Ээжүүд анхаарлаа хандуулаарай! Таныг “хортой” ээж болж байгааг илтгэх 7 шинж

1

Ээжүүд үргэлж хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүх зүйлийг хийж байна гэж боддог. Гэвч тэд заримдаа хүүхдээ дарaнгуйлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь үгүй хийж, хил хязгаарыг шаардлагагүй зүйлээс болж давдаг. Харамсалтай нь ихэнх ээжүүд энэ мэтчилэн хүүхдэдээ буруугаар нөлөөлж байгаа гэдгээ өөрсдөө ухамсарладаггүй. Хэдийгээр ээж нь хүүхдэдээ зааж зөвлөх ёстой ч гэлээ, эцэг эхийнхээ үүргийг биелүүлж байна гэх нэрийн дор хүүхдийнхээ амьдралыг үгүй хийх нь буруу юм.

“Хортой” ээжийн шинж

1. Та бүх зүйлийг шүүмжилдэг

Та хүүхдээ хамгийн шилдэг нь байхыг хүсдэг. Та тэдний гаргасан алдаа болон бүтэлгүйтэл болгоныг өлгөж аваад байх нь тус болно гэж бодож байна уу?

“Чи үнэхээр залхуу байна, байгаа байдал чинь бусад шиг цаг нөхцөөсөн харагдаж байна… Хэрэв би биш бол өөр хэн чамд үнэнийг чинь хэлэх юм?”

Та хүүхдэдээ гаргасан алдааг нь ойлгуулахыг хүсэж байгаа. Гэвч байнга шүүмжлэх нь түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулна.

pathdoc / Shutterstock.com

 

2. Та тэдний хувийн орон зай руу хэтэрхий нэвтэрдэг

Бүх эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовдог, гэхдээ заримдаа хэтэрхий их санаа зовох хандлагатай байдаг. “Хортой” ээж хүүхдийнхээ өрөөнд орохдоо хаалгыг нь тогшдоггүй бас юу хийж байгааг нь сэмхэн чагнадаг. Хүүхдэдээ ямар байх ёстой болон хэнтэй уулзах, болзохыг нь хүртэл шийддэг. Энэ хандлагын үр дүн хүүхдэд маш их сөргөөр нөлөөлнө.

 

3. Та хүүхдээ хангалттай магтдаггүй

Та хүүхдэдээ буруугаар нөлөөлчих вий гэж бодсоноосоо болоод хүүхдээ тэгтлээ их магтаж, сайшаадаггүй.

“Хэрэв би түүнийг магтсанаас болж тэр өөрийгөө төгс гэж бодож, хичээл зүтгэл гаргахаа байчихвал яах вэ?”

Гэвч энэ нөхцөлд таны зөв гэж хэлэхэд учир дутагдалтай. Таны бодож байгаа шиг зүйл болох нь юу л бол. Хүүхдээ магтаж, сайшаахаа зогсоох хэрэггүй – энэ нь тэдэнд урам зориг хайрлана.

pathdoc / Shutterstock.com

 

4. Та хүүхдээсээ болж маш их зовж шаналдаг гэж боддог

Та магадгүй хүүхдийнхээ хийж байгаа бүх зүйлээс болж зовж шаналдаг гэж боддог байх:

“Тэр миний амьдралыг cүйтгэх гэж төрсөн”

“Тэр миний санааг зовоох гэсэндээ л оройтож байгаа”

“Тэр миний тэвчээрийг барахыг хүссэндээ муу сурч байгаа”

Таны хүүхэд өөр шалтгаануудаас болж дээрх нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэж та бодож үзсэн үү?

 

5. Та хүүхдээ бусадтай харьцуулдаг

Нараагийн охин онц сурлагатан!

Та тэр охины талаар хүүхдэдээ жишээ авч хэлсэн байх. Хэдий тийм боловч, хүүхэд ийм үг сонсоод илүү хичээх хэрэгтэй юм байна гэж хэзээ ч боддоггүй. Харин эсрэгээрээ би бол муу сурлагатан, хэнд ч хэрэггүй юм байна гэж ойлгодог байна.

anna.danilkova / Shutterstock.com

 

6. Та хүүхдийнхээ найз нь болох гэж хичээдэг

Хэрэв та хүүхэдтэйгээ итгэлцэл дээр үндэслэсэн харилцаа тогтоохыг хүсэж байвал түүний сайн найз болох гэж хичээх хэрэггүй. Хүүхдэд ээжийнх нь удирдлага, хяналт хэрэггүй. Харин хүүхдээ ойлгодог, дэмждэг сайн ээж болох гэж хичээх нь зөв юм.

 

7. Та хүүхдэдээ тушаадаг

Та хүүхдээрээ ямар нэгэн зүйл хийлгэх үедээ захирангуй тушаадаг. Та уйлах үедээ хүүхдээрээ заавал аргадуулахыг эрхэмлэдэг. Танд түүний мэдрэмж, төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл тэгтлээ хамаагүй. Та өөрийнхөө зан чанарт л анхаарах хэрэгтэй.

Ээж бүхэн л хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг. Гэвч заримдаа бид буруу арга барилаар тэднийг хүмүүжүүлэх нь бий. Танд дээрх шинжүүдээс байна уу?

30
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tserendorj Jargalsaihan

    Tserendorj Jargalsaihan

    2018/12/20 at 21:58

    Vnheer vnen yma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *