
Гудамжны урлаг муу нэр хүндтэй байдгаас гадна заримдаа шударга бусаар үнэлэгддэг. Яагаад гэвэл урлагийн энэ төрөл хотын саарал, бүүдгэр хэсэгт өнгө зүс нэмдэг билээ. Энэ урлагийн зарим ажлын гүйцэтгэлүүд үнэхээр гайхалтай. Тэдгээр бүтээлүүд завгүй хүнийг хүртэл зогсож, гүнзгий амьсгаа авахад хүргэнэ – ханан дээрх зургуудын гоё сайхныг мэдэрч, өгүүлж буй утга санааг ойлгохыг хичээнэ. Дээрээс нь шударгаар хэлэхэд, булан тойроод эргэхэд зөгийн бал худалдаж авч буй Winnie the Pooh эсвэл бүх төрлийн хурдан автомашинуудыг хараад танд сэтгэл хөдөлгөм гэнэтийн бэлгүүд юм шиг санагдах болно!
Та бүхэнд гайхшрахгүй байхын аргагүй гудамжны зургуудын цуглуулгыг сонирхуулж байна.
1. Хэрэв шувууд ийм том бас сүр жавхлантай байсан бол…

2. Үүнийг зурсан хүнийг тэр гарцаагүй үнсэхийг хүссэн бололтой

3. Слитеринүүд дайраад!

4. “Энэ бол муурын нүд, энэ бол тулааны үеийн сэтгэл хөдлөл…”

5. Хэрэв түүнийг тавьчихвал, бид өмнө нь гүйж байгаагүйгээрээ хурдан гүйх хэрэг гарна

6. Бүгдийг нь шүүрч авдаг хэрэг ээ

7. Бүтээлч байдлын илрэл таазнаас хүртэл харагдаж байна

8. Хайрцагнаас гарч сэтгэх үед юу болдог вэ:

9. “Хэвийн бус хэмжээтэй найзтайгаа ярилцахуй”

10. Наанаа зогсохоо болиод, хурдан гүй!

11. Аварга том тотины гавлын ясыг хуучин шар айрагны үйлдвэрийн ханан дээр зурлаа

12. Бүх энгийн байшин барилга ер бусын болох боломжтой гэдгийн баталгаа:

13. Автобуснаас ч том, маш их авьяас чадвар байж гэмээнэ үүнийг зурж чадах байх

14. Профайл дээрээ тавьж болох гайхалтай зургуудыг энд авахуулж болно гээд төсөөл дөө?

15. Гэртээ харих бүрдээ ийм зүйлс дандаа хардаг бол сайхан сан…

16. Бүх төрлийн хурдны автомашинууд

17. Үлэмж биетэй цасан гуа энэ гаражийг өчүүхэн юм шиг харагдуулж байна

18. Магадгүй бид түүнд туслах хэрэгтэй байх. Учир нь Winnie ямар нэгэн аргаар зөгийн балаа худалдаж авах хэрэгтэй

19. Энэ газрыг хонгил гэж хэлэхэд үнэхээр хэцүү юм

20. Маш олон явган зорчигчийг энэ ханын зураг айлгах нь дамжиггүй

Эдгээр ханын зургууд гайхалтай санагдах нь мэдээж, яагаад гэвэл төгс хийж гүйцэтгэсэн байна шүү дээ. Гэхдээ та зөвхөн хамгийн гоё гэсэн нэгийг нь сонго гэвэл аль зургийг сонгох вэ?







