Түүхэн дэх хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд

2

Газар хөдлөлт бол дэлхийн гадаргын тектон хавтангийн хөдөлгөөнөөс үүсдэг байгалийн хамгийн аюултай гамшиг юм. Газар хөдлөлтийн магнитуд нь хохирол сүйрэл учруулах хичнээн хэмжээний энерги ялгарахыг тодорхойлох гол хүчин зүйл юм. Бидний олонх нь саяхан Японд болж, 15,000 гаруй хүний амь насыг авч одоод зогсохгүй эдийн засаг, санхүүгийн асар их алдагдал авчирсан 9 магнитудын газар хөдлөлтийн тухай санаж байгаа. Хэдий энэ нь үнэхээр аймшигтай газар хөдлөлт боловч өнгөрсөн хугацаанд дэлхий дээр үүнээс ч аймшигтай газар хөдлөлтүүд болж байсан байна.

Энэхүү жагсаалтан дахь хамгийн их аюул дагуулсан газар хөдлөлтүүдийг зөвхөн түүнээс шалтгаалан үүссэн үхлийн тоо хэмжээнээс гадна гэмтэж бэртэгсэд, эдийн засгийн алдагдал, газар хөдлөлтийн дараа тухайн улс оронд тохиосон хямрал гээд олон хүчин зүйлсээр нь дүгнэжээ.

Бидний мэддэггүй нэг зүйл бол дэлхий дээр сая сая хүмүүс газар хөдлөлийн идэвхтэй бүсэд амьдардаг явдал юм. Газар хөдлөлт бол ирж байгаа нь мэдэгддэггүй учир хамгаалж, эсэргүүцэн тулж болдоггүй байгалийн гамшиг бөгөөд хэдхэн секундын дотор асар их сүйрлийг авчирдаг. Гэсэн хэдий ч шинжлэх ухаан газрын гадарга доор яг юу болж байгаа тухай шинэ ойлголтуудыг илрүүлэх замаар газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, газар хөдлөлөөс үүсэх алдагдлаас зайлсхийх арга замуудыг хайж байна.

10. Ассам Түвд, 1950 он, 8,6 магнитуд

1600 гаруй хүн нас барж, 70 гаруй тосгон газрын хөрснөөс арчигдсан. Энэхүү газар хөдлөлтийн улмаас томоохон хөрсний гулгалт болж, голуудын урсгалыг хааснаар голуудын урсгал өөрчлөгдөн хэд хэдэн тосгон оршин суугчдынхаа хамт живсэн байна. 8,6 магнитудын газар хөдлөлт төв нь Төвдөд байсан ба цаашлаад Сичуан тэргүүтэй Хятадын олон мужид нөлөөлжээ. Уг газар хөдлөлт нь манай гаригийн эх газрын тектон хавтангуудын хамгийн хүчтэй мөргөлдөөнүүдийн нэг байсан байна.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 1

9. Умард Суматра, 2005, 8,6 магнитуд

2004 онд Умард Суматрад болсон 9,1 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс 2-хон сарын дараа дахин 8,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. 1300 орчим хүн амь эрсдэж, 5000 орчим хүн гэмтэж бэртсэн. Энэхүү газар хөдлөлт нь мөн цунами дагуулсан.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 2

8. Аляск, Rat Islands, 1965 он, 8,7 магнитуд

10 метр өндөр цунамиг үүсгэсэн энэхүү газар хөдлөлт Хавай төдийгүй алсын Японд ч нөлөөлсөн. Хүн ам суурьшсан газраас алс газарт болсноороо хор хохирол багатай байсан ч өндөр магнитуд, түлхэлтийн хүчээр нь энэ жагсаалтанд багтаажээ.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 4

7. Эквадорын эрэг, 1906 он, 8,8 магнитуд

Бараг 100 жилийн тэртээ Колумб болон Эквадорын эргийг мөргөсөн энэ газар хөдлөлтийн улмаас 1500 орчим хүн амь насаа алдаж, 10,000 гаруй хүн хүнд бэртжээ. Эквадорын эргийг бараг живүүлсэн цунамиг энэхүү газар хөдлөлт үүсгэсэн.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 3

6. Чилийн Мауле эрэг, 2010 он, 8,8 магнитуд

1960 онд аймшигтай газар хөдлөлтийн гамшгийг туулсан Чили орон 2010 онд дахин газар хөдлөлтийн гамшигтай тулгарсан юм. Чилийн төвд болсон 8,8 магнитудын газар хөдлөлтөөр 530 хүн нас барж, 800,000 орчим хүн орон гэргүй болжээ. Нийтдээ 1,8 сая хүн энэ газар хөдлөлтийн хохирогч болсон байна. Өнөөдөр ч Чили улс янз бүрийн хүчтэй газар хөдлөлтөнд өртсөөр байдаг аж.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 5

5. Оросын Камчаткын хойг, 1952 он, 9,0 магнитуд

Хэдийгээр энэ газар хөдлөлт маш хүчтэй газар хөдлөлт байсан ч үнэхээр гайхмаар нь нэг ч хүн амь эрсдээгүйгээр барахгүй хор хохирол нь ч бага байжээ. Нэгэн фермер 6 үхрээ алдаж, эрэг дээрх завь болон зоогийн газрууд л сүйдсэн байна.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 6

4. Японы Хоншу арлын зүүн хэсгийн орчим, 2011, 9,0 магнитуд

Орон нутгийн цагаар 2:45 цагт Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, аварга том цунами үүсгэсэн байна. Бараг 20,000 орчим хүн нас барж, олон хүн гэмтэж бэртсэнээс гадна эдийн засгийн асар их хохирол үүссэн юм.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 7

3. Умард Суматрагийн баруун эрэг, 2004 он, 9,1 магнитуд

Энэхүү газар хөдлөлтийн тухай ярихад дан ганц газар хөдлөлтийн тухай ярих нь хангалтгүй. Асар том давалгаанууд бүхий цунами 14 улс оронд нөлөөлж, асар их санхүүгийн хохирлоос гадна олон хүний амийг авч одсон байна. Суматрагийн эргийн ойролцоо тэнгисийн усан доор 9,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт Суматра, Индонез, Энэтхэг, Тайланд, Сомали, Малдив зэрэг орнуудыг хүчтэй нэрвэснээс хамгийн их хохирол амссан нь Индонез байв. Нийтдээ 168,000 индонез хүн нас барснаас гадна нийт амь үрэгдэгсдийн тоо бараг 240,000-д хүрчээ.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 8

2. Аляск, Prince William Sound, 1964 он, 9,2 магнитуд

Дэлхийн түүхэн дэх хоёр дахь хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр амь үрэгдэгсдийн тоо энэ жагсаалтанд байгаа зарим газар хөдлөлтүүдийнхтэй харьцуулахад цөөн боловч авчирсан сүйрэл нь аймшигтай. Газар хөдлөлтөөс үүссэн асар том хөрсний гулгалт алсын арлуудыг бараг 11 метр өндөр болгосон нь эргээд 70 метр өндөр давалгаа бүхий цунами үүсгэжээ. Нийтдээ 130 хүний амь насыг авч одсон энэ газар хөдлөлт 320 сая орчим долларын сууцнуудыг сүйтгэсэн байна.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 9

1. Чили, 1960 он, 9,5 магнитуд

Хэдий нас барсан хүний тоо зарим газар хөдлөлтийн учруулсан уршигтай харьцуулахад бага ч хор хохирол нь асар их аж. Нийтдээ 1650 хүн нас барж, 10,000 гаруй хүн ноцтой бэртэж, сая сая хүн орон гэргүй болжээ. Тухайн үедээ 550 сая долларын хохирол учирч байсныг өнөөгийнхөөр бодож үзвэл хэдэн тэрбумаар тоологдоно. Газар хөдлөлтөөс үүссэн цунами Япон, Хавай, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Чили зэрэг орнуудыг нэрвэснээр 60 гаруй хүн цунамид амиа алджээ.Дэлхий дээр болсон хамгийн аймшигтай газар хөдлөлтүүд 10

35
ГайхмаарГайхмаар
22
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. abanz

    2014/12/16 at 11:39

    mongold mine baigaliin gamshig ix bolohgvi ni saihan yumdaa LOL

  2. Ухаалаг шинэ апп

    2014/12/16 at 12:58

    Doloon ugluu апп-ыг та бүхэн PLAY STORE – s татан аваарай.

  3. Зочин

    2014/12/16 at 13:11

    altaa uhaad barj bga manaih shig uls udahgui end tendgui gazar hodlolt boloh bh doo. alt bol gazriin gangnaas gej heldeg bizdee.

  4. Зочин

    2014/12/16 at 17:16

    Сэтгэгдэл *mongol hun am baga tarhai butarhai baidag tuldaa aimshigtai gazar hudlultuudees garzgui gardag.60 d ond uvurhangai bayanhongoriin bogd sumuudiig hamarsan 12 ballin gazar hudlult bolson b.dag

  5. Зочинgg

    2014/12/17 at 11:15

    Сэтгэгдэл *mongold ennees huchtei gazar hudulj bsan 12 balliin huchtei 1960 aad ond govialtai aimagt buhel buten uul alga bolj olon mal amitan uhsen

  6. Зочинsss

    2015/11/16 at 18:53

    Сэтгэгдэл *hhh

  7. ygalz

    2016/10/17 at 09:51

    Mongol zugeer baigaa ni az az az

  8. Зочин

    2017/09/20 at 16:03

    mongol zugeer bgan aztai
    chu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *