Дэлхий дээр орших гоёмсог цайз шилтгээнүүд

1

Дундад зууны үеийн ихэс дээдсүүдийн Ойрхи Дорнод болон Европт бариулж байсан бэхлэлт бүхий байгууламжийг цайз шилтгээн гэдэг. Ордноос ялгаатай нь хэрэм бэхлэлттэй байдаг энэхүү байгууламжийг тухайн үеийн ихэс дээдсүүд хувийн хамгаалалт, бэхлэлттэй сууц хэлбэрээр ашиглаж байсан түүхтэй. Өдгөө түүх соёлын дурсгал болон үлдсэн тус цайз бэхлэлтүүд өнөө хэр нь сүрдэм ихэмсэг, баян тансаг төрх байдлаа хадгалсаар оршин тогтносоор байгаа юм. Хэдэн зууны турш сүрлэг эрхэмсэгээр оршсоор байгаа цайз шилтгээнүүд нь аялал жуулчлалын томоохон үзмэр болдог ба жил бүр олон арван жуулчид уг цайз шилтгээнүүдийг үзэж сонирхохоор хүрэлцэн ирдэг байна.

1. Английн Йоркшир дахь Ховард шилтгээн /Howard Castle/

Британи дахь хамгийн сүрлэг шилтгээнүүдийн нэг энэ шилтгээн 300 орчим жилийн турш Ховардын гэр бүлийнхний эдлэн газар байсаар иржээ.

2. Герман, Хоэншвангау шилтгээн /Hohenschwangau Castle/

XIX зууны үеийн энэ шилтгээнийг жил бүр 300,000 гаруй жуулчид ирж үздэг.

3. Английн Дорсет дахь Корфе шилтгээн /Carfe Castle/

XI зуунд хамаарах энэ шилтгээнийг булаан эзлэгч Уильям /William/ босгожээ.

4. Польш дахь Мальборк шилтгээн /Malbork Castle/

Оршин тогтнож байгаа газрынхаа хэмжээгээр Дэлхийд хамгийн томд тооцогддог энэ байгууламж Европ дахь хамгийн том тоосгон байгууламж юм.

5. Герман, Нойшванштайн шилтгээн /Neuschwanstein Castle/

Баварийн II Людовиг /Ludwig II/ хувийн орогнох газар хэлбэрээр бариулсан энэ шилтгээн 1886 онд түүнийг нас барснаас хойш олон нийтэд төлбөртэйгээр нээгдсэн бөгөөд тэр цагаас хойш 60 орчим сая жуулчид энэ шилтгээнийг үзэж сонирхжээ.

6. Франц, Шатью де Шамбор /Chateau de Chambord/

I Франсис /Francis I/ хааны ангийн отог хэлбэрээр ашиглагдаж байсан энэ ордон Францын сэргэн мандлын үеийн уран барилгын маш тод жишээ юм. 2007 онд олон нийтэд нээгдсэнээсээ хойш 700,000 гаруй аялагчдаа аваад байгаа аж.

7. Япон, Осака шилтгээн /Osaka Castle/

Японы хамгийн алдартай шилтгээнүүдийн нэг болох энэ шилтгээн нь гаднаа 5 давхар, дотроо 8 давхартай. XIV зууны үед гадны халдлагаас хамгаалан өндөр чулуун суурины орой дээр баригджээ.

8. Австри, Хоэнверфен шилтгээн /Hohenwerfen Castle/

Альпийн уулсаар хүрээлэгдэн орших XI зууны энэ шилтгээний гадна талын хэсгийг Just Married кинонд Франц зочид буудал байдлаар дүрслэн гаргасан байдаг.

9. Ирланд, Килкенни шилтгээн /Kilkenny Castle/

Одоо хурал болон төгсөлтийн байр байдлаар ашиглагддаг энэ шилтгээнийг 1195 онд Уильям Маршал /William Marshal/ бариулжээ.

10. Румынь, Пелес шилтгээн /Peles Castle/

1873-1914 оны хооронд баригдсан шинэ сэргэн мандлын үеийн энэ шилтгээн Карпатын уулсын дунд байрладаг.

11. Герман, Шлосс Морицбург /Schloss Moritzburg/

Саксоны гүн Мортизын нэрээр нэрлэгдсэн, моддоор хүрээлэгдсэн энэ газар ангийн зориулалтаар ашиглагдаж байжээ.

12. Испани, Кастилло де Кока /Castillo de Coca/

Ромын эзэн хаан Теодосиусын төрсөн газарт, эртний Каукагийн газар нутагт баригдсан энэ шилтгээнд одоо ой хамгаалагчдын сургууль байрладаг.

13. Калифорни, Диснейлэнд дэх нойрсож буй гоо бүсгүйн шилтгээн

Диснейлэндэд уран барилгын дурсгал хэлбэрээр баригдсан энэ шилтгээн Германы Нойшванштейн шилтгээнээс сэдэвлэн баригджээ.

14. Дани, Кронборг шилтгээн /Kronborg Castle/

1420 онд баригдсан энэ шилтгээн умард Европ дахь хамгийн чухал бэхлэлтүүдийн нэг бөгөөд Уильям Шекспирийн “Гамлет” зохиолд мөнхөрсөн байдаг.

15. Нортумберлэнд, Алнвик шилтгээн /Alnwik Castle/

Харри Поттер /Harry Potter/ кинонд гадна болон дотор тал нь дүрслэгддэг энэ шилтгээнийг үзэхээр жил бүр 800,000 орчим жуулчид ирдэг.

16. Шотланд, Эдинбург шилтгээн /Edinburgh Castle/

Эдинбургийн билэг тэмдэг болсон энэ шилтгээн XII зуунд Кастл Рок галт уулан дээр баригджээ.

17. Нэгдсэн Вант улс, Хайклер шилтгээн /Highclere Castle/

Энэ шилтгээн XIX зуунд баригджээ.

18. Франц, Шатью де Версайллес /Chateau de Versailles/

Энэ шилтгээн нь 2300 өрөө, 67 шат, 5210 тавилга хэрэгсэлтэй.

19. Чех, Праг шилтгээн /Prague Castle/

Гиннесийн амжилтын номонд Дэлхийн хамгийн том шилтгээн гэж бүртгэгдсэн байдаг энэ шилтгээн 70,000 м.кв талбайг эзлэн оршдог.

20. Ирланд, Кайлмор Аббей /Kylemore Abbey/

Лондонгийн чинээлэг эмч Митчел Хенри /Mitchell Henry/-гийн хувийн сууц байдлаар бариулсан бөгөөд 1909 онд Манчестерын гүн, гүнгийн авхай худалдан авсан. Гэвч тэд мөрийтэй тоглоомын өрнийхөө улмаас зарахаас өөр аргагүйд хүрсэн байна.

21. Нэгдсэн Вант улс, Бодиам шилтгээн /Bodiam Castle/

100 жилийн дайны үеэр Францын халдлагаас хамгаалж, сир Эдвард Дэлингригже /Edward Dalyngrigge/ энэ шилтгээнийг шуудуугаар хүрээлүүлэн бариулжээ.

22. Австри, Бург Хохостервиц /Burg Hochosterwitz/

Дундад зууны үеийн Австрийн хамгийн сүрлэг шилтгээнүүдийн нэг энэ цамхаг цэлмэг өдөр 30 гаруй км-ын алсаас харагдах 158 метрийн өндөр газарт баригджээ.

23. Швейцарь, Шатью де Чиллон /Chateau de Chillon/

Арал дээр орших энэ шилтгээн 100 гаруй тусдаа барилгуудаас бүрддэг.

24. Орос, Катерина шилтгээн /Catherine Castle/

Оросын I Катерина хатны зуны ордон хэлбэрээр 1717 онд баригдаж эхэлсэн энэ шилтгээнийг 1752 онд Рококо стилиэр дахин шинэчилсэн.

25. Англи, Виндзор шилтгээн /Windsor Castle/

Европ дахь хамгийн удаан хүн амьдран сууж буй энэ шилтгээн XI зуунаас эхтэй барилга юм.

26. Орландо, Юниверсал студи дэх Хогвартс /Hogwarts/

Харри Поттер киноны бодит амьдрал дээрх хувилбар энэ барилга Орландо дахь Юниверсал студийн эзэмшил газарт буй.

27. Нэгдсэн Вант улс, Балморал шилтгээн /Balmoral Castle/

Хатан хаан Виктория болон түүний нөхөр ханхүү Альберт нар энэ шилтгээнийг 1852 онд худалдан авснаас хойш Британий дээдсийн гэр бүлийн оршин сууж ирсэн.

28. Умард Уэльс, Конвай шилтгээн /Conwy Castle/

Дундад зууны үеийн энэ шилтгээнийг 1283 онд I Эдвард /Edward I/ 15,000 орчим фунт стерлингээр бариулжээ.

29. Герман, Шверин шилтгээн /Schwerin Castle/

Одоо парламентын барилга хэлбэрээр ашиглагдаж байгаа энэ шилтгээн 973 онд баригдсан гэдэг.

1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/13 at 19:50

    goy yumaa. jinhene ordond amidarch uzehiinsan

  2. Зочин

    2013/09/19 at 17:31

    байшингийн дээвэрийг ойртуулж хармаар бна бүх талаас нь маш ойрхон харуулыг хичээгэээрэй

  3. Зочин

    2013/09/19 at 17:32

    нууц жорыг нь хармаар бна хундаам гээд

  4. Зочин

    2013/09/19 at 17:32

    нууц жорыг нь хармаар бна хундаам гээд

  5. Зочин

    2013/09/19 at 17:32

    нууц жорыг нь хармаар бна хундаам гээд

  6. Зочин

    2013/09/19 at 17:32

    нууц жорыг нь хармаар бна хундаам гээд

  7. Зочин

    2013/09/19 at 17:32

    нууц жорыг нь хармаар бна хундаам гээд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *