ч бас бүртгэсэн байна.
“Хамгийн сүүлд Google-ээр юу хайсан бэ?” (Tim Hortons, Канад)
“Та өөрийгөө гялгар уут байна гэж мэдэрч үзсэн үү?” (Canada’s Wonderland, Канад)
“Энэ хорвоод одоо байхгүй болсон гурван жүжигчинтэй хамт үдийн зоог барь гэвэл хэн хэнийг сонгох байсан бэ?” (BlackBerry, Их Британи)
“Mars шоколад хэрэв хүн байсан бол ямаршуу төрхтэй байх бол?” (Happy Thinking People, Герман)
“Онгоц будахад хэдэн литр будаг орох вэ?” (KMPG, Нидерланд)
“Уншсан номноосоо хамгийн сайныг нь нэрлэнэ үү” (Google, Нидерланд)
Маралаа
2016/04/06 at 21:30
Энгийн боловч хариулахад хэцүү асуултууд байна шүү
Зочин
2016/04/07 at 08:33
Ddrddek