Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттаны жор

1

Бага байхад амралтын өдрийн өглөө гал тогооноос үнэртэх амтат үнэрийг даган гал тогоо руугаа яардаг байсан үеэ хүн бүр санадаг байх. Бид танд төрөл бүрийн, ер бусын гайхалтай амттай өглөөний ундыг санал болгохоор шийдлээ. Дараах амттануудаар ойр дотны хүмүүсээ баярлуулаарай.

Жимстэй овъёос

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 1

Орц:

  • 3 хоолны халбага овъёос
  • Хүссэн жимс
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 1 хоолны халбага зөөхий
  • 1 стакан сүү

Бэлтгэх арга:

  1. Тавганд овъёосноос хийгээд дээрээс нь зөгийн бал нэмж халуун сүү (150 мл) нэмнэ. Тавгаа таглаад 3-5 минут байлгана.
  2. Овъёос сайтар хөөгөөд ирмэгц зөөхий, жимсээ нэмнэ.

Өглөөний буррито

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 2

Орц:

  • Тортилла (бин)
  • 2 өндөг
  • 2 хоолны халбага лаазалсан шош
  • Бяслаг
  • Соус (хүссэнээрээ)

Бэлтгэх арга:

  1. Өндгөө буцалгаад жижиглэж хэрчинэ.
  2. Өндгөө бин дээр тавиад үрсэн бяслаг цацна. Дээрээс нь чанасан эсвэл лаазалсан шошоос нэмээрэй.
  3. Бингээ ороогоод цаасанд бооно (хайлсан бяслагаа урсгахгүйн тулд). Шарах шүүгээ эсвэл богино долгионы зууханд 5 минут халаагаарай.
  4. Соустай хамт хэрэглэнэ.

Гадилтай Франц шарсан талх

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 3

Орц:

  • 4 том зүсэм талх
  • Гадил
  • 1/2 стакан сүү
  • Өндөг
  • 1 цайны халбага элсэн чихэр
  • 1/2 цайны халбага шанц
  • 1 цайны халбага сахарын пүдр
  • 2-3 хоолны халбага цөцгийн тос

Бэлтгэх арга:

  1. Шинэхэн гадилыг үрээд өндөг, сүүтэй хольж сайтар хутгана.
  2. Хайруулын тавгаа халаагаад цөцгийн тосоор арчина. Зүсэм талх бүрийг гадил өндөгний холимогт дүрээд хайруулын тавган дээрээ тавиарай.
  3. Хоёр талаас нь дунд зэргийн гал дээр хэдэн минут шараарай.
  4. Бэлэн болсон гадилтай франц талхан дээрээ сахарын пүдр, шанц цацаад идээрэй.

Шинэхэн хосын полента

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 4

Орц:

  • 2 өндөг
  • 2 зүсэм талх
  • 1 хоолны халбага уксус
  • Давс

Бэлтгэх арга:

  1. Талхаа бөөрөнхий хэлбэрээр зүсээд хоёр талаас нь тосгүйгээр шараарай.
  2. Өндгөө угаагаад өөр саванд хагалан хийгээрэй. Өндөгний шар бүтэн байх ёстой шүү.
  3. Устай сав гал дээр тавиад давс, 1 хоолны халбага уксус нэмнэ.
  4. Ёроолд үүсэх бөмбөлгүүд дээшлэх үед савтай өндгөө усанд хийнэ. Саваа аль болох доош барьж өндгөө зөөлөн хийгээрэй. Усанд өндгөө хийж өндөг ёроолд хүрмэгц халбагаар болгоомжтой засаж болно.
  5. Өндөгний шарыг шингэн байлгахын тулд ойролцоогоор 2 минут буцалгах шаардлагатай. Харин өтгөн болгохыг хүсвэл 5 минут байхад хангалттай.
  6. Бэлэн болсон өндгөө шүүрэн шанагаар гаргаад шарсан талхан дээрээ тавина.
  7. Ийм хачиртай талханд хиам, бяслаг, соус нэмж хэрэглэж болно шүү.

Панкейк

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 5

Орц:

  • 140 гр гурил
  • 200 мл сүү
  • Өндөг
  • 40 гр цөцгийн тос
  • 30-50 гр элсэн чихэр
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • 1/6 цайны халбага (хутганы үзүүр) сод
  • Чимх давс

Бэлтгэх арга:

  1. Эхлээд гурил, элсэн чихэр, хөөлгөгч, сод, давсыг хооронд нь холино.
  2. Дараа нь өндгөө 3 минутын турш хөөсөртөл хутгаарай. Үүний дараа сүү нэмээд сайтар хутгана.
  3. Бүх хуурай орцоо дээр нь нэмээд болгоомжтой хутгаарай.
  4. Тосоо хайлуулаад зуурмагтаа нэмж дахин хутгана.
  5. Хайруулын тавган дээр бага зэрэг асгана. Хэрэв бин хайруулын тавганд наалдахгүй байвал тослох шаардлагагүй, харин наалдаж байвал тослоорой. Панкейкийг тал бүрээс нь 2-3 минут шарна.

“Сармагчны талх”

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 6

Орц:

  • 2 1/2 цайны халбага хуурай исгэгч
  • 3 хоолны халбага жирийн гурил
  • 1 цайны халбага нунтаг шанц
  • 1 цайны халбага давс
  • 1/4 стакан элсэн чихэр
  • 2 хоолны халбага зөөлрүүлсэн маргарин
  • 1 стакан ус
  • 200 гр маргарин
  • 1 стакан бор элсэн чихэр
  • 1 стакан үзэм

Бэлтгэх арга:

  1. Орцонд дурдсан хэмжээний дагуу талх баригчид эсгэгч, гурил, шанц, давс, элсэн чихэр, 2 хоолны халбага тос, ус хийнэ. Хамгийн гол нь исгэгчээ шингэн зүйлд бүү хүргээрэй. “Зуурмаг” төлөв дээр дарж эхлүүлээрэй.
  2. Бэлэн болсон зуурмагаа гурил асгасан ганбанз дээр тавиад бага зэрэг цохиорой.
  3. Жижиг саванд дунд зэргийн гал дээр маргарин эсвэл тосоо хайлуулаад бор сахар, үзэм нэмнэ. Мөн самар нэмж болно. Нэгэн жигд болтол хутгаад гал дээрээс аваарай.
  4. Зуурмагаас 3 см орчим зузаантай зүсээрэй. Зүсэм бүрийг тосон сиропонд дүрээрэй. Дундаа нүхтэй кексний хэвэнд эгнүүлэн тавиарай (салгахад хялбар тэгш өнцөгт эсвэл дугуй хэвэнд хийж болно). Эгнүүлэн тавихдаа: дараагийн эгнээг өмнөх эгнээний түвшинд байхаар тавина. Дулаан газар өөрөөр нь хөөлгөөрэй (20 минут).
  5. 190 градус хүртэл халаасан зууханд 20-25 минутын турш алтан шаргал өнгөтэй болтол жигнэнэ. Зуухнаас гаргасан хэвэн дээрээ таваг тавьж хөмрөөд бялуугаа тавган дээрээ тавиарай. Халуунаар нь иднэ.

Хамгийн энгийн хөвөн бялуу

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 7

Орц:

  • 6 өндөг
  • 1 стакан элсэн чихэр
  • 1 стакан гурил
  • 1 цайны халбага хүнсний сод (эсвэл хөөлгөгч)
  • Уксус

Бэлтгэх арга:

  1. Өндгөө өндөр саванд хагалан хийгээд дээрээс нь стакан элсэн чихэр нэмж миксерээр өтгөн, хөвсгөр болтол 1,5-2 минут холино. Эхлээд миксерийн хамгийн удаан хурдаар цохиод бага багаар хурдыг нь ихэсгэнэ.
  2. Дээрээс нь халбага сод цацаад уксус нэмж холино.
  3. Дараа нь шигшсэн гурил бага багаар нэмээд халбагаар болгоомжтой сайтар холино.
  4. Хөвөн бялууг салгахад хялбар, ёроолдоо наран цэцгийн тосоор тосолсон калькан цаастай хэвэнд хийвэл тохиромжтой. Доторх туургыг нь ч мөн адил ургамлын тосоор тослоорой.
  5. Хэвээ 180 градус хүртэл халаасан зууханд хийгээд энэ градусаараа бэлэн болтол нь жигнэнэ.

Нэрстэй маффин

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 8

Орц:

  • 180 мл сүү
  • 100 мл ургамлын тос
  • 1 өндөг
  • 200 гр элсэн чихэр
  • Чимх давс
  • 250 гр гурил
  • 2 цайны халбага хөөлгөгч
  • 1 уут ванилин сахар
  • 100 гр нэрс (шинэхэн эсвэл хөлдөөсөн)

Бэлтгэх арга:

  1. Нэг саванд сүү, өндөг, ургамлын тос хийж холино. Өөр саванд элсэн чихэр, давс, гурил, хөөлгөгч, ванилин сахар хийж холино.
  2. Шингэн холимгийг гурилан зуурмаг дээрээ нэмээд хурдан хутгана. Гурил бага зэрэг харагдаж байх ёстой. Дээрээс нь нэрс нэмээд болгоомжтой хутгах хэрэгтэй: гурил мэр сэр харагдаж байх болно.
  3. Цаасан хэвээ маффины тусгай хэвэнд хийгээрэй. Зуурмагаа хэвэнд хийгээд 200 градус хүртэл халаасан зууханд 20-30 минут болно. Бэлэн болсон эсэхийг шүдний чигчлүүрээр шалгаарай: бэлэн болсон маффинаас хуурай гарч ирэх ёстой.
  4. Бэлэн болсон маффинууд дээрээ сахарын пүдр цацаад нэрсээр чимэглээрэй.

Гадил, шоколадтай смузи

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 9

Орц:

  • 50 гр хур шоколад
  • 250 мл сүү
  • Хагас гадил
  • Самар, жимс хүссэнээрээ

Бэлтгэх арга:

  1. Устай саван дээр шоколадаа хайлуулаарай.
  2. Дараа нь блендерт хийгээд дээрээс нь сүү, гадил нэмээд сайтар цохиорой.
  3. Гадил шоколадны смузиг аяганд хийгээд жимс, самар, эсвэл шоколадны үртсээр чимэглээрэй.

Төмсөн бин

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 10

Орц:

  • 8 том төмс
  • 4 хоолны халбага цөцгийн тос
  • 1 цайны халбага давс
  • 1 цайны халбага нунтаг хар перец

Бэлтгэх арга:

  1. Цэвэрлэсэн төмсөө үрээд алчуураар илүүдэл шингэнийг шингээж аваарай. Дээрээс нь давс, перец нэмнэ.
  2. Тос хайруулын тавган дээр тосоо хайлуулна. Үрсэн төмсөө нарийн котлетны хэлбэрт оруулан хоёр талаас нь бор шаргал өнгөтэй болтол шарна.
  3. Гадна тал нь шаржигнасан харин дотор тал нь зөөлөн байхаар болгоорой.

Бууцай, улаан лоольтой омлет

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 11

Орц:

  • 3 өндөг
  • 50 гр бууцайны навч
  • Помидор
  • 2 хоолны халбага сүү
  • Амтлагч

Бэлтгэх арга:

  1. Бууцайгаа усанд 3-4 минут чанаарай.
  2. Өндгөө сүү, амтлагчтай холино.
  3. Навч болон помидороо жижиглээд тосон дээр 2-3 минут зөөлөн галаар буцалгана.
  4. Ногоогоо өндөг сүүн холимогтоо хийгээд таг тавьж царцдас үүстэл шарна.
  5. Нөгөө тал руу нь эргүүлж харуулаад галаа унтрааж бэлэн болтол 5 минут орхино.

Нимбэгтэй кекс

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 13

Орц:

  • 350 гр гурил
  • 3 цайны халбага хөөлгөгч
  • Чимх давс
  • 4 өндөг
  • 220 гр элсэн чихэр (зуурмагт – 180 гр, сиропонд – 40 гр)
  • 90 мл нимбэгний шүүс (зуурмагт – 30 мл, сиропонд – 60 мл)
  • 2 нимбэгний үйрмэг хальс
  • 200 гр цөцгийн тос
  • 60 гр зөөхий
  • 1 гр ванилин

Бэлтгэх арга:

  1. Миксерт өндөг, элсэн чихэр, нимбэгний шүүс, нимбэгний үйрмэг хальс хийнэ.
  2. Дээрээс нь цөцгийн тос нэмж бага эсвэл дунд зэргийн эргэлтээр сайтар холино. Зөөхий нэмж дахин сайтар холино.
  3. Тусдаа саванд гурил, хөөлгөгч, давс, ванилин хийж холино.
  4. Хуурай орцоо шингэн орцтойгоо холихоо хутгагчаар аажим нэгэн жигд болтол хутгана. Хэт их хутгавал зуурмаг маань хөөхгүй гэдгийг санаарай.
  5. Зуухаа 180 градус хүртэл халаагаад кексний хэвээ тослоод тосолсон цаас дэвсэнэ.
  6. Зуурмагаа хэвэнд асгаад 20 минут жигнэж дараа нь зуухны температурыг 165 градус хүртэл багасгаад дахин 35 минут жигнэнэ.
  7. Сироп бэлтгэх арга: саванд нимбэгний шүүс, элсэн чихэр хийгээд зөөлөн гал дээр хутгана. Элсэн чихэр хайлах ёстой. Дахин хэдэн минут хүлээгээд аяганд хийнэ.
  8. Бэлэн болсон сиропоо кексэн дээрээ асгаарай.

Өндөгтэй талх

Өглөөний цайндаа идэх юутай ч зүйрлэшгүй 13 амттан 12

Орц:

  • 2 зүсэм талх
  • 2 өндөг
  • 100 гр тахианы цээж эсвэл хиам
  • 50 гр сонгино
  • 2 хоолны халбага майонез
  • 1 хоолны халбага гич
  • 5 гр укроп
  • Давс, перец хүссэнээрээ

Бэлтгэх арга:

  1. Зуухаа 200 градус хүртэл урьдчилан халаана. Хоёр зүсэм талхны зөөлөн хэсгийг аваад талхаа тугалган цаасан дээр тавьж 5-10 мм өндөртэй туурга үүсгэсэн байна.
  2. Листэн дээр зөөж тавиад талхны голд өндөг хагалж хийнэ.
  3. Дээрээс нь жижиглэсэн гахайн мах, ногоон сонгино тавина. Давс, перецээр амтална.
  4. Талхны ирмэгүүдийг оливын тосоор тослоод зууханд 15 минут байлгана.
  5. Гич, майонезыг хооронд нь хольж бага зэрэг халаагаарай. Талхаа гич майонезын холимог болон укроптой хольж иднэ.

 

10
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *