Зүрхний шигдээс өвчний 3 төрөл бий: тэдгээрээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй 7 арга

1

Мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээллэж байгаагаар АНУ-д л гэхэд жил бүр ойролцоогоор 735,000 хүн зүрхний шигдээс болдог байна. Зүрхний энэ өвчин 60 секунд тутамд хэн нэгний амь насыг авч оддог гэсэн судалгаа ч бий – АНУ-ын хувьд 7 үxэл тутмын нэг нь зүрхний шигдээсээс болсон байдаг. Энэхүү аймшигтай үзүүлэлт яагаад зүрхний шигдээс өвчний төрлүүдийн талаар судалж, хэрхэн урьдчилан сэргийлэх аргыг мэдэж байх ёстойг анхааруулж байна – үр дүнд нь та дээрх статистикийн нэг хэсэг болохгүй.

Тэгвэл зүрхний шигдээс юунаас болдог вэ? Цус болон хүчилтөрөгч нь зүрхэнд венийн судсаар дамжин очдог. Энэ судас төмөр, холестеролоор бөглөрөх үед цусны урсгал хязгаарлагддаг. Үүнээс болж цээж өвдөх эсвэл хоолой хавдахад хүрдэг байна. Төмөр болон өөх тос нэмэгдэх нь судсыг бөглөрүүлэх үндэс болдог. Зүрх хэвийн ажиллахын тулд хүчилтөрөгч хэрэгтэй болох ба үр дүнд нь зүрхний шигдээс болно.

3 төрлийн зүрхний шигдээс өвчин байдаг

1. Венийн судасны агшилт (CAS)

Өөрөөр чимээгүй зүрхний шигдээс ч гэж нэрлэдэг. Та энэ төрлийн зүрхний шигдээсийг “MRI”, “EKG” шинжилгээ эсвэл цусны шинжилгээ өгсөн ч мэдэхгүй байх боломжтой. Шинж тэмдэг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох эсвэл ханиад хүрэх үед илрэх шинж тэмдгүүдтэй адилхан байдлаар илэрнэ. Бусад илрэх боломжтой шинж тэмдгүүд гэвэл цээж, нуруу, эрүү эсвэл гар орчмын булчин хөндүүрлэх болон ядарч сульдана. Энэ төрлийн зүрхний шигдээс тэгтлээ аюултай биш боловч ирээдүйд дахиад зүрхний шигдээс болох магадлалтай гэдгийг анхаараарай.

 

2. “NSTEMI”

Энэ төрлийн зүрхний шигдээс венийн судас бөглөрөх үед бий болдог. Цусны судсыг рентгенээр харах үед хэр зэрэг бөглөрсөн болох нь харагдана. Цусны шинжилгээгээр тропонин уургийн түвшин давхар тодорхойлох боломжтой. Шинж тэмдэг нь цээж орчмоор хүчтэй өвдөх эсвэл зангирах, амьсгал давчдах, эрүү, хүзүү, нуруу эсвэл гэдсээр хөндүүрлэх, толгой эргэх, нүд харанхуйлах болон хөлөрнө.

 

3. “STEMI”

Хамгийн түгээмэл тохиолддог зүрхний шигдээс. Венийн судас бүхэлдээ бөглөрөх үед тохиолддог ба зүрхэнд маш ноцтой гэмтэл учруулдаг. Шинж тэмдэг нь цээжний төв хэсгээр өвдөх, зангирах, нуруу, эрүү, гар эсвэл хүзүү орчмоор хөндүүрлэж өвдөнө. Бусад илрэх шинж тэмдгүүд гэвэл толгой өвдөх, дотор муухайрах, нүд харанхуйлах, толгой эргэх, амьсгал давчдах, сэтгэл түгших гэх мэт.

 

Зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх 7 арга

“АНУ-ын Зүрх Судасны Байгууллага”-аас зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг сануулж байна. Дараах зүйлсийг хийх хэрэгтэй.

1. Тамхи татахаа болих. Тамхи татах үед таны зүрхний хэм болон цусны даралт нэмэгддэг. Тамхи татах нь бас судсыг бөглөрүүлж, цусыг өтгөн болгож, уушгийг давирхайгаар дүүргээд зогсохгүй зүрхний шигдээс болох эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна.

2. Шим тэжээлээр баялаг хоол хүнс идэх нь цусны даралт, холестерол, чихрийн шижин болон биеийн жинг хянах боломжийг олгодог – эдгээр нь бүгд зүрхний шигдээс болоход нөлөөлдөг хүчин зүйлс юм. Улаан мах, шарсан хоол хүнс болон сахарын оронд жимс, хүнсний ногоо, бүхэл үр тариа, тос багатай цагаан идээ болон хар мах идэх хэрэгтэй.

3. Идэвхтэй байх. Идэвхтэй байснаар жингээ барьж чадах ба цусны даралт, холестеролын хэмжээг бууруулж, таны зүрхийг илүү хүчирхэг бас бүтээмжтэй болгоно. Иймээс өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байгаарай.

4. Чихрийн шижин, цусны даралт ихсэх, холестерол нэмэгдэх болон хэт таргалалт зэрэг эрүүл мэндийг муутгадаг асуудлуудаас холуур байх хэрэгтэй. Эс бөгөөс таны зүрхний шигдээс болох эрсдэл улам нэмэгдэнэ.

5. Стрессээс ангижрах. Стресс цусны даралтыг ихэсгэдэг – үр дүнд нь зүрхний шигдээс болно.

6. Согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулах. Согтууруулах ундаа цусны даралтыг ихэсгэж, зүрхний хэмнэлийг алдагдуулдаг байна.

7. Холестеролын хэмжээг ихэсгэх, цусны даралтыг өндөрсгөх эсвэл чихрийн шижин өвчин тусах зэрэг асуудлыг хянаж чадвал зүрхний шигдээс болно гэж айх хэрэггүй.

10
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tsewelmaa Gombojaw

    Tsewelmaa Gombojaw

    2018/12/19 at 15:33

    Gombojav Tsogzolmaa

  2. ErdeneTsetseg Dugerjav

    ErdeneTsetseg Dugerjav

    2018/12/19 at 16:39

    Genet dazjruu hund orgiod huiten huls garch bagaad orchin haragdahgui bolood bie suldaad baih yum .ene aymar uchirtai yum boloo…

  3. Nandin Erdene

    Nandin Erdene

    2018/12/19 at 18:24

    Battsetseg Khishigt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *