Өглөө болгон куркуматай ус ууж байгаарай. Учир нь энэ ид шидтэй амтлагч олон өвчнийг анагаах чадалтай!

2

Уламжлалт анагаах ухаан: куркума нь онцгой сайн амтлагч, яагаад гэвэл үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, антиоксидант бөгөөд залуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү амтлагч нь олон төрлийн өвчнийг анагаах чадалтай ажээ.

Энэхүү хүчтэй үйлчилгээ үзүүлж байгаа бодис бол уг амтлагчид агуулагдах куркумин юм. Уг бодис эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг шинжлэх ухааны олон судалгааны тайланд дурджээ.

Тийм ч учраас куркуматай ус анагаах чадалтайд тооцогдоно. Ийм усыг бэлдэхийн тулд куркумагийн нунтгийг урьдчилан бүлээсгэсэн усанд хийгээд хутгахад л болно.

Куркуматай ус чухам ямар ашиг тустай вэ?

Үе мөчний үрэвслийн шинж тэмдгийг багасгана

Куркумин нь диклофенак зэргээс хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул үе мөч хавагнах, үрэвсэх үед нэн тустай.

 

Чихрийн шижингийн 2 дугаар төрлийг таслан зогсооно

Обернскийн их сургуулиас хийсэн судалгааны үр дүнгээс харахад, куркумаг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхэд чихрийн шижинтэй тэмцэж болох ажээ.

 

Үрэвсэлтэй тэмцэнэ

Архаг үрэвслээс болж ямар ч хүнд өвчин тусаж болно. Энэ амтлагч үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул зарим нэг үрэвсэл дарах химийн гаралтай эмээс ч илүү үр дүн өгөх талтай.

 

Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ

Куркумаг байнга хэрэглэх тохиолдол хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна, өөрөөр хэлбэл ходоодны шүүс ялгарах явцыг идэвхжүүлдэг байна.

 

Элгийг хамгаална

Эрүүл элгэнд ч тустай амтлагч юм. Элгийг хортой бодисын нөлөөнөөс хамгаалах, элэгний гэмтсэн хэсгийг нөхөн сэргээхэд тусалдаг байна.

 

Тархины эрүүл үйл ажиллагааг дэмжинэ

Оюун ухаан муудах, ой санамж муудах болон Альцгеймерийн өвчин нь тодорхой дааврын түвшин буурснаас үүдэлтэй байгааг хэд хэдэн удаагийн шинжлэх ухааны судалгаа баталжээ. Уг даавар нь тархины мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг дэмжих даавар юм. Харин куркумин энэхүү дааврын хэмжээнд сайнаар нөлөөлж байгааг судлаачид тогтоосон байна. Тийм учраас тархины өвчлөл эсвэл насны өөрчлөлттэй холбоотой ой санамж муудахаас эмээж байгаа бол хоол хүнсэндээ куркумин тогтмол хэрэглэж байхыг зөвлөе.

 

Бие махбодыг “шүлтжүүлнэ”

Энэ амттан шүлтлэг хэмээгдэг, тийм ч учраас бие махбодид эерэгээр нөлөөлөх юм. Чухам бие махбодийн шүлтлэг орчин хорт хавдар үүсэхэд тохиромжгүй. Хорт хавдар зөвхөн хүчиллэг орчинд л байраа тавьж өгдгийг шинжлэх ухаан баталжээ.

 

Зүрх-судасны үйл ажиллагааг дэмжинэ

Куркумин нь цус өтгөрөхөөс хамгаалах хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.

 

Нас нэмж, хөгшрөлтийг удаашруулна

Куркумин нь чөлөөт радикалыг дарангуйлж үрэвслийг эмчилдэг. Энэ бүгд хөгшрөлтийн шинж тэмдэг гэдгийг та сайн мэдэх биз ээ.

 

Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ

Куркумин антиоксидант хүчтэй үйлчилгээ үзүүлдэг, тийм учраас тогтворгүй молекулаас эд эс гэмтэхээс хамгаална.

Куркума нь эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнийг эмчлэхэд ашиглагддаг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Тиймээс уг амтлагчийг тогтмол хэрэглэхийг хичээгээрэй, таны бие махбодь эзэндээ талархах биз ээ.

14
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. heregleheer steej horsood baih yuum mash bagaar hoolond hereglej baigaa uuhaar steej horsood baih yuum

  2. Buyanbat Saranchimeg

    Buyanbat Saranchimeg

    2019/06/10 at 09:50

    Куркума.турмарик 2-өөр өөр амтлаг уу?

  3. Баяр Ядам

    Баяр Ядам

    2019/06/10 at 09:52

    Hi turmerik bz de

  4. Сэка Нямаа

    Сэка Нямаа

    2019/06/10 at 10:05

    А.Тунгалаг

  5. Unuruu Tserenpuntsag

    Unuruu Tserenpuntsag

    2019/06/10 at 12:49

    Энэ үнэн боловуу? Хэрэглэж үзсэн хүн бхйна уу?

  6. Erdenebileg Moyobuu

    Erdenebileg Moyobuu

    2019/06/10 at 12:55

    Turmaric

  7. Chimedregzen Erdenechimeg

    Chimedregzen Erdenechimeg

    2019/06/10 at 14:04

  8. Sanjaasuren Ganpurev

    Sanjaasuren Ganpurev

    2019/06/10 at 14:36

    kurkumaa gej vug xeleed bgaa vum stagaan gaa vumuu stosoo awxuulsan xvn uuj bolox vumuu

  9. Bolorsuvd Boloroo

    Bolorsuvd Boloroo

    2019/06/10 at 15:05

    куркума. турмарик гэж 2 ѳѳр юм уу хаана худалддаг юм бэ

  10. Uujii Buujii

    Uujii Buujii

    2019/06/10 at 20:15

    Nutag har perts bizde yamar tungaar her hemjeeni usand ym heleed ogooch olon deere ymu hool und idseni daraa uuh ymu

  11. Devshliin Garts

    Devshliin Garts

    2019/06/11 at 07:47

    Kurkumun esvel turmerik n nileen humuusiin elgend muu shuu!! Mongolchuud bolgoomjtoi baih yostoi ali boloh nutgiinhaa urgamliig l shut.

  12. Баяр Ядам

    Баяр Ядам

    2019/06/11 at 08:25

  13. angela ma

    2019/06/19 at 10:35

    Nice to know you.

    Shaanxi Sinsing Pepper Industrial Co.,Ltd is one of main manufacturers and exporters specializing in food flavors, seasoning powders, spices, etc.
    Products Catalog:
    Dried Sichuan pepper
    Dried Red Chili pepper
    Spices Herbs
    1) Dried Cinnamon Sticks
    2) Chinese Star Anise
    3) Dried Bay Leaf

    Please forward this mail to your purchase department, thanks a lot.
    We appreciate your attention and prompt response.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *