
Хүн гэгч өвөрмөц бодгаль нь тодорхой байдлаар ямар нэгэн аюул осол, аюултай нөхцөл байдал, аюултай амьтдад татагдаж байдаг. Энэ нь магадгүй хүний сониуч зантай холбоотой биз. Зарим тохиолдолд харахад үнэхээр өхөөрдөм боловч гэртээ тэжээх эсвэл бүхий л амьдралынхаа турш алсхан явахыг хичээх хэрэгтэй эсэх нь ялгагддаггүй амьтад ч байдаг. Жишээ нь үлээгч загас нь харахад үнэхээр инээд хүрмээр амьтан боловч дэлхийн хамгийн аюултай амьтдын нэгд тооцогддог. Хэдийгээр манай гариг дээр олон аюултай амьтад байгаа ч дараах 10 амьтан хамгийн аюултай амьтад хэмээн нэрлэгдэж байгаа юм.
10. Баавгай
Нэг баавгай бараг 12 насанд хүрсэн эр хүнтэй тэнцэх хүчтэй. Дэлхий дээр нийтдээ 8 зүйлийн баавгай байдаг ба тэд хүмүүс рүү өөрсдийнх газар нутаг руу халдсан тохиолдолд эсвэл бага залуу баавгайнуудад нь аюул учруулсан бол шууд халддаг. Жилд баавгайнаас болж 5-10 хүн нас бардаг.
9. Арслан
Нас бие гүйцсэн арслан дунджаар 160-250 кг жинтэй байдаг. Ихэвчлэн хүмүүсээс алс байдаг энэ амьтан үнэхээр өлсөөгүй л бол хүн рүү тэр бүр дайрдаггүй. Гэсэн ч жилд 50-100 хүн арслантай тулгарч нас бардаг.
8. Аварга загас
Дэлхий дээр 400 орчим зүйлийн аварга загас байдаг ба далай тэнгисийн энэ аюулт амьтан том, хурц 450 шүдтэй. Хутга шиг хурц шүдтэй эрүүнээсээ олзоо тэр бүр алддаггүй энэ амьтнаас болж жилд 100-125 хүн нас бардаг бол гэмтэж бэртэгчдийн тоо дээрх тооноос 2 дахин их аж.
7. Далайн залхаг
Тийм ч аюултай биш мэт харагдах энэ амьтныг манай гаригийн хамгийн аюултай амьтан болгодог зүйл нь хорт тэмтрүүлнүүд нь юм. Өнөөдөр далай тэнгист 30,000 гаруй төрөл зүйлийн далайн залхаг байдаг ба төрөл зүйлээсээ хамааран хамгийн бага хэмжээтэй нь 450 грамм, том нь 182 кг хүрдэг байна. Жилд энэ амьтны тэмтрүүлтэй орооцолдсоноос болж 150-200 орчим хүн нас бардаг.
6. Заан
Амгалан тайван мэт харагдах энэ амьтны амьтны хүрээлэнд байдаг нь биш зэрлэг байгальд байдаг нь эсрэгээрээ аюул заналхийлэл үүсгэдэг амьтан. Ялангуяа Африкын зэрлэг заанууд газар нутагтаа их харам юм. Жилд 500-550 хүн заанаас болж амиа алддагийн ихэнх нь Африкт тохиолддог.
5. Усны үхэр
Энэ аварга том болхи амьтан амьдралынхаа 70% гаруй хувийг усанд өнгөрүүлдэг гэдгээрээ үндсэндээ усны амьтан боловч хуурай газарт 48 км/цаг хүртэл хурдалж чадна. 3,5 тонн хүртэл жинтэй энэ аварга амьтан жилдээ 2800 гаруй хүний амь насанд хүрдэг.
4. Матар
Эрдэмтдийн баталдгаар 60 сая гаруй жилийн настай энэ амьтнаас болж жилдээ 2900-3000 хүн амь насаа алддаг ба олонх тохиолдол нь Африкт болдог байна.
3. Хилэнцэт хорхой
Дэлхий дээр 1700 орчим төрөл зүйлийн хилэнцэт хорхой байдаг бөгөөд бараг бүгд хортой. Хилэнцэт хорхойн хоронд хордсоноос болж жилд 5000-5500 хүн нас бардаг.
2. Могой
Дэлхий дээр 2700 орчим төрөл зүйлийн могой байдаг. Тэдгээрээс 450 нь үхлийн хор агуулдаг. Төрөл зүйлээсээ хамааран харилцан адилгүй урттай байдаг энэ амьтны хамгийн хортой төрөл зүйлүүд нь Энэтхэгт голчлон олддог. Жилд могойд хазуулснаас болж 100,000 орчим хүн нас бардгаас ихэнх тохиолдол нь Энэтхэгт болдог.
1. Шумуул
Цус сорохоос өөр аюулгүй мэт санагдах энэ амьтанд хазуулснаас үүдэн жилдээ 2 сая гаруй хүн нас бардаг нь энэ амьтны дамжуулдаг хумхаа өвчнөөс үүдэлтэй аж.
Бонус – Хүн төрөлхтөн
Хүн төрөлхтний хамгийн том дайсан бол хүн өөрөө. Учир нь жилд хүний шууд болон шууд бус халдлагаас үүдэн жилд хагас сая хүн нас бардаг.








Ухаалаг шинэ апп
2014/12/16 at 12:54
Doloon ugluu апп-ыг та бүхэн PLAY STORE – s татан аваарай.
Зочин
2014/12/16 at 19:55
ter usnii uher estoi zail shuu shal durgui hurchlee
Хүн
2014/12/17 at 01:26
Хүн төрөлхтний хамгийн том дайсан бол хүн өөрөө.
Зочин
2015/10/03 at 11:03
usnii uher hoorhon ymasa hahaha bs 48 km tsag hurdaldag l genshuu hootsoldoj toglohiin bndaa
Зочин
2016/05/08 at 16:58
yum mddgui pcdakud ve usni uher ugasa tgj guidisht ergu orkud chn
HAHA
2016/05/08 at 17:08
AHAHAAH YRON HAMGIN AIMSHIGTAIN HUN TOROLHTON SHDE
Зочин
2016/05/09 at 00:18
Аравдугаарах нь амьтан биш.
аөаө
2017/03/28 at 21:45
а