Ээж гэдэг хүн энэ хорвоо дээрх чиний хамгийн сайн найз гэдгийг батлах 11 зүйл. Юу ч үүнийг өөрчилж чадахгүй!

3

Хэзээ ч дуусашгүй дэмжлэг, хүндэтгэл болон сайхан сэтгэл, мөн маш их тэсвэр тэвчээр бас хайр. Эх, үр хоёрын хоорондын холбоог дан ганц гентэй холбож тайлбарлах нь өрөөсгөл ойлголт. Ээжүүд хүүхдүүдээ урамшуулж, үзэл бодол болон эргэлзээг нь сонсож, хэрхэн өөрийгөө хайрлах ухааныг зааж, 24/7 цагаар бидэнд анхаарал тавихад бэлэн байдаг. Тэд бол үр хүүхдүүдийнхээ супер баатрууд. Хэрэв тэд хүүхдийнхээ сайн найз болохоор шийдэх юм бол, энэ нь хорвоо дээрх хамгийн гайхалтай шийдвэр байх болно!

Өнөөдөр бид эх-үрийн харилцааны тухай сэдвийг хөндөж, энэ хоёр хүн хоорондоо ямар өвөрмөц холбоогоор нөхөрлөдөг болохыг илтгэх шинжүүдийг хүргэх болно. Бид та бүхэндээ юу олж мэдсэнээ дуулгахаас тэсэн ядан хүлээж байна!

1. Таны ээж бол таны хамгийн том фен

Тэр танд хамгийн эхний өдрөөс эхлэн итгэл хүлээлгэх болно, заримдаа тэр танд таниас ч илүү их итгэнэ. Та амьдралдаа юу ч төлөвлөсөн бай, тэр үргэлж таны эргэлзээг үгүй хийж, таныг дэмжих зорилгоор хажууд чинь байна. Түүний хүсэх цорын ганц зүйл бол, таныг сайн сайхныг мэдрээсэй гэх сэтгэл бөгөөд үүний тулд тэр бүхнийг хийх болно.

© The Little Mermaid / Disney

 

2. Тэр үргэлж таны дуулгах сонин сайхныг сонсоно

Бидний амьдралд сайхан зүйл тохиолдоход, найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ тэрхүү баярт мөчийг хуваалцахыг хүсдэг. Гэхдээ бүх зүйлийн талаар хамгийн эхэнд мэдчихсэн байдаг хүн бол яах аргагүй ээжүүд. Тэд таниас ч илүү баярлана, заримдаа тэдний сэтгэл хөдлөлийг хараад та гайхаж ч мэдэх юм.

© The Simpsons / Fox

 

3. Түүний зөвлөгөө танд чухал, таных ч бас түүнд чухал

Таныг эргэлзэх үед, хамгийн түрүүнд туслах хүн ээж чинь байх болно. Түүний бодол, зөвлөгөө хүнд хэцүү үед хэргээ гаргана. Та харин айж байгаа зүйлийнхээ талаар түүнд үнэнээ хэлэх хэрэгтэй ба хариуд нь тэр танд эргэлзэлгүй туслахыг хичээнэ. Нөгөө талаасаа, таны ээж таниас бас тусламж хүсэж болно, яагаад гэвэл тэр таныг итгэж болох хүн гэдгийг маш сайн мэддэг учраас тэр.

© Terms of Endearment / Paramount Pictures

 

4. Та түүнтэй илэн далангуй харьцана

Таны толгойд ямар ч зүйл эргэлдэж байсан хамаагүй, сайн, муу эсвэл хүнд хэлэхийн аргагүй – та үргэлж түүнтэй илэн далангуй харьцана. Тэр таныг шүүмжлэхгүй, харин ч ойлгохыг хичээнэ, таны бүх нууцыг чандлан хадгална. Ээжүүд зөвлөгөө өгөхдөө гаргууд байдаг шигээ, нууцыг хадгалж, хэрэгтэй үед үр хүүхдээ сонсохдоо чадварлаг хүмүүс.

© Akeelah and the Bee / Lionsgate Films

 

5. Тэр танд үргэлж үнэнийг хэлнэ

Таны ажлын хамт олон, найз нөхөд чинь танд таатай санагдаж болох ч, ээжид чинь ямар нэгэн зүйл тиймэрхүү мэдрэмжийг төрүүлсэн бол тэр шууд л ярьж эхэлнэ. Ээжүүд үр хүүхдэдээ голыг нь олсон үнэнийг хэлдэг, хэдийгээр заримдаа тэдгээр үнэнийг сонсоход хэцүү байсан ч гэсэн. Таны одоогийн хайр дурлалын харилцаа, өмссөн хувцас эсвэл амьдралын хэв маяг – тэр танд хамгийн сайн сайхныг хүссэндээ л хэлж байгаа юм шүү.

© Moana / Disney

 

6. Тэр таны бодлыг сонсож, ойлгохыг хичээнэ

Ээжтэйгээ өрнүүлсэн харилцан яриа үргэлж сайхан байдаг, яагаад гэвэл тэр таны бодлыг сонсож, ойлгохыг хүсдэг. Тэр таны бодлыг хүндэтгэж, заавал өөрийнхөөрөө байлгах гэж хичээдэггүй. Ээжүүд үр хүүхдэдээ тохиолдсон асуудлаас зугтаах эсвэл үзэл бодлыг нь өөрчлөлгүйгээр туслахыг эрхэмлэдэг.

© Lady Bird

 

7. Тэр бүхий л цаг үед таны төлөө байна

Хэдийгээр та гэрээсээ хол байгаа ч гэсэн, та ээж рүүгээ шөнө эсвэл завгүй байх үед нь залгалаа ч гэсэн, тэр үргэлж таны дуудлагад хариу өгөхөд бэлэн байдаг. Хэрэв танд тусламж хэрэгтэй болох юм бол тэр ямар ч асуудал байсан тусламжийн гараа сунгахад бэлэн байна. Тэр бол амьдралын ямар ч үед таныг хамгийн ихээр дэмжигч гэдгийг санаарай.

© Mulan / Disney

 

8. Өөрийгөө яагаад байгааг ч ойлгохоо байх үед тэр таныг өөрөөс чинь ч илүү хайрлана

Сэтгэлээр унах үе амьдралд олон тохиолдоно, үүнд зөндөө их шалтгаанууд хамааралтай. Тэдгээр хүнд хэцүү цаг үед, таны ээж хажууд чинь байж, энгийн үеийнхээс ч илүүтэйгээр таныг хайрлана. Тэр танд өөрийгөө хайрлах ухааныг зааж, оюун санаандаа анхаарал тавих ямар чухал болохыг хэлж өгнө.

© Little Women / Sony Pictures

 

9. Тэр үргэлж найзуудад чинь ам сайтай байна

Ээжүүд сонирхолтой хүмүүс байдаг, их ч зүйлийг мэддэг, бас сүүлийн үеийн трендээс хоцорно гэж үгүй. Та хоёр хоёулхнаа цагийг хамт өнгөрүүлэхдээ дуртай, тэр тусмаа ээж чинь найзуудтай чинь хамт цагийг өнгөрөөхдөө төвөгшөөхгүй. Үнэндээ таны найзууд ч гэсэн ээжид чинь дуртай байдаг, учир нь тэр өөрөө залуу байсан гэдгээ ухамсарлаж, хүүхдийнхээ найзуудыг хүндэтгэдэг.

© Life of the Party / Warner Bros.

 

10. Тэр танд санаа зовно

Таны амьдрал, эрүүл мэнд болон хайр дурлалын харилцаа ээжид чинь маш их хамаатай. Тэрнийх ч бас танд хамаатай. Гэхдээ ээжүүд өөрийнхөөсөө илүү үр хүүхдийнхээ аз жаргалд санаа зовдог. Тиймээс та өдөрт ядаж ганц удаа түүн рүү мессеж бичиж, амар мэндийг нь асууж, хаана байгааг нь лавлаж байгаарай. Таны хэдэн нас хүрсэн чинь энд хамаагүй. Ээжүүдэд үр хүүхэд нь үргэлж хүүхэд хэвээрээ харагддаг юм.

© The Kids Are Alright / ABC

 

11. Жил бүр та хоёрын харилцаа улам бэхжинэ

Жил өнгөрөх тусам, та хоёрын харилцаа улам сайжирч бэхжинэ. Өдөр бүр бие биенийгээ хэрхэн хүндэтгэж, хайрлаж байгааг та анзаарах бөгөөд энэ нь танд сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Төгсгөлд нь танд ээжгүйгээр амьдрах ямар хэцүү юм бэ гэж өөрийн эрхгүй санагдана.

© Wonder Park / Paramount Pictures

 

© Mean Girls / Paramount Pictures

Та ээжтэйгээ сайхан харилцаатай байдаг уу? Та хоёр хамтдаа байхдаа юу хийдэг вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.

15
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altantuya Tserennorov

    Altantuya Tserennorov

    2019/09/27 at 23:24

    Altantuya Aminzaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *