Бидний үзэх дуртай инээдмийн болон тyлаант киноны гол дүрийн жүжигчид өдгөө ямар болж өөрчлөгдсөн бол?

0

Бид бүгд л инээдмийн кино үзэж инээд хөөр болж, тyлаант кино үзэж үйл явдалд нь автах дуртай билээ. Тэдгээр киноны гол дүрүүдийн өгүүлсэн түүх бидний сэтгэл хоногшиж үлдсэн ч ахин дахин үзэхээс хэзээ ч уйдамгүй байдаг. Тэгвэл манай сайт уншигч танд олон жилийн хойно ч ахин үзэхэд уйдамгүй тэрхүү сор болсон бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон жүжигчид өдгөө ямар болж өөрчлөгдсөн талаар мэдээ бэлдлээ.

1. “Jack and Archie” киноны гол дүрүүд болох Damon Wayans болон Adam Sandler нар

© Bulletproof / Universal Pictures and co-producers, © Lethal Weapon / Good Session and co-producers, © The Tonight Show Starring Jimmy Fallon / Youtube

1994 онд “Saturday Night Live” хөтөлбөрийг үзсэн цагаасаа хойш нэрт жүжигчин Adam Sandler, Damon Wayans-тэй хамт кинонд тоглох боломжийг эрэлхийлж байсан гэдэг. Улмаар 1996 онд тэд хамтдаа “Jack and Archie” киноны гол дүрүүдэд тоглосон юм.

 

2. “Tango and Cash” киноны гол дүрүүд болох Kurt Russell болон Sylvester Stallone нар

© Tango & Cash / Warner Bros. and co-producers, © ABACA / Abaca / East News, © officialslystallone / Instagram

Алдарт жүжигчин Sylvester Stallone ойрын хараа муутай учраас кинонууд дээрээ нүдний шил зүүдэг байсныг энэ дүрээс нь харж болно. Тэд хожим 2017 онд “Guardians of the Galaxy Vol.2” кинонд хамтдаа ахин тоглосон билээ.

 

3. “Hot Pursuit” киноны гол дүрүүд болох Sofía Vergara болон Reese Witherspoon нар

© Hot Pursuit / Metro-Goldwyn-Mayer and co-producers, © sofiavergara / Instagram, © reesewitherspoon / Instagram

“Hot Pursuit” кинонд тэд ямар ч шалтгаангүйгээр цaгдаа нарт эрэн cурвалжлагдаж байгаа охидын дүрд тоглосон билээ. Хамгийн хөгжилтэй нь тэдний бие галбирыг олон нийтэд зарлан мэдэгдэх үедээ цaгдаа нар Күүперийг хэт намхан, Даниеллаг хэтэрхий хөгшин хэмээн зарласан байдгаар үйл явдал цааш өрнөдөг.

 

4. “Red Heat” киноны гол дүрүүд болох Jim Belushi болон Arnold Schwarzenegger нар

© Red Heat / Carolco Pictures and co-producers, © jim_belushi / Instagram, © schwarzenegger / Instagram

Уг кинонд тоглоход Arnold Schwarzenegger-ийн бие хэт булчинлаг том байсан бол түүнийг 4 кг жин хасахыг найруулагч хүсч байжээ. Харин жүжигчин Jim Belushi-г хэт туранхай байна гэж үзсэн тул 4 кг жин нэмэхийг санал болгосон гэдэг.

 

5. “21 Jump Street” киноны гол дүрүүд болох Channing Tatum болон Jonah Hill нар

© 21 Jump Street / Columbia Pictures and co-producers, © Jennifer Lowery / Broadimage / East News, © jonahhill / Instagram

Жүжигчин Channing Tatum уг кинонд тоглох саналаас хоёр ч удаа татгалзаж байсан бөгөөд эцэст нь 2012 онд Jonah Hill-ийн ятгалгаар уг дүрийг бүтээх саналыг хүлээн авсан түүхтэй. Харин жүжигчин Jonah Hill уг дүрдээ тоглохын тулд 18 кг жин хасч байсан гэдэг.

 

6. “Bad Boys” киноны гол дүрүүд болох Will Smith болон Martin Lawrence нар

© Bad Boys / Don Simpson/Jerry Bruckheimer Films and co-producers, © martinlawrence / Instagram

Тэдний дүрд анх жүжигчин Eddie Murphy болон Wesley Snipes нарыг тоглуулахаар бэлтгэж байсан ч эцэстээ Will Smith, Martin Lawrence нарыг сонгосон гэдэг. Өнгөрсөн жил тус цувралын шинэ анги болох “Bad Boys Forever” 25 жилийн дараа олны хүртээл болсон билээ.

 

7. “The Long Kiss Goodnight” киноны гол дүрүүд болох Geena Davis болон Samuel L. Jackson нар

© The Long Kiss Goodnight / New Line Cinema and co-producers, © Chris Pizzello / Invision / East News, © samuelljackson / Instagram

1996 онд дэлгэцнээ гарсан уг кинонд Samuel L. Jackson ой санамжаа алдсан бүсгүйд өнгөрсөн амьдралаа эргэн санахад тусалж байгаа тухай түүхийг өгүүлдэг. Харин 2019 онд “Captain Marvel” кинонд Samuel L. Jackson мөн нэгэн бүсгүйн ой санамжийг эргүүлэн сэргээхэд тусалж байгаа дүрд тоглосон давхцал болсон нь олны анхаарлыг ихээр татаж байв.

 

8. “The Other Guys” киноны гол дүрүүд болох Mark Wahlberg болон Will Ferrell нар

© The Other Guys / Columbia Pictures and co-producers, © markwahlberg / instagram, © Evan Agostini / Invision / East News

“The Other Guys” киноны гол дүрүүд хожим Daddy’s Home киноны 1 болон 2-р ангиудад хамтдаа дүр бүтээсэн байдаг.

 

9. “48 Hours” киноны гол дүрүүд болох Nick Nolte болон Eddie Murphy нар

© PARAMOUNT PICTURES / Album / East News, © Paradise Lost / Anonymous Content and co-producers, © Coming 2 America / Eddie Murphy Productions and co-producers

Нэрт жүжигчин Eddie Murphy 1982 онд энэхүү киногоор анх дэлгэцнээ гарч байсан аж. Харин уг кинонд хамтран тоглох явцдаа жүжигчин Nick Nolte, Eddie Murphy-д маш олон зөвлөгөө хайрлаж, цаашдын замналд нь ихээхэн түлхэц өгсөн гэдэг.

 

10. “The Heat” киноны гол дүрүүд болох Sandra Bullock болон Melissa McCarthy нар

© The Heat / Twentieth Century Fox and co-producers, © melissamccarthy / instagram, © Chris Pizzello / Invision / East News

Удаан хугацааны туршид хамтдаа кинонд тоглох хүсэлтэй явсан Sandra Bullock болон Melissa McCarthy нар 2013 онд нээлтээ хийсэн “The Heat” кинонд хамтдаа дүр бүтээсэн юм. Тэд хожим уг киноны үргэжлэл ангийг хийхгүй хэмээн мэдэгдсэн ч өөр кинонд хамтдаа тоглож болох тухайгаа ярьж байв.

 

11. “Starsky and Hutch” киноны гол дүрүүд болох Ben Stiller болон Owen Wilson нар

© Starsky & Hutch / Dimension Films and co-producers, © Bliss / Amazon Studios and co-producers, © TODAY / Youtube

Жүжигчин Ben Stiller уг кинонд тоглохын тулд акробатын сургалтад хамрагдаж, сайн үнэлгээтэй төгссөн ч кинонд тоглоход шаардлагатай хөдөлгөөнүүдийг хийхэд хангалтгүй байсан хэмээн дурсан ярьсан байдаг. Тэд хамтдаа Meet the Parents, The Royal Tenenbaums, Zoolander, The Night at the Museum зэрэг олон кинонуудад хамтдаа тоглосон байдаг.

 

12. “Rush Hour” киноны гол дүрүүд болох Chris Tucker болон Jackie Chan нар

© Rush Hour / New Line Cinema and co-producers, © christucker / Instagram, © Laurent Benhamou / Sipa Press Russia / East News

Жүжигчин Jackie Chan, Chris Tucker-тай анх уулзаж ярилцах үедээ тэр хэтэрхий хурдан яриад байсан учраас юу ч ойлгоогүй хэмээн хошигносон байдаг. Сонирхолтой нь түүний хэлсэн энэ өгүүлбэр “Rush Hour” кинонд давтагдсан байдаг ажээ.

 

13. “Mr. and Mrs. Smith” киноны гол дүрүүд болох Brad Pitt болон Angelina Jolie нар

© Mr. & Mrs. Smith / New Regency Productions and co-producers, © CHRIS PIZZELLO / AFP / East News, © Access Hollywood / Ferrari Press / East News

Уг кинонд анх Brad Pitt болон Nicole Kidman нар тоглох байсан ч жүжигчин бүсгүй тоглохоос татгалзсан тул түүнийг орлох хүнийг хайж нилээдгүй хугацаа алдсан гэдэг. Ийнхүү эцэст нь уг дүрд Angelina Jolie тоглохыг зөвшөөрчээ.

Таны хувьд дээрх кино хослолуудын аль нь хамгийн ихээр таалагддаг вэ? Та тyлаант кинонд дуртай юу эсвэл инээдмийн кинонд илүү дуртай юу?

6
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *