3 хүртэлх насны хүүхдийг ямар хоол хүнсээр хооллохыг хориглох вэ? Хүүхдэд харшил үүсгэх болон хоол боловсруулах эрxтний эмгэг үүсгэх аюултай хоол хүнс

2

3 хүртэлх насны хүүхдийн дархлааны үндэс суурь тавигдаж байдаг бөгөөд энэ нь насан туршийн дархлааны эхлэл юм. Тийм учраас энэ үеийн хооллолт шим тэжээлтэй, эрүүл байх ёстой. Хүүхэд хооллох асуудалтай зөвхөн залуу эхчүүд ч тулгараад зогсохгүй мөн хоёр, гурван хүүхэдтэй буюу хэд хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн туршлага суусан ээжүүд ч мөн яг л анхны хүүхдээ өлгийдөж авсан шигээ л тулгарах ажээ. Хүүхэд болгон өөрийн гэсэн онцлогтой, давтагдашгүй, тийм учраас хүмүүжүүлэх, өсгөх арга барилууд ч харилцан адилгүй байхад хүргэнэ.

kristadarinlord / instagram

6 сар хөхөө хөхүүлсний дараанаас эхлээд хүүхдийн ходоодыг төрөл бүрийн хоол хүнсэнд аажим дасгах ажлууд эхэлдэг. Энэ хугацаанд туршилт хийх огт хэрэггүй, яагаад гэвэл томчуудын ямар ч асуудалгүй иддэг хоол хүнс хүүхдэд тохирохгүй байх ажээ.

andras_csontos / Shutterstock.com

Буруу хооллолтын гаж нөлөө – харшил, гэдэс ихээр дүүрэх, хордлого, тэр бүү хэл үхэлд ч хүргэх аюултай. “Томчууд”–ын хоолны ширээн дээрх ихэнх хоол хүнс нуугдмал халдвар тээгч байдаг. Энэ халдварт хүүхдийн бие махбодь хүчгүйднэ. Үүнээс гадна хүүхдийн хоол боловсруулах эрхтэн бүрэн хөгжөөгүй байхын зэрэгцээ хоол боловсруулах ферментүүдийн ялгаруулалт ч бүрэн явагдаж чаддаггүй. Тиймээс хоолоо боловсруулах гэж ходоодондоо удаан байлгана, ингээд гэдэс ходоодонд исэлдэх үйл явц явагдаж хор ялгаруулж эхэлдэг. Ялгаруулсан хор нь цусанд орно. Тиймээс чухам ямар хоол хүнс хүүхдэдээ өгөхөөс эрс татгалзах ёстой вэ?

3 хүртэлх насны хүүхдийг ямар хоол хүнсээр хооллохыг хориглох вэ?

1. Сүү

Үнээний сүү хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай гэж үзэх эмч нар их, учир нь сүүнд агуулагдах лактоз нь хүүхдийн хоол тэжээлд зайлшгүй байх ёстой бодис юм. Харин зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүүхдийн кашийг тусгайлан бэлдсэн бэлдмэлээр л хийх ёстой ажээ. Үүний шалтгаан нь харшлаас зайлсхийх, хүүхдийн ходоод гэдсийг хямрахаас хамгаалахад оршино. 3-аас дээш насны хүүхдүүд тослогтой үнээний сүүг боловсруулах чадалтай болдог.

2. Шоколад

Кофеин болон сахар – хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаанд өндөр ачаалал өгөх хортой хүнс юм. Хүүхдийг том болтол сахаргүй шоколадаас ч татгалзана.

New Africa / Shutterstock.com

3. Газрын самрын тос

Хүүхдийн идэх дуртай их амттай самрын тос, гэхдээ 3 хүртэлх насны хүүхдэд өгөхөөс эрс татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл харшил хөдөлгөх өндөр эрсдэлтэй хүнс юм. Ялангуяа гэрийн нөхцөлд бэлтгэсэн тос маш юултай, харшлаас гадна богино хугацаанд мөөгөнцөртөж хөгцөрдөг байна.

4. Интоор, усан үзэм болон давжаа улаан лооль

Түүхий ногоо, жимсгэнэ, тэр дундаа ястай жимс бол хүүхэд хахах аюултай. Таныг эргээд харах хооронд л тэд амандаа хийчихнэ. Хүүхдэд ийм төрлийн жимс, жимсгэнэ өгөх гэж байгаа бол жижиглээд бага багаар нь өгнө, мөн ясыг нь авахаа мартаж болохгүй. Та өөрөө байнга хажууд нь ажиглаж байх ёстой шүү.

5. Хөөсөн чихэр

Энэ хөөсөн амттаны дутагдалтай тал гэвэл нялцгай, зунгааралдсан бүтэц нь хүүхдийг хахаах аюултай. Мөн сахарын агууламж их тул шүдний эрүүл мэндэд хортой. Үүнээс гадна амттанд хэт дурласан хүүхэд өөрийн биед хэрэгтэй ногоо, каш зэрэг хоол идэхээс татгалзаж болзошгүй юм.

Josep Curto / Shutterstock.com

Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна бага насны хүүхдэд зөгийн бал өгөхөөс эрс татгалзана. Цэвэр зөгийн бал нь ботулизм савханцар агуулсан байдаг бөгөөд энэ нь хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээх, тэр бүү хэл тахир дутуу ч болгох аюултай. Зарим нэг судалгааны үр дүнгээс харахад, зөгийн гаралтай бүтээгдэхүүнд нуугдмал байдлаар уг савханцар 8%-иар агуулагддаг байна.

9
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *