Зурхайн ордуудад ямар цэцэг ээлтэй байдгийг эндээс мэдэж аваарай. Өөрийн сахиус болсон цэцгийг гэртээ тарьж ургуулбал таны амьдралд эерэгээр нөлөөлнө

1

Тасалгааны цэцэг – зөвхөн тасалгаа чимэглээд зогсохгүй мөн зурхайн орд бүрийн сахиус болдог байна. Өөрийнхөө ордыг сонгоод ямар цэцэг таны анд нөхөр, туслагч болохыг мэдээрэй.

Хонь – шүст цэцэг буюу суккуленты

panattar / Shutterstock.com

Энэ цэцэг авхаалжтай, хуурай хөрсөнд ч ургах чадалтай, тиймээс өөрийн тэвчээрийг Хонинийхонтой харамгүй хуваалцана.

 

Үхэр – нил цэцэг буюу фиалки

Энэ ургамлын цэцэг нь тав тух, баяр хөөрийн уур амьсгалыг оруулдаг утгаараа Үхрийнхэний гэрт тав тухыг яриангүй авчирна.

 

Ихэр – хэрээ нүд буюу аспарагус цэцэг

Агаар шиг хөнгөн мэдрэмжийг төрүүлэх энэ цэцэг Ихрүүдэд өөдрөг сэтгэл санааг бэлэглэнэ. Энэ ордныхон хөнгөн бөгөөд санаа зовох зүйлгүй амьдралд дуртай шүү дээ.

 

Мэлхий – мөнгөний мод

Мэлхийнхэн гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэдэг, тэд санхүүгийн амжилтад хүрэхийг хичээнэ. Тиймээс мөнгөний мод тэдний туслагч, үнэнч найз нь болох юм.

 

Арслан – хятад сарнай

Ozgur Coskun / Shutterstock.com

Тод өнгийн цэцэг нь яах аргагүй өөртөө анхаарал татдаг, тиймээс Арсланд тохирох сахиус болно.

 

Охин – лагийн хуяг цэцэг буюу монстера

saam3rd / Shutterstock.com

Энэ цэцэг албан тасалгааг үнэхээр их чимдэг. Охины ордныхны хувийн хөгжлийн шат өөд алхахад лавтайяа тусална.

 

Жинлүүр – мөнхрөө буюу сансевиерия

Stenko Vlad / Shutterstock.com

Жинлүүрийнхэн бүх зүйлийг тэнцвэртэй байлгахыг эрмэлздэг. Мөнхрөө цэцгийн навчны ургалт, өнгө зүс ч тайван байдлыг илтгэх тул жинлүүрийнхэнд дотоод сэтгэлийн амар амгаланг олоход тусална.

 

Хилэнц – кактус

Wollertz / Shutterstock.com

Кактусыг өргөстэй, царай муутай цэцэг гэж бодож явдаг бол буруу шүү. Ихэнх кактус цэцэглэдэг юм. Гэхдээ зөвхөн цөөн тооны хүмүүс л тэр цэцгийг олж хардаг юм. Хилэнцийн булингаргүй дотоод сэтгэл тэр болгонд нээлттэй биш, цэцэглэж буй кактус нь яг л энэ ордны сахиус болно.

 

Нум – нимбэг

Subbotina Anna / Shutterstock.com

Гэрийн нөхцөлд нимбэг тарих – ар араасаа цуврах адал явдал, сорил. Нумынханд яг л тохирох зүйл дээ. Энэ ургамал хэнийг ч шинэ мэдлэгийн эрэлд гаргуулна.

 

Матар – бонсай

Жижигхэн, гэхдээ жинхэнэ мод – хөдөлмөрч, хүчтэй Матрынхны сахиус болно. Мөн сонирхолтой уламжлалыг ч гүйцэтгэнэ: тодорхой хугацаанд титмээ засаарай.

 

Бумба – сүүт өвс буюу пуансеттия

Lebedeva Mari / Shutterstock.com

Зурхайн энэ орд шинэ санаа оноогоор байнга баялаг явдаг, харин хурц өнгөтэй сүүт өвс эсвэл өөрөөр түүнийг “зул сарын од” хэмээгдэх энэ цэцэг Бумбынхныг олон санаагаа хэрэгжүүлэхэд тусална.

 

Загас – цахирмаа

Cls Graphics/Shutterstock.com

Энэ цэцгийн зөөлөн дэлбээ нь яг л Загасны дотоод сэтгэлийг санагдуулам. Цахирмаа – маш олон уран зураачдын бүтээл дээр байдаг, харин ихэнх Загасныхан – төрөлхийн уран бүтээлч хүмүүс байдаг ажээ. Магадгүй цахирмааг өөрийн сахиусаар авахад Загас уран бүтээлийн онгoдоор огт тасрахгүй биз ээ.

81
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhgerel Enkhsukh

    Enkhgerel Enkhsukh

    2021/05/28 at 11:21

    humh

  2. Саран

    2022/04/04 at 17:32

    Загасны ордныхон сайхан тарсанд баяраллаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *