Амтат цэлцгэнүүрэн десерт хийх 5 жор

0

Францын цэлцгэнүүр десерт одоо болтол дэлхийн хамгийн амттайд тооцогдсон хэвээр. Бонапарт гэргийн хамт энэ амттаныг зооглон суудаг байлаа.

Үүнээс хойш цэлцгэнүүр десертний жор улам баяжсаар ирсэн бөгөөд та бүхэнд хамгийн амттайд тооцогдох жоруудаас танилцуулж байна. Ойр дотныхоо хүмүүсийг баярлуулаарай.

Будааны цэлцгэнүүр десерт

Амтат цэлцгэнүүрэн десерт хийх 5 жор 1

Орц /2 хүний порц/:

  • Чанасан будаа – 4 х.х
  • Аарц – 150 г
  • Желатин – 1 х.х
  • Тослог багатай цөцгий эсвэл сүү – 5 х.х
  • Сахар – 2 х.х
  • Ванилийн сахар
  • Нунтаг корица

Хийх арга:

  1. Будаагаа буцалгаж болгоно. Будаа, усны харьцааг савлагаанд заасны дагуу хийнэ.
  2. Багахан бүлээн усанд желатинаа дэвтээж, хөөсний дараа усны ууранд барина.
  3. Аарц, цөцгий (эсвэл сүү), элсэн чихэр, ванилийн сахар болон корицаг блендерийн тусламжтайгаар холино.
  4. Аарцны зуурмагтаа желатин, будаа нэмнэ. Сайтар хутгана. Будаагаа блендерээр урьдчилан буталж болно, хүсвэл будаагаа бүхлээр нь ч хийсэн болно.
  5. Хольсон зуурмагаа хэлбэртэй саванд хийж хөргөгчинд хийж хэлбэржүүлнэ.
  6. Цэлцгэнүүрийг савнаас нь амархан салгахын тулд халуун усанд хэдэн секунд савны ёроолыг барьсны дараа салгана.
  7. Десертээ өөрийн дуртай амтат соустай хольж идээрэй, хайлуулсан шоколад, жем гээд л таны сонголтоор.

Шоколадны цэлцгэнүүр

Амтат цэлцгэнүүрэн десерт хийх 5 жор 2

Орц:

  • Хар шоколад – 120 г
  • Сүү – 500 мл
  • Желатин – 10 г
  • Элсэн чихэр – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Юуны түрүүнд сүүгээ хөөрүүлнэ.
  2. Желатинаа авч багахан бүлээн усанд хийж дэвтээн, халуун усны ууранд барьж хөөлгөнө.
  3. Бэлэн болсон желатинаа сүүндээ хийж багахан бүлээсгэж сайтар хутгана.
  4. Хар шоколадаа жижиг жижгээр хугалж сүүндээ хийж хайлтал нь хутгасаар сүүгээ шоколадны жигд өнгөтэй болгоно.
  5. Бэлэн болсон сүүгээ хэлбэртэй саванд хийж хөргөгчид хөргөнө. Бэлэн болсон шоколадны десерт дээр шоколадны эсвэл самарны үйрмэг цацна.

Цөцгий, кивитэй бялуун цэлцгэнүүр

Амтат цэлцгэнүүрэн десерт хийх 5 жор 3

Орц:

Бялуунд:

  • Жигнэмэгний үйрмэг – 400 г
  • Цөцгийн тос – 150 г

Цэлцгэнүүрийн 1-р давхарга:

  • Кивиний амттай желе – 2 уут
  • Киви – 2 ш
  • Желатин – 25 г

Цэлцгэнүүрийн 2-р давхарга:

  • Цөцгий – 750 г
  • Сүү – 500 мл
  • Желатин – 35 г
  • Сахар – 200 г

Хийх арга:

  1. Жигнэмэгээ үйрмэг болгож цөцгийн тостойгоо холино. Зуурмаг нойтон талдаа гарт баригдаж байх ёстой.
  2. Десерт хийх савныхаа ёроолд хүнсний цаас дэвсэж дээрээс нь жигнэмэгний зуурмагаа хийж сайтар дарж хэлбэржүүлэн хөргөгчинд тавина.
  3. Хөөрүүлсэн сүүгээ хөргөж желатинаа хийж хайлтал нь сайтар хутгана.
  4. Цөцгий, сахараа миксерээр сайтар холиорой. Миксерээ унтраалгүйгээр цөцгийн дээрээ желатинтай сүүгээ нарийхан гоожуулж болгоомжтой хийж миксердэнэ.
  5. Бэлэн болсон зуурмагаа жигнэмэгний зуурмаг дээрээ асгаж буцаагаад 1 цаг орчим хөргөгчинд хийнэ. Энэ хугацаанд цэлцгэнүүр биежих ёстой.
  6. Кивиний амттай желег савлагаан дээр заасан зааврын дагуу бэлдэнэ.
  7. Кивиний хальсыг цэвэрлэж нарийхан хэрчинэ.
  8. Десерттэй савыг хөргөгчөөс гаргаж желатин биежсэн эсэхийг шалгана. Биежсэн цөцгийний цэлцгэнүүр дээрээс ногоон желег асгаж зүссэн кивигээ тавина. Хөргөгчинд хонуулаарай, өглөө таныг амтат десерт хүлээж байх болно.

“Мозаика” цэлцгэнүүр бялуу

Амтат цэлцгэнүүрэн десерт хийх 5 жор 4

Орц:

  • Өнгө өнгийн желе – 4 уут
  • Өтгөрүүлсэн сүү/сгущенка – 400 мл
  • Желатин – 85 г

Хийх арга:

  1. Өнгө өнгийн желег савлагаан дээрх зааврын дагуу бэлдэж хөргөгчинд хонуулна.
  2. Бүлээн усанд желатинийг хийж хөөлгөөд халуун усны ууран дээр барьж сайтар хутгана.
  3. Желатинаа өтгөрүүлсэн сүүтэйгээ сайтар холино.
  4. Өнгө өнгийн желег дөрвөлжин хэрчиж хүссэн хэлбэртэй савандаа сүүтэй желег хийж дээрээс нь өнгө өнгийн желег асгаж холиод хөргөгчид тавьж биежүүлнэ.

Мандаринтай тарт

Амтат цэлцгэнүүрэн десерт хийх 5 жор 5

Орц:

  • Цөцгийн тос – 100 г
  • Өндөгний шар – 2 ш
  • Гурил – 130 г
  • Нунтаг газрын самар – 30 г
  • Чимх давс
  • Сахар – 125 г
  • Ус – 200 мл
  • Чихэрлэг аарц – 300 г
  • Крахмал – 25 г
  • Өндөг – 2ш
  • Мандарин – 350 г
  • Цэвэр желатин – 1 уут

Хийх арга:

  1. Зуурмагаа бэлдэх: цөцгийн тос, гурил, самарны үйрмэг, давс болон 25 г элсэн чихрээ хольж зуурч дээрээс нь өндөгний шараа нэмнэ. Зуурмаг дээрээ бага багаар хүйтэн ус хийж хатуувтар зуурмаг болгоно.
  2. Гурилны зуурмагаа элдэхэд амар байлгахын тулд хүнсний цаас, уутны завсар хийж нимгэн болтол нь элдэнэ. Элдсэн гурилаа тарт хийх савандаа болгоомжтой хийгээрэй.
  3. Аарц дээрээ хүсвэл сахар нэмж болно. Өндөг, крахмал нэмж сайтар хутгана.
  4. Гурилын зуурмагаа хэд хэдэн газар сэрээгээр цоолж дээрээс нь аарцаа жигд тараана. 200 градусын хэмд 30 минут орчим жигнэж болгосны дараа хөргөнө.
  5. Желег зааврын дагуу бэлдэнэ.
  6. Мандаринаа арилгаж хумс хумсаар нь салгана. Мандаринаа бэлэн болсон бялуун дээрээ өрж тавиад дээрээс нь желег асгана. Десертийг хөргөгчид хийж биежүүлнэ.

 

22
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *