Металл зүйлсийг дураараа удирддаг жинхэнэ Магнето

0

Металл зүйлсийг дураараа удирддаг жинхэнэ МагнетоМарвел /Marvel/-ын Икс-Мэн /X-Mеn/ цувралын сөрөг дүрийн баатар Магнето /Magneto/ нь өвөрмөц соронзон хүч чадвартай байдаг. Гэхдээ энэ бол зохиомол дүр. Гэтэл бодит амьдрал дээр өөрийгөө металл эд зүйлсийг өөрийн телепат хүчээр удирдан залах чадвартай хэмээсэн нэгэн эр гарч ирсэн байна. Германы иргэн, 55 настай Мирослау Магола /Miroslaw Magola/ физик энергийн үзэгдлийн чиглэлээр суралцсаныхаа дараа эд зүйлсийг оюун санаагаараа удирдах чадвараа хөгжүүлж эхэлжээ. 90-ээд оны эхээр оюутан байх үедээ амьгүй эд зүйлсийг удирдах чадахаа ойлгож, түүнээс хойш энэ чадвараа дээшлүүлэх, цаашлаад хүний соронзон шинж чанарыг нээх, өөрийн чадварыг хүн төрөлхтний ашиг тусын тулд зориулахаар ажиллаж ирсэн байна. “Оюуны чадвартай соронзон шинж чанартай хүмүүс шалан дээр байгаа янз бүрийн материалаар хийгдсэн обьектуудыг ямар ч тусламжгүйгээр өргөх чадвартай байдаг ба тэд үүнийгээ толгой эсвэл гарын алгаар, тухайн зүйлээ огт барихгүйгээр хийдэг. Зарим соронзон чадавхитай хүмүүс гарын алгаар, бээлийтэй гараар, тэр ч бүү хэл талькны нунтаг цацсан гараараа өргөж чаддаг.” хэмээн Мирослау Магола өгүүлж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/19 at 12:31

    Gartaa tsavuu turhchihjee

  2. Зочин

    2013/11/19 at 18:57

    t1 hun huurj bgan bh daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *