Хоёр гуравхан минутын зураг авалт хийхийн тулд олон сая доллар зарцуулсан, түүхэн дэх хамгийн үнэтэй хийгдсэн 10 киноны хэсэг

0

Далайцтай киноны зураг авалт – угаасаа л өндөр өртөгтэй хийгддэг. 20 дугаар зуунд мэдээж засал чимэглэлийг бүгдийг гараар хийдэг байлаа: материал болон ажлын хөлсөнд их мөнгө зарцуулна. Харин 21 дүгээр зуунд CGI болон компьютерын бусад эффектүүд гарч ирсэн тул гарах зардал нь тодорхой хэмжээгээр л багасчээ. Нэгдүгээрт, чанартай бас xүчин чадал ихтэй компьютер график 2021 онд гэхэд л өндөр үнэтэй хэвээрээ байна, хоёрдугаарт, зарим нэг зүйлийг компьютероор зурж чадахгүй – зурлаа гэхэд хиймэл байдал нь үзэгчдэд шууд мэдэгдэхээр байгаа юм.

Мэдээж кино ертөнцөд өөрийн гэсэн үнийн өрсөлдөөн байдаг. Бүхэлдээ их төсөвтэй хийгдсэн кинонуудаас гадна ( жишээ нь, “Titanic”,  сүүлийн үеийнхээс дурдвал “The Avengers” “Avatar”) зөвхөн хэдхэн минутын зураг авалтад хэдэн саяыг зарцуулсан кинонууд ч бий – энэ нь хамгийн их сонирхол татаж байгаа юм.

Киноны түүхэнд хамгийн үнэтэй киноны хэсэг болсон бүтээлүүдээс танилцуулахаар бэлдлээ. Эдгээрийг Топ-10 гэж шууд хэлж болохгүй байх, яагаад гэвэл кино бүтээгч болгон тухайн зураг авалтад зарцуулсан үнэ өртгийг тэр болгон зарлаад байдаггүй. Жишээ хэлэхэд, Жеймс Бондын тухай кино болох “Spectre”-ийн машин cүйтгэж cөнөөдөг хэсэгт гэхэд л 34 сая ам.доллар зарцуулсан, киноны бусад хэсгийн тухайд үнийн мэдээлэл өгөхгүй таг өнгөрчээ.

“Vanilla Sky” (2001) киноны Таймс Сквер гардаг хэсэг

Paramount Pictures

Зарцуулсан мөнгөн дүн: 1 сая ам.доллар

Тийм ээ, бүтэн нэг сая доллар, үнэндээ энэ үйл явдал ердөө 30-хан секунд л үргэлжилдэг. Энэ хэсгийн зураг авалтыг авахад учирсан хамгийн том хүндрэл нь – кино бүтээгчид Нью-Йоркийн төв болох Таймс Скверийг хэсэгхэн хугацаанд хаахыг хүсжээ. Энэ бол дэлхийн хамгийн их олон хүн холхидог газар, өдөрт 300 гаруй мянган хүн хөдөлгөөнд оролцдог гэсэн тооцоотой. Таймс Скверийг эзэнгүй болгох зардлыг тэд буулгаж чадаагүй юм. Уг нь зураг авалтыг ням гаригийн өглөөний 5-8 цагийн хооронд хийсэн ч өндөр үнэтэй гарчээ.

 

“I Am Legend” (2007) киноны Нью-Йоркийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа хэсэг

Village Roadshow Pictures

Зарцуулсан мөнгөн дүн: 5 сая ам.доллар

Бруклиний гүүрэн дээр зохион байгуулагдаж байгаа нүүлгэн шилжүүлэх ажиллагааны зураг авалт 6 шөнө үргэлжилжээ. Хэдэн мянган хүн, хэдэн арван цэpэг дaйны техник оролцсон юм. Тэгээд бас мэдээж Уилл Смитийг мартаж болохгүй.

 

“Pearl Harbor” (2001) киноны цэpгийн баазыг бөмбөгдөx хэсэг

Touchstone Pictures

Зарцуулсан мөнгөн дүн: 5,5 – 7,5 сая ам.доллар

Дэлхийн хоёрдугаар дaйны үед америкийн цэpгийн бааз руу дaйрдаг хэсгийн зураг авалтад компьютер график бараг ашиглаагүй гэдэг. Киноны найруулагч Майкл Бэй дэлбэpэлтийн зураг авалтыг бодитоор гаргахыг хүсжээ. Зураг авалтад 700 тэcрэх бөмбөг, 4000 галлон шатахуун, мөн 12 камер ашигласан. Камерын хувьд үйл явдлыг боломжит бүх өнцгөөс авахаар суурилуулсан байна. Тусгай эффектийн мэргэжилтнүүд АНУ-ын зургаан хөлөг онгоцын дэлбэpэлтийг хийжээ.

 

“The Matrix” (1999) киноны эхний хэсэг

Warner Bros.

Зарцуулсан мөнгөн дүн: 10 сая ам.доллар

Вачовскигийн анхны санаагаар киног 80 сая долларын төсвөөр батлуулах бодолтой байсан боловч студиэс түүнд 10 саяыг л төсөвлөж өгчээ. Кино бүтээгчид мөнгөө аваад бүгдийг нь киноны эхний хэсэгт зарцуулчихсан юм – боссуудад ямар ДОГЬ кино болохыг тодорхой харуулсан хэсэгт. Студийн төлөөлөгчдөд киноны эхний хэсэг таалагдсан тул Вачовскид шаардлагатай мөнгийг нь гаргаж өгчээ.

