
Өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж чаддаг хүмүүс худалдаж авсан хоол хүнсээ хэрхэн угааж цэвэрлэхээ сайн мэддэг. Угааж ядаад байх юм юу байна гэж та бодож байна уу? Усаа нээлээ, урсаж байгаа усан дор хүнсээ барилаа, гүйцээ. Гэхдээ энэ жирийн мэт ажил өөрийн гэсэн нууцтай бас дүрэмтэй байх ажээ.
Та бүхэндээ жирийн нэг хүнсийг хэрхэн зөв угаах талаар танилцуулахаар бэлдлээ. Бид үнэндээ байнга буруу угааж байжээ.
Хөлдөөсөн ногоо

Гоё гоё өнгөтэй хөлдөөсөн ногооны цуглуулга ажил ихтэй хүмүүсийн амьдралыг маш их хөнгөвчилдөг: халсан тосондоо эсвэл буцалж байгаа усандаа шууд хийгээд л болгочихно. Гэхдээ хөлдөөсөн ногоо хэрэглэхэд өөрийн гэсэн нууц бий. Ихэнх хэрэглэгчид ногоог хөлдөөхөөс өмнө угаасан гэж боддог. Тийм ч учраас хэрэглэхээсээ өмнө хөлдөөсөн ногоог угаадаггүй, хэрвээ өндөр хэмээр болгох гэж байгаа бол угаахгүй шууд хэрэглэх боломжтой. Хэрвээ al dente байдлаар хэрэглэх гэж байгаа бол заавал угаах ёстойг анхаараарай. Хэдий та өөрөө хөлдөөсөн байсан ч хамаагүй. Заавал угааж хэрэглэнэ.
Будаа

Бүх төрлийн будааг агшааж идэхээсээ өмнө 3-4 удаа сайтар угааж цэвэрлэх ёстой, ялангуяа урт нарийн будааг сайтар угааж байгаарай. Будаанд тоос шороо зэрэг өөр бусад бохирдол их байдаг. Мөн будааны крахмал нь будаанд ихээр агуулагддаг. Крахмалыг нь гүйцэд угааж цэвэрлээгүй будаа наалдамхай, нялцгай болохоос гадна гадаад үзэмж нь идэх дур хүсэлт төрүүлэхгүй. Харин сайтар угаасан будаа нь ширхэг ширхэгээрээ сална. Мөн крахмалын агууламжтай бүх будааг сайтар угаана – эрдэнэ шиш эсвэл буудайн – хэд хэдэн удаа угаагаарай, өөрөөр хэлбэл угааж байгаа ус нь тунгалаг болтол нь угаана.
Миди болон эмгэн хумс/хясаа

Хясаатай бүх төрлийн далайн гаралтай амьтныг сайтар угааж хэрэглэнэ, хөлдөөснийг авсан ч хамаагүй угаагаарай. Хясаанд далайн элс болон ургамлын нян үржсэн байдаг. Уг нян нь таны хоолны амтыг муутгана, танд хоолны амт гутаах “амтлагч” хэрэггүй биз дээ?
Сүү болон сүүн бүтээгдэхүүн

Цаасан болон шилэн савлагаатай сүү, тараг болон өөр бусад төрлийн уудаг сүүн бүтээгдэхүүнийг заавал угаасны дараа хэрэглэнэ. Савлагаатай сүү дэлгүүрийн лангуун дээр байхдаа хэчнээн ч худалдан авагчийн гарт өртсөн юм, бид мэдэхгүй. Тэднийг ч буруутгах аргагүй – худалдан авалт хийхээсээ өмнө үйлдвэрлэсэн огноог харах нь зүйн хэрэг. Дараа нь савлагаатай сүү нь кассчин дээр очно – тэнд ариун цэвэр дээд зэргээр хангагдаагүй. Савлагааг задлаад бид амаар нь сүүгээ ууна эсвэл хэрэглэнэ – ингээд л хавь ойроос цугларсан нянгийн аялал эхэллээ. Тиймээс савлагааг онгойлгохоос өмнө сайтар угааж цэвэрлэж байгаарай.
Загас

Түүхий загасыг угаах шаардлагагүй, гэхдээ та түүхийгээр нь идэх гээгүй л бол шүү дээ. Халуун хэмд болгох явцад бүх нян устаж үгүй болно, харин түүхий загасыг угааж цэвэрлэж байхад нян гал тогооны хана, угаалтуурт наалддаг. Тиймээс түүхий загасыг хоолонд бэлдэхдээ ашигласан хутга, махны мод, гар зэргийг сайтар угааж цэвэрлэх шаардлагатай.
Байцаа

Цэцэгт, брокколи, улаан, цагаан, бөөрөнхий – гээд бүх төрлийн байцааг хэрэглэхээс өмнө заавал угааж цэвэрлэх ёстой. Цэцэгт болон брокколиг салаа болгоноор нь хувааж тусад нь угааж цэвэрлэнэ. Харин улаан болон цагаан бөөрөнхий байцааг цэвэрлэх ажил маш сонирхолтой. Угаахаасаа өмнө 2-3 давхар навчийг нь салгаж авна, яагаад гэвэл дээд давхаргуудад шороо тоос чигжсэн байх магадлалтай. Уксустай ус нь навчны завсар үржсэн нян болон хортон шавжийг устгадаг. Байцаагаа хэдэн минутын турш уксустай усанд хийнэ, дараа нь урсгал усанд сайтар зайлаарай – энэ л тохиолдолд ногоо бүрэн цэвэрхэн болж чадна.
Лаазтай ундаа

Лаазтай хийжүүлсэн ундаа эсвэл савлагаатай шүүс амтархан уух ямар таатайг та мэднэ, ялангуяа халуун өдрүүдэд: мөнгөлөг савлагаа нь ундааг хүйтэн байхад тустай, бас улам амттай болгоод байна уу гэлтэй. Гэхдээ лаазыг яаран урууландаа хүргэлгүй түр хүлээ: үйлдвэрээс гараад дэлгүүр хүртэл тоос шороотой машинд явсан, тэгээд ч дэлгүүрийн лангуун дээр байгаа ундаанд хүн болгон л хүрсэн байгаа. Тиймээс боломжоороо лаазны амыг сайтар угаагаарай, ядаж ч л амны цаасаар арчсаны дараа ууж эхэл. Лаазтай ундааг аль болох аяганд хийж уухыг зөвлөж байна.
Навчит ногоо

Айсберг, руккола, энгийн ногоон навчит ногоонууд – бүх төрлийн ногоо амттай бөгөөд эрүүл мэндэд тустай. Гэхдээ хэрэглэхээсээ өмнө сайтар угааж заншаарай. Элс, хөрс шороо навчны завсраар их байгаа. Ногоог навч тус бүрээр нь салгаж хэдэн минут хүйтэн усанд сойно. Дараа нь навч тус бүрээр нь урсгал усанд угаагаад цаасан даавуунд арчиж илүүдэл усыг нь шингээж авна. Ингээд л салат хийхэд бэлэн боллоо.
Алим

Аль болох эх орондоо ургаж байгаа алим авч идэхийг хичээгээрэй – яагаад гэвэл тээвэрлэлт даах элдэв бодисоор бүрээгүй байдаг. Хэрвээ холоос тээвэрлэж ирсэн алим авч байгаа бол хамгийн гол нь зөв угааж идэх ёстой. Жимсийг содтой усанд 12 минут байлгана, гадаргууд нь агуулагдах пестицидийг ч арилгана. Өөрөөр хэлбэл алим бүрэн аюулгүй болж байгаа юм.
Хоол бэлдэх эсвэл хоолтой холбоотой өөрийн гэсэн нууц танд байдаг уу? Хоол хүнс цэвэрлэх таны хувийн лайфхак байгаа бол бидэнтэй хуваалцаарай.








Bayarmaa Altantsetseg
2019/03/21 at 16:07
Goo Maral
Khorolsvren Battumur
2019/03/21 at 17:10
Nar Mandah
Odbayar Natsagdorj
2019/03/21 at 17:56
Tslmn Lhagva
Gankhvleg Xvlegee
2019/03/21 at 22:18
Д. Байгал