
Apple-ийн App Store-ийн 5 жилийн ой энэ жил тохиосон. Интернэт дуудлага худалдааны eBay сайт iPhone ухаалаг гар утас эзэмшигч 200 хүнээс хайртай гар утасныхаа ямар нэгэн аппликейшныг хэрэглэхгүйгээр 4 хоног байвал яах вэ гэсэн сонирхолтой судалгааг явуулжээ. Гэтэл маш гайхмаар үр дүн гарсан байна. Оролцогчдын 1/3 нь 4 хоногийн хугацаанд юу ч хийж чадахгүй байсан гэсэн бол дийлэнх хувь нь сэтгэл хангалуун бус байсан гэсэн ба оролцогчид бүгд өдөрт дор хаяж 30 минутыг гар утсаа оролдож өнгөрүүлдэг болохоо мэдэгджээ. Энэ мэтчилэн олон сонирхолтой дүгнэлт судалгааны эцэст гарсныг дараах инфографикт тодорхой дүрсэлсэн байна.