 

“Saving Private Ryan” (1998) киноны Нормандад буудаг хэсэг

DreamWorks Pictures

Зарцуулсан мөнгөн дүн: 12 сая ам.доллар

Кино эхлээд л 25 минут үргэлжилдэг цyст тyлааны зураг авалтад мянга гаруй цэpэг оролцсон юм (Ирландад зураг авалт болсон тул ирландын aрмийн цэpгүүд оролцжээ). Энэ хэсэгт үнэхээр их мөнгө зарцуулж байж л киноны тyлаан бодит болж чадсан юм.

 

“The Matrix Reloaded” (2003) киноны хурдны зам дээрх хэсэг

Warner Bros.

Зарцуулсан мөнгөн дүн: 10-15 сая ам.доллар

“The Matrix” киноны хоёрдугаар ангийн 17 минутын машинаар хөөдөг хэсгийг зүгээр нэг бэлэн машины зам дээр аваагүй. Кинонд зориулж 2 гаруй километр үргэлжлэх 3 эгнээ машин зам барьжээ. Энэ хэсгийн зураг авалт хэдэн өдөр үргэлжилснийг мэдэх үү? 3 сар!

Энэ киноны бас нэг хэсгийг энд дурдах хэрэгтэй байх – Нео хэдэн арван агент Смиттэй зoдолддог хэсэг. Нэгдүгээрт, энэ хэсгийн зураг авалт 27 хоног үргэлжилсэн, хоёрдугаарт, бодит юм шиг харагдах зураглалыг CGI-ийн (өөр ямар ч арга байгаагүй) тусламжтайгаар хийсэн нь маш үнэтэй тусжээ. Энэ хэсэгт зарцуулсан мөнгөн дүнгийн тухай олон таамаг байдаг, ямартай ч хэдэн сая ам.доллараар яригдах нь ойлгомжтой (магадгүй машин зам дээр xөөдөг хэсгээс ч үнэтэй байж болох юм).

 

“Transformers: The Last Knight”  (2017) киноны хогийн цэг дээрх хэсэг

Paramount Pictures

Зарцуулсан мөнгөн дүн: 15 сая ам.доллар

Яагаад ийм өндөр дүнтэй гардаг юм бэ гэж үү? Компьютер график болон практик эффект ашигласан юм. Бодит засал, тэр дундаа олон тооны хуучин машинуудыг бүгдийг уcтгасан. Үүнээс гадна киноны зураг авалтын багийнхан Аризонад 10 хоног томилолтоор ажиллахад тээвэр болон бусад холбогдох зардлууд өндөр гарчээ.

 

“Speed 2: Cruise Control” (1997) киноны усан онгоц хотыг cүйтгэдэг хэсэг

20th Century Fox

Зарцуулсан мөнгөн дүн: 25 сая ам.доллар

Энэ хэсгийн зураг авалтад зориулж 50 метр, 300 тонн жинтэй макетан усан онгоц барьсан. Усан онгоц явах 300 метрийн замыг ч тусгайлан барьсан байдаг. 5 минут үргэлжлэх киноны төгсгөлийн хэсгийн 1 секунд тутамд 83 мянган ам.доллар зарцуулжээ. Даанч харамсалтай нь уг кино үзэгч олонд таалагдаагүй – тэд киног тун таагүй хүлээж авсан (IMDb-ийн үнэлгээ ч аймшигтай бага – 3.9).

 

“Ben-Hur” (1959) киноны морин тэргээр уралддаг хэсэг

Metro-Goldwyn-Mayer

Зарцуулсан мөнгөн дүн: 34 сая ам.доллар (өнөөдрийн ханшаар тооцоход)

Киноны энэ хэсгийн зураг авалтад маш олон хүн оролцсон – 15 мянга. Үүнээс гадна 700 гаруй ажилтан 148 акр талбайд 300 орчим засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэв. Морин тэргээр уралддаг хэсгийн зураг авалт өөрөө 10 долоо хоног үргэлжилсэн юм. Кино өртгөө хэд дахин өсгөж олсон бөгөөд “Ben-Hur” кино нь Metro-Goldwyn-Mayer студийг дaмпуурлаас аварсан гэж үздэг ажээ.

 

“Дaйн ба энх” (1965) киноны Бородины тyлалдаан

Мосфильм

Зарцуулсан мөнгөн дүн: 100 сая ам.доллар (өнөөдрийн ханшаар тооцоход)

Киноны түүхэнд бичигдэх хамгийн үнэтэй бүтсэн киноны хэсэг ЗХУ-д хамааралтай. Бородины тyлалдааны зураг авалтад 15 гаруй мянган жүжигчин массовконд оролцсон (тухайн үеийн цэpгийн хувцас өмсөж мөн бүрэн зэвcэглэсэн цэpгийн дүр). Дaйн тyлааны хэсгийг бодитоор гаргахын тулд 23 тонн тэcрэх бодис, 40 мянган литр кeросин ашиглажээ. Үүнээс гадна уг тyлаантай хэсэгт үнэндээ 120 гаруй мянган хүн оролцсон гэсэн яриа ч олны дунд явдаг.

 

Бонус: “Superman Returns” (2006) киноны хасагдсан хэсэг

Andre Johnston

Зарцуулсан мөнгөн дүн: 10 сая ам.доллар

Супермен Криптонд ирж цагийг өнгөрөөдөг хэсэг киноны сүүлчийн ангийн төгсгөлд гарах байсан ч хасагдсан юм. Энэ хэсэг киноны төсвөөс 10 саяыг нь авчээ, даанч кино бүтээгчид энэ хэсгийг хэрэггүй гэж хэзээ хойно нь тооцсон байдаг. Энэ утгаараа, киноны түүхэнд хасагдсан хамгийн үнэтэй хэсэг болж байгаа юм.

2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *