Эдгээр 4 жорыг мэддэг байхад шүдний эмч дээр очих эсвэл үнэтэй эмчилгээ хийлгүүлэх шаардлагагүй. Шүдний өнгөрийг 100% арилгана!

3

Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг – энэ нь ч гайхалтай харагддаг!

Амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах, тухайлбал шүд болон буйлаа өвчлөхөөс сэргийлж, амны хөндийн ариун цэвэр сайтар сахих нь амнаас муухай үнэр гарах, буйл үрэвсэх болон шүд цоорохоос хамгаалдаг. Амны хөндийн ариун цэврээ сайтар сахиснаар шүдний өвчнөөс олон жилийн турш сэргийлэх боломжтой.

Шүдэнд хэрхэн өнгөр тогтдог вэ?

Аман доторх бактери хоол, хүнсний бүтээгдэхүүн болон уурагтай нийлж, өнгөрийг бий болгодог – энэ зүйл буйлны доод хэсгээр буюу шүдэнд тогтож үлддэг.

Өнгөр бэхжих үед чулуу болж хувирдаг бөгөөд энэ нь ноцтой асуудал болох буйлны үрэвсэл үүсгэдэг байна. Буйлны үрэвслийг өөрөөр “гингивит” гэж нэрлэдэг бөгөөд эхэн үед нь амархан эмчилж болно.

Байгалийн гаралтай шийдэл

Бид та бүхэнд амны хөндийн эрүүл мэнддээ анхаарахад туслах 4 төрлийн жор хүргэхээр бэлтгэлээ. Таны харж байгаачлан, эдгээр орцууд дэлгүүрүүдээр элбэг худалдаалагддагаас гадна үнэ хямд бас эрүүл мэндэд элдэв хор хөнөөлгүй.

Мөн шүдний чулуу болон амны хөндий дэх бусад бактерийг устгах болно. Тэгэхээр та туршиж үзэх л үлдлээ!

Жор 1

Орц: Улаан гоньд, гааны тос, нимбэг, ус

Бэлтгэх заавар: Стакан усанд цөөн дусал гааны тос болон бусад орцуудаас багахан хэмжээтэйгээр хийж, сайтар хутгана. Бэлэн болсон уусмалаар өдөрт 4-5 удаа амаа зайлна.

Жор 2

Орц: ½ аяга розмарин, 1 аяга шинэхэн гаа, 2 аяга ус

Бэлтгэх заавар: Усаа буцалгаж, дээр нь гаа болон розмаринаа хийнэ. 15 минут буцалгаж дараа нь хөргөнө. Уусмал хөрсний дараа амаа тэр даруйд нь зайлна.

Жор 3

Орц: 7 хоолны халбага кокосын тос, 7 цайны халбага хүнсний сод, эфирийн тос (цайны модны тос болон сармисны тос), ½ цайны халбага чихэр өвс

Бэлтгэх заавар: Бүх орцуудыг уусмал болтол нь хооронд нь сайтар холино. Уусмалаар өдөр бүр шүдний ооны оронд шүдээ угаана.

Жор 4

Орц: Кокосын тос

Бэлтгэх заавар: Цөөн хэдэн хоолны халбага кокосын тосоор 15-20 минутын турш буюу хэрэгтэй бодисыг хайлтал амаа зайлна. Өдөр бүр ингэж амаа зайлснаар амны хөндийн эрүүл мэнд сайжирч, шүдний өнгөр арилах болно.

Танд үргэлж танан цагаа шүдээрээ гялалзтал инээмсэглэж явахыг хүсэн ерөөе!

4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *